Ал Гор
Бага Альберт Арнольд "Ал" Гор (Англи: Albert Arnold "Al" Gore, Jr., 1948 оны 3 сарын 31-нд төрсөн) нь ерөнхийлөгч Билл Клинтоны доор ажиллаж байсан, Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь дэд ерөнхийлөгч (1993–2001) юм. Тэрээр 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдөж байсан.
Ал Гор | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1993 оны 1 сарын 20 – 2001 оны 1 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Билл Клинтон |
Өмнөх | Дэн Квайл |
Дараах | Дик Чэни |
United States Senator from Теннесси | |
Албан тушаал хашсан 1985 оны 1 сарын 3 – 1993 оны 1 сарын 2 | |
Өмнөх | Ховард Бэйкэр |
Дараах | Харлан Мэтьюс |
Member of the U.S. House of Representatives from Теннесси's 6 district | |
Албан тушаал хашсан 1983 оны 1 сарын 3 – 1985 оны 1 сарын 3 | |
Өмнөх | Робин Бирд |
Дараах | Барт Гордон |
Member of the U.S. House of Representatives from Теннесси's 4 district | |
Албан тушаал хашсан 1977 оны 1 сарын 3 – 1983 оны 1 сарын 3 | |
Өмнөх | Жо Л. Эвинс |
Дараах | Жим Күпер |
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2000 оны 1 сар – 2000 оны 1 сар | |
Өмнөх | Моктар Уане |
Дараах | Ричард Холбрүк |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Бага Альберт Арнольд Гор 1948 оны 3 сарын 31 |
Улс төрийн нам | Ардчилсан Нам |
Эхнэр, Нөхөр | Мэри Элизабет "Типпер" А. Гор (1970 онд гэрлэж, 2010 оны 6 сард салсан)[1] |
Relations | Том Альберт Гор, эцэг Паулин Лафон Гор, эх |
Хүүхэд | Каренна Кристин Сара III Альберт |
Алма матер | Харвард Их Сургууль Вандербилт Их Сургууль |
Мэргэжил | Зохиолч, улс төрч, Байгаль орчны төлөө зүтгэлтэн |
Шагнал | Энхтайвны салбар дахь Нобелийн шагнал (2007) |
Гарын үсэг | |
Вэб сайт | algore.com |
Цэргийн алба | |
Салбар | Америкийн Нэгдсэн Улсын Арми |
Алба хаасан жил | 1969–1971 |
Цол | Байлдагч; Мэргэшил: Сэтгүүлч[3] |
Unit | Инженерийн 20-р бригад |
Тулаан/дайн | Вьетнамын дайн |
Тэрээр өдгөө зохиолч, бизнесмэн, байгаль орчны зүтгэлтэн болжээ.
Түүх
засварлахДэд ерөнхийлөгч болохоосоо өмнө Теннесси муж улсыг төлөөлж Төлөөлөгчдийн Танхимын гишүүн (1977–85), Сенатч (1985–93)-аар ажиллаж байгаад 1993 онд дэд ерөнхийлөгч болжээ. 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Гор олон нийтийн саналаар бол 500,000 гаруй саналын илүүтэйгээр ялалт байгуулсан. Гэвч Сонгогчдын Коллег эцсийн дүнд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн Жорж Уокер Бушийг ялуулсан бөгөөд АНУ-ын Дээд Шүүх Бушд 5-4 харьцаагаар ялалт өгсөн Флоридад дахин санал тоолох шийдвэр гаргаж байв.[4] Энэ нь тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд Дээд Шүүх оролцсон цорын ганц тохиолдол юм.[5]
Гор Уур Амьсгалын Хамгааллын Эвсэл байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн, Женерэйшн Инвестмэнт Менежмент компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд захирал, Каррент ТВ-гийн үүсгэн байгуулагдын нэг бөгөөд захирал, Эппл Инк. корпорацийн захирлуудын зөвлөлийн гишүүн Гүүгл корпорацийн ахлах зөвлөхийн албан тушаал хашдаг.[6] Түүнчлэн Дунд Теннесси Мужийн Их Сургууль, Коламбиа Их Сургуулийн Сэтгүүлзүйн Сургууль, Фиск Их Сургууль, Лос-Анжелес дэх Калифорнийн Их Сургуульд зочин профессороор ажилладаг.[6][7][8][9]
Тэрээр Нобелийн энхтайвны шагнал (Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Хэлэлцүүлэгтэй хамт) (2007), Тааламжгүй үнэн номоороо Грэммийн шилдэг уншлагын цомгийн шагнал (2009),[10] Каррент ТВ-гээрээ Праймтайм Эмми шагнал (2007), Вэбби шагнал (2005) зэрэг олон шагнал өргөмжлөл хүртжээ. Гор мөн 2006 онд дэлгэцнээ гарсан, Оскарын шагналт (2007) баримтат кино болох Тааламжгүй үнэн киноны гол дүрд тоглосон. 2007 онд Тайм сэтгүүлийн 2007 оны хүний шалгаруулалтад аман хүзүүджээ.[11]
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ NBC News and news services (June 2, 2010). "Al and Tipper Gore separate after 40 years:Couple calls it 'a mutual and mutually supportive decision'". MSNBC. Татаж авсан: June 28, 2010.
- ↑ CNN staff (June 16, 1999). "Biography: Gore's road from Tennessee to the White House". CNN. Татаж авсан: June 29, 2010.
{{cite news}}
:|author=
has generic name (help) - ↑ New York Times staff (October 11, 2007). "Al Gore: Quick Biography". New York Times. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Supreme Court of the US (December 12, 2000). "George W. Bush, et al., Petitioners v. Albert Gore, Jr., et al., 531 U.S. 98 (2000)". Cornell Law School. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Klarman, Michael J. (December, 2001). "Bush v. Gore Through the Lens of Constitutional History" (Fee required). California Law Review. California Law Review. 89, No. 6 (6): 1721–1765. Татаж авсан: June 26, 2010.
{{cite journal}}
: Check date values in:|date=
(help); More than one of|work=
and|journal=
specified (help) - ↑ 6.0 6.1 Gore, Al. "Al's Bio". AlGore.com. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Office of Public Affairs (January 25, 2001). "Former Vice President Al Gore to Teach at Columbia's School of Journalism". Columbia News: the Public Affairs and Record Home Page. Columbia University. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Jet staff (February 19, 2001). "Al Gore To Teach At Fisk University—Brief Article". Jet. Archived from the original on July 9, 2012. Татаж авсан: June 26, 2010.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ Lee, Cynthia (2001). "Training the Next Community Builders:Gore taps faculty expertise". UCLA Today. Archived from the original on Тавдугаар сар 16, 2011. Татаж авсан: August 20, 2008.
{{cite web}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ "The 51st Annual Grammy Awards Winners List". Category 79: Best Spoken Word Album. Grammy.com. 2008. Archived from the original on Аравдугаар сар 11, 2010. Татаж авсан: June 26, 2010.
- ↑ Bono (December 19, 2007). "Time Person of the Year 2007 Runners-Up: Al Gore". Time. Archived from the original on Тавдугаар сар 11, 2010. Татаж авсан: June 26, 2010.