Ален Шаба
Ален Шаба (Франц: Alain Chabat, 1958 оны арваннэгдүгээр сарын 24-нд төрсөн) нь Францын жүжигчин, найруулагч бөгөөд Дидье, Гэрлэсэн ч гоонь хэвээрээ, Музейд өнгөрүүлсэн шөнө 2 зэрэг кинонд бүтээсэн гол ба туслах дүрээрээ олонд танигдсан билээ. Тэрээр Францын Алжиррын Оран хотод Еврей гаралтай гэр бүлд мэндэлжээ.[1] Жүжигчин Шаба нь 1987 оноос хойш өдгөөг хүртэл Францын инээдмийн төрлийн кинонууд болон телевизийн цувралуудад тоглосоор ирсэн бөгөөд 1997 онд Дидье киноны Дидьегийн дүрээрээ Францын кино урлагийн дээд шагнал «Цезар»-ын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байжээ. Түүнчлэн Шрек киноны Шрекийн хоолойг оруулах өрсөлдөөнд тунаж жүжигчин Майк Майерс сонгогдож байсан бол эх орны гарамгай жанжин Наполеоны дүрийг Музейд өнгөрүүлсэн шөнө 2 кинонд 2009 онд бүтээгээд амжжээ.[2]
Ален Шаба | |
---|---|
Төрсөн | 1958 оны 11 сарын 24 Оран, Франц Алжир |
Мэргэжил | Жүжигчин/Найруулагч |
Ален Шаба нь Баяр хэмээх Монгол хүүгийн дүрийг харуулсан Алаг үрс киноны продюсерээр ажилласан нэгэн юм.
Эшлэл
засварлах- ↑ "Un Nul bourré de talents". L'Express (French хэлээр). 2002-01-24. Татаж авсан: 2010-02-04.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Night at the Museum 2". The Sunday Times. Times Newspapers. 2009-05-24. Татаж авсан: 2010-02-04.[permanent dead link]
Холбоос
засварлах- Ален Шаба — Internet Movie Database
- (Франц) Ален Шабагийн ярилцлага. Artistik Rezo. 2010-06-15.