Анклав
Анклав (фр. enclaver «хүрээлэгдсэн») нь улсын нутаг дэвсгэр доторх засаг захиргааны харьяа нутаг нь өөр засаг захиргааны харьяа нутаг дэвсгэрт орших эсвэл нэг улсын харьяа нутаг дэвсгэр нь өөр улсын нутаг дэвсгэрт оршихыг хэлнэ.
Анклавыг бас шилжсэн утгаар хэрэглэх ба үүнд жишээ нь ургамал ба амьтны төрөл зүйл огт байдаггүй газар зүйн бүсэд тохиолдох, эсвэл нэг хэлтэй том үндэстэн дотор гарал үүслийн хувьд огт өөр хэлтэй үндэстэн байх (хэлний арал гэж нэрлэдэг), цаашлаад суурьшлын эсвэл шашны бүс нутагт хүртэл хэрэглэдэг байна.
Хилийн тохиолдлууд
засварлахУс зүй
засварлахТэнгис эсвэл дотоод нуурын ойролцоох ус зүй нь тухайн улсын ус зүйгээс тасралтгүйгээр улсын харьяалал үгүй задгай тэнгист эсвэл өөр улсын хэсэгт харьяалагдах үед анклав гэж хэрэглэдэггүй.
Усны хувьд жинхэнэ анклав болдог жишээ нь Кампионе д’Италиа болох бөгөөд Италийн хилээс Кампионе хоорондох Лугано нуур нь Швейцарын нутаг дэвсгэрт хамаардаг юм.
Арал
засварлахАргентины Мартин Гарсиа арал нь Уругвайн Рио де ла Платагийн хэсэгт орших бол Мозамбикийн ус зүйд хамаарах Малави нуурын хэсэгт Малавийн арал Ликома анклав болон оршино.