Даян нуур нь Баян-Өлгий аймаг дахь мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуур. Монгол Алтайн үндсэн болон салбар уулс хүрээлж эрэг хөвөөгөөр ой модтой. Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь нуурын баруун хажууд байгаа хур цас, мөсөн гол бүхий Мөст уул (3943 м) юм. Нуурт 10-аад гол горхи цутгаж Хатан гол урсан гарч Ховд голд цутгадаг.

Даян нуур
Байршил Баян-Өлгий, Монгол улс
Солбицол 48°21′32″N 88°49′55″E / 48.35889°N 88.83194°E / 48.35889; 88.83194Солбицол: 48°21′32″N 88°49′55″E / 48.35889°N 88.83194°E / 48.35889; 88.83194
Онцлог цэнгэг
Нуураас гарах Хатан гол
Ус цуглуулах талбай 870 км²[1]
Ай савд багтдаг орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Урт 18 км
Өргөн 9 км
Талбай 67 км²
Дундаж гүн 2.2 м
Хамгийн гүн цэг 4 м
Усны хэмжээ 0.157 км³
Хөвөөний түвшин 2,232.4 м
Хөлдөх хугацаа 10 сар - 6 сар[1]
Эргийн суурин Сагсай сум
Даян нуур is located in Mongolia
Даян нуур
Даян нуур

Усны температур сэрүүвтэр, 6-р сард 11.3 - 13.0°С. Нуурын тунгалагшилт бага бөгөөд бүдэг ногоон цайвар өнгөтэй. Арал хойг байхгүй, нуурын өмнөөс 100-120 м харьцах өндөр тологод түрж тусдаа булан тохой үүсгэдэг. Ёроолд нь өнгөр бүхий цайвар лаг шавар, морены бул чулуу, булан тохойгоор усны ургамалтай. Усны эрдэсжилт 0.05 г/л, сульфат ангийн натри магнийн төрлийн устай.

Нүүдлийн шувууд, баруун нуурын загасаар элбэг нуур юм.[1]

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 "Даян нуур"[permanent dead link], Altai-Eco.mn