Алмазбек Атамбаев
Алмазбек Шаршенович Атамбаев (киргиз. Алмазбек Шаршен уулу Атамбаев; 1956 оны 9-р сарын 17-нд Зөвлөлт Киргизстаны Арашан хотод төрсөн) — Киргизийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2011 оны 12-р сарын 1-нээс 2017 оны 11-р сарын 24-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч, 1994-2011 онд Киргизийн Социал-демократ намын дарга. Киргиз Улсын баатар (2017) цолтой.
Намтар
засварлахАлмазбек Атамбаев 1956 оны 9-р сарын 17-нд ЗХУ-ын Киргиз улсын Фрунзе мужийн Ворошилов дүүргийн Арашан тосгонд төрсөн, дээд боловсролтой. 1980 онд ЗХУ-ын Серго Орджоникидзегийн нэрэмжит Москвагийн Удирдлагын дээд сургуулийг инженер-эдийн засагч, үйлдвэрлэлийн зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр ажлын гараагаа Зөвлөлт Киргизийн Харилцаа холбооны яамны аж ахуйн нэгжүүдэд инженер, дараа нь тэргүүлэх эдийн засагчаар эхэлжээ. 1981 онд Зам засварын газрын ерөнхий инженерийн албан тушаалд шилжсэн.
1999-2004 онд “Форум” аж үйлдвэрийн группийн ТУЗ-ийн дарга, 2004-2005 онд “Киргизавтомаш” корпорацийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2004 онд тэрээр Киргизийн хамгийн баян 100 хүний жагсаалтад багтаж байжээ.
1993 онд Атамбаев Киргизийн Социал демократ намыг санаачлагчдын нэг байж, 1994 оноос хойш тус намыг удирдсан байна.
1995 онд тэрээр Жогорку Кенешийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын депутатаар сонгогдож, Шинэчлэлийн фракцыг байгуулж, тэргүүлж байв. Тэрбээр тойрогтоо парламентын 3 дугаар хурлын депутатад дахин нэр дэвшсэн ч сонгуульд ялагдсан юм. 2000 онд болсон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж гуравдугаар байр эзэлжээ.
Тэрээр Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа нэрээ дэвшүүлсэн. Гурав дахь удаагаа буюу 2011 оны 10-р сарын 30-нд тэрээр эхний шатанд 62.5 хувийн санал авч Киргизийн ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуулийн дараа тэрээр хуулийн дагуу Соц-демократ намын гишүүнчлээсээ түдгэлзэж, намын даргын ажлаа өгсөн. 2011 оны 12- сарын 1-нд Ерөнхийлөгчийн ажлаа авсан.
Атамбаев Үндсэн хуулийн дагуу хоёр дахь удаагаа нэр дэвших эрхгүй байсан. 2017 онд Соц-дщк намын Их хурал түүний санаачилгаар намын арвин туршлагатай Социал демократ намын нэг Сооронбай Жээнбековыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал болгосон. Үүний дараа Атамбаев 2017 онд “Жээнбековыг ерөнхийлөгчөөр сонгогдохыг үнэхээр хүсч байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Оросын Путин, Казахстаны Назарбаев хоёр түүнийг Киргизийн төрийн эрхэнд үлдэхийг хүссэн ч Атамбаев хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас татгалзаж, Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөр шийджээ.
2018 оны хавар Соц-демократ намын Их хурал болж, Атамбаев дахин өөрийн намын даргаар сонгогдов. Их хурлын дараа тэрбээр Ерөнхийөгч Жээнбековыг шүүмжилсэн. 2018 оны хавраас эхэлсэн энэхүү шүүмжлэл нь Ерөнхийлөгч С.Жээнбековын гэр бүл-овгийн дэглэм тогтоосон гэж үзэж байв.
Төв Азийн орнуудын ихэнх сонгогдсон ерөнхийлөгчөөс ялгаатай нь Алмазбек Атамбаев Үндсэн хуульд заасан хугацаа дууссаны дараа бүрэн эрхээ сунгахыг оролдоогүй бөгөөд эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн нь орчин үеийн Төв Азийн түүхэнд анхны ийм жишиг болж байна. Түүний үед тус улс парламентын үүргийг бэхжүүлсэн үндсэн хуулийн шинэчлэлийг хийж[1][2], мөн Европын холбооны тусламжтайгаар явуулсан биометрийн сонгуулийн системийг нэвтрүүлсэн[3].
Киргизстан 2015 онд Алмазбек Атамбаевын үед Европын Холбооноос GSP+ статус авсан. Киргиз улс GSP+ статусаа хадгалахын тулд олон улсын 27 конвенцийг дагаж мөрдөх ёстой байв. Үүний 7 нь хүүхдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, цөөнхийг ялгаварлан гадуурхах явдлыг арилгах, үг хэлэх, цугларах эрх чөлөө, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаалах, шүүхийн хараат бус байдлыг хангах, түүнчлэн эдийн засаг, соёл болон нийгмийн эрх.[4]
Атамбаев Төв Азийн нүүдэлчдийн уламжлалыг хадгалах, сурталчлах зорилгоор 2014 онд Дэлхийн нүүдэлчдийн наадмыг эхлүүлэхийг дэмжсэн.[5]
Алмазбек Атамбаев бол 1916 онд Оросын эзэнт гүрний шийтгэлийн цэргүүдийн үйлдсэн хядлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, бүс нутгийн түүхэнд цорын ганц Төв Азийн ерөнхийлөгч юм.[6] 2015 онд Алмазбек Атамбаев 1916 оны бослогыг дурсах тэмдэг болгон хуучин ЗХУ-ын орнууд болон Орост хэрэглэж байсан Георгий туузыг ашиглахаа больжээ.[7] Энэ нь Киргизийн орос хэлээр ярьдаг хүн амын дунд эсэргүүцлийн хөдөлгөөнийг үүсгэв.[8]
Алмазбек Атамбаевын удирдлаган дор Киргизстанд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр томоохон ахиц дэвшил гарсан. УИХ-ын нэрсийн жагсаалтад эмэгтэйчүүдийн төлөөллийн 33 хувийн квотыг оруулж ирсэн. Түүнчлэн нутгийн зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөллийн 30%-ийн квот тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлсэн.[9]
- ↑ Vasilevetsky, Alex (2016-07-12). "Еще сдержаннее. Зачем в Киргизии опять меняют Конституцию". Carnegie Endowment.
- ↑ Азаттык, Радио (2016-12-12). "Пересмотр Конституции в Кыргызстане: больше за, чем против". Радио Азаттык (орос хэлээр). Татаж авсан: 2023-08-09.
- ↑ "Выборы в Кыргызстане прошли на конкурентной основе и предоставили избирателям большое поле для выбора, однако необходимо улучшить выборные процедуры и повысить прозрачность избирательного процесса, отмечают международные наблюдатели". osce.org (орос хэлээр). Татаж авсан: 2023-08-09.
- ↑ "Кыргызстан и ВСП+: двери открыты, но войти в них трудно". Радио Азаттык (Кыргызская служба Радио Свободная Европа/Радио Свобода) (орос хэлээр). 28 November 2018. Татаж авсан: 2022-08-23.
- ↑ "атамбаев всемирные игры - Google Search". www.google.com. Татаж авсан: 2024-08-03.
- ↑ "Атамбаев: Восстание 1916 года и Уркун разбудили самосознание народа". Радио Азаттык (Кыргызская служба Радио Свободная Европа/Радио Свобода) (орос хэлээр). 2017-08-03. Татаж авсан: 2024-02-20.
- ↑ НИЯЗОВА, Анастасия БЕНГАРД, Махинур (2015-04-08). "Георгиевская лента: отменить нельзя оставить -". 24.kg (орос хэлээр). Татаж авсан: 2024-02-20.
- ↑ НИЯЗОВА, Анастасия БЕНГАРД, Махинур (2015-04-08). "Георгиевская лента: отменить нельзя оставить -". 24.kg (орос хэлээр). Татаж авсан: 2024-02-20.
- ↑ UNDP (2016). "Борьба с гендерным неравенством в политическом участии в Кыргызской Республике" (PDF).