Амин мөр
« Амин мөр » — 1991 онд бүтсэн Монголын уран сайхны кино.
Амин мөр | |
---|---|
Найруулагч: | Г.Жигжидсүрэн |
Зохиол: | С.Баярсайхан |
Дүрүүдэд: | Б.Гэрэлмаа |
Хөгжмийн зохиолч: | Н.Жанцанноров |
Зураглаач: | Ж.Асалбай |
Эвлүүлэгч: |
Б.Дашдулам С.Алтанцэцэг |
Студи: | Монгол кино үйлдвэр |
Нээлт: | 1991 он |
Хугацаа: | 75 мин |
Улс: |
![]() |
Хэл: | Монгол |
АгуулгаЗасварлах
Говийн ганц айл. Гэр сахиж үлдсэн ганц бие залуу бүсгүйг тэднийд ирж хоносон Эвлэлийн хорооны дарга хүчиндсэнээс Анхаа хүү төрсөн нь хэлгүй ажээ. Тэрбээр эмээтэйгээ амьдардаг байв. Нэгэн өдөр хайртай эмээ нь тэнгэрт хальснаас хойш хүйтэн сэтгэлт хойт эцгийн гар харж тэр айлын бүх хүнд хүчир ажлыг бяцхан биеэрээ үүрэх болов. Удалгүй дүүтэй болж, улам ихээр шоовдорлогдсон Анхаа хүү төрөлх гэрээ орхин өөрийг нь тосон хүлээж буй хязгааргүй ертөнцийн гүн рүү зугтана. Амин мөр болсон алаг үрийнхээ хойноос эх нь нулимс асгаруулан элсэн манхан өөд авирсаар… Энэхүү кино нь “Мөхлийн ирмэгт” цуврал киноны гурав дахь бүтээл бөгөөд үг яриагүй “дуугүй” хэлбэрээр хийгджээ.[1].
Гол дүрЗасварлах
- Анхаа - Жигжидсүрэнгийн Батбаатар
- Буян - Пүрэвдоржийн Цэрэндагва
- Насан - Борхүүгийн Гэрэлмаа
Эх сурвалжЗасварлах
- ↑ Амин мөр. /Монгол кино/. mongol-kino.mn. 2017 оны 8 сарын 12-д хандсан.