Потанины мөсөн гол
Потанины мөсөн гол бол Монгол Алтайн нурууны Таван богд ууланд оршдог Монголын хамгийн урт мөсөн гол юм. Урт нь 20 км. Ойролцоогоор 50 км2 талбайтай.
Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа юм. 2003 оноос 2009 оны хооронд буюу нийт зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлан үгүй болж байгаа гэсэн үг юм. Дороосоо хайлж татрахаас гадна зузаанаас бас хорогдсоор байгаа ба 2004 оноос 2009 оны энэ процесс жилдээ 2,6 метр байна хэмээн хэмжилт хийсэн байна.[1]
ЭшлэлЗасварлах
- ↑ Krumwiede et al. 2014, p. 505
Эх сурвалжЗасварлах
- Krumwiede, Brandon S.; Ulrich Kamp & Gregory J. Leonard et al. (2014), "Recent Glacier Changes in the Mongolian Altai Mountains: Case Studies from Munkh Khairkhan and Tavan Bogd", in Kargel, Jeffrey Stuart, Global Land Ice Measurements from Space, Springer-Praxis series in geophysics, Springer, pp. 481–509, ISBN 3540798188, <https://books.google.com/books?id=sdkkBAAAQBAJ&pg=PA481>