Алаг үрс (Франц: Bébés, Англи: Babies) нь найруулагч Томас Балмийн найруулан тавьсан 2009 оны Францын баримтат кино юм. Ертөнцийн олон олон бяцхан үрс эх дэлхий, ээж, аавдаа төрөөд амьдарч буй орчиндоо хэрхэн өсч торнидгийг нэг жилд мэндэлсэн дөрвөн хүүхдийн нэг ой хүртэлх амьдралын агшнаас түүвэрлэн харуулах бөгөөд гол баатрууд нь: хөдөө нутгийг төлөөлөл болсон Намиби улсын баруун хойд нутгийн Кунене тойргийн төв «Опуво» дахь «Химба» гэх овгийнхны охин Понижао, Монгол улсын Төв аймгийн Баянчандмань сумын малчины хүү Баяржаргал (Баяр), хот газрын төлөөлөл болсон Япон улсын Токио хотын төрийн албаны ажилтны охин Мари, Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотын оршин суугчийн охин Хэтти нар юм.[1] Киног Америкийн «Focus Features» кино компани бүтээсэн бөгөөд[2] 2010 оны тавдугаар сарын 7-нд дэлгэцнээ толилуулагдсан[3] ба нээлтээ хийсэн эхний долоо хоногт сая долларыг давсан ашгаараа «бокс оффист» аравдугаарт бичигдэж байв.

Алаг үрс
Найруулагч:Томас Балми
Продюсер:Ален Шаба
Дүрүүдэд:
  • Понижао
    Баяр
    Мари
    Хэтти
Хөгжмийн
зохиолч:
Брюно Куле
Зураглаач:
  • Жером Алмейра
    Фразер Брэдши
    Стийвен Петиттевилле
Эвлүүлэгч:
  • Ренальд Бертран
    Крэйг Маккай
Студи:StudioCanal
Chez Wam
КомпаниFocus Features
Нээлт:
  • 2010 оны дөрөвдүгээр сарын 17 (Канад, АНУ)
    2010 оны дөрөвдүгээр сарын 29 (Нидерланд)
    2010 оны зургаадугаар сарын 16 (Франц)
    2010 оны наймдугаар сарын 19 (Герман)
Хугацаа:79 мин
Улс:Франц
  1. Focus Features, "Babies Film Synopsis" (Memento 10. Зургаадугаар сар 2010 цахим архивт), Retrieved 29 May 2010.
  2. John Hopewell and Elsa Keslassy, "StudioCanal has a banner Cannes", "Variety", 17 May 2009. Retrieved 29 May 2010.
  3. Internet Movie Database, "Release dates for Bйbй(s)", Retrieved 29 May 2010.

Холбоос

засварлах