Алексей Евсиков

Алексей Николаевич Евсиков (1961 оны 7- сарын 30-нд төржээ) - Оросын дипломат, 2023 оноос ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд.

Москва хотын дорно хэлний сургалттай дунд сургууль 1978 онд төгссөн.

А.Евсиков 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) дүүргээд ЗХУ-ын ГХЯ-нд ажилд оржээ.

1986-2000 оны хооронд Бээжингийн Их сургуульд сурсан бөгөөд БНХАУ дахь ЗХУ, ОХУ-ын ЭСЯ-нд хоёр удаа томилогдон ажиллаж байсан.

2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх,

2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал.

2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын Ерөнхий консул.

2019-2023 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан ажээ.

2023 оны 1-р сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Зарлигт гарын үсэг зуржээ.

Англи, хятад хэлтэй.

Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.