Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэн
Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль (орос: Московский государственный институт международных отношений, МГИМО(У)) -ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх гадаад харилцааны мэргэжилтнүүд бэлтгэдэг үндсэн их сургууль. Албан ёсны бүтэн нэр нь : Холбооны Улсын бие даасан дээд боловсролын байгууллага: "ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (Их сургууль)", (орос. -Федеральное государственное автономное образовательное учреждение высшего образования «Московский государственный институт международных отношений (университет) Министерства иностранных дел Российской Федерации»).
Түүх
засварлахМосквагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МОУХДС) нь анх 1943 оны намар Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Олон улсын факультет гэж үйл ажиллагаа явуулж байгаад 1944 оны 10-р сарын 14-нд бие даасан дээд сургууль болгон өөрчилсөн юм. Тус дээд сургуулийн анхны элсэлтээр 200 оюутан шилж авч сургасан түүхтэй. 1946 оноос МОУХДС-д гадаадын оюутнууд суралцуулж эхэлсэн. Монголын Сономын Аварзэд, Шагдарын Бира, Мангалын Дүгэрсүрэн, Б.Лочин, Т.Пүрэвжал, О.Хосбаяр нарын анхны 6 оюутан 1946 онд элсэн орж суралцсан түүхтэй.
1948 онд Олон улсын түүх, болон олон улсын эрх зүй гэсэн хоёр факультет байгуулагдсан. Жилийн дараа Эдийн засгийн факультет байгуулагдсан (1950 оноос хойш - Олон улсын эдийн засаг). Мөн онд Олон улсын түүх, факультетэд сэтгүүлзүйн сонгон шалгаруулах анги, синхрон орчуулагчийн сонгон шалгаруулах анги нээгдсэн байна.
1815 онд байгуулагдаж байсан Лазаревын нэрэмжит Дорно дахины хэлний сургууль сүүлд Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэн болгоод байсаныг 1954 онд МОУХДС-д нэгтгэж оруулсан байна. Үүний үр дүнд оюутнуудын сурдалж буй орнуудын хүрээ нэлээд өргөжиж, тус сургуулийн бүх мэргэжлийн ангиудад заавал хоёр гадаад хэл судлаж төгсөддөг болжээ.
1958 онд МОУХДС-д ЗХУ-ын Гадаад худалдааны яамны Гадаад худалдааны дээд сургуулийг нэгтгэсэний үр дүнд гадаад худалдааны болон гадаад эдийн засгийн мэргэжилтнүүд бэлтгэдэг болжээ.
1969 онд - Олон улсын сэтгүүл зүй болон олон улсын эрхзүйн факультетууд нээгдсэн байна.
1992 онд Олон улсын бизнес болон ажил хэргийн удирдлагын факультет нээгдсэн байна.
1994 онд МОУХДС Их сургуулийн статустай болж «бакалавр-магистр» гэсэн хоёр шатлалтай сургалт явуулж эхэлсэн ажээ.
1998 онд Улс төрийн шинжлэх ухааны факультет, 2000 онд Эрчим хүчний бодлого, дипломатын олон улсын хүрээлэн байгуулагдсан. 2011 онд Хэрэглээний эдийн засаг, худалдааны факультет мөн байгуулагдсан ажээ.
2013 онд Төрийн болон олон улсын харилцааны сургууль байгуулагдаж, түүний үндсэн дээр ОХУ-д анхны бакалаврын зэрэг олгох болсон бөгөөд сургалтыг бүхэлд нь англи хэл дээр явуулах болсоноор онцлогтой ажээ.
2013 оны 7 дугаар сард МОУХДС нь гурван түвшний боловсролын бүх хөтөлбөрүүдэд олон улсын магадлан итгэмжлэл авсан нь Орос улсад ийм томоохон төслийг хэрэгжүүлсэн анхны бөгөөд одоогоор цорын ганц их сургууль болоод байна.
2017 онд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр МОУХДС нь бие даан докторын зэрэг олгох, диссертацийн зөвлөл байгуулах эрх мэдлийг нь тогтоох эрхийг олж авсан. Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлээд нэр хүндтэй эрдэмтэд ажиллаж байна. Дотоодын болон дэлхийн шинжлэх ухаанд шинжлэх ухааны чиглэлийг үндэслэгчдийн уламжлалыг үргэлжлүүлж буй шинжлэх ухааны сургуулиуд энд хөгжсөн. Академич Е.В.Тарле, Л.Н.Иванов, В.Г.Трухановский, С.Л.Тихвинский, Н.Н.Иноземцев, Ю.П.Францев, Е.М.Примаков, Н.П.Лаверов болон бусад олон хүмүүс байв. Өнөөдөр Н.А.Симониа, В.К.Пивоваров нарын алдартай эрдэмтэд хичээл зааж байна.
МОУХДС-д нийтдээ нэг 1500 орчим ажилтан ажилладаг бөгөөд тэдгээрийн 900 гаруй нь шинжлэх ухааны зэрэгтэй, тэдгээрийн 20 нь Оросын ШУА-ийн гишүүн юм. МГИМО-ийн профессорууд олон улсын харилцаа, бүс нутаг судлал, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, олон зуун сурах бичиг, олон мянган шинжлэх ухааны бүтээл (монография, диссертаци, толь бичиг) бэлтгэж хэвлүүлсэн байна.
Сургуулийн удирдлага
засварлахМОУХДС-ийн ректор: Торкунов Анатолий Васильевич -ОХУ-ын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, ОХУ-ын ШУА-ийн академч, Улс төрийн ухааны доктор, профессор.
Ректорын Зөвлөл:
- Торкунов Анатолий Васильевич — ректор, ШУА-ийн академч, у/т ухааны доктор., профессор.
- Толстопятенко Геннадий Петрович — нэгдүгээр проректор, хууль эрх зүйн ухааны доктор., профессор.
- Мальгин Артем Владимирович — реторын аппаратын удирдагч, хөгжлийн асуудал хариуцсан проректор, у/т ухааны доктор., доцент.
- Байков Андрей Анатольевич — эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, у/т ухааны доктор., доцент.
- Кириллов Виктор Борисович — сургалтаас өмнөх болон гадаад хэл заах асуудал эрхэлсэн проректор, түүхийн ухааны доктор., доцент.
- Кузьмина Наталия Борисовна — Санхүү-эдийн засгийн проректор, эдийн засгийн ухааны доктор.
- Шитьков Сергей Владимирович — Эрх зүй, захиргааны проректор, эрхзүйн ухааны доктор.
- Морозов Владимир Михайлович — Боловсон хүчний асуудал эрхэлсэн проректор, түүхийн ухааны доктор., доцент.
- Суровцев Станислав Игоревич — Гадаад харилцаа, нийгмийн асуудал эрхэлсэн проректор, эрх зүйн ухааны дэд эрдэмтэн.
- Котов Роман Игоревич — сурган хүмүүжүүлэх хөтөлбөр эрхэлсэн проректор.
- Печелиев Сергей Александрович — барилгын ажил эрхэлсэн проректор.
МОУХДС-ийн хэвлэл:
засварлах- Вестник МГИМО-Университета
- Московский журнал международного права
- Журнал «Филологические науки в МГИМО»
- Журнал «Сравнительная политика»
- Журнал «Право и управление. XXI век»
- Журнал «Концепт: философия, религия, культура»
- Журнал «Международник»
- Журнал «Ибероамериканские тетради. Cuadernos Iberoamericanos»
- Журнал «Международные коммуникации»
- Журнал «Мировое и национальное хозяйство»
- Аналитические доклады ИМИ
- Аналитические записки ИМИ
- Свежий взгляд
МОУХДС-ийг төгссөн монголчууд
засварлах1951 оноос хойш 2020 он хүртэл нийт 500 гаруй монгол оюутан Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг амжилттай төгссөн байна. 1990 оноос өмнө социализмын үед монголын гадаад харилцааны салбарын мэргэжилтнүүдийг бүхэлдээ буюу 90 орчим хувийг тус сургуульд бэлтгэдэг байсан "хэцүү" үе байдаг.
С.Аварзэд, М.Дүгэрсүрэн /ГЯЯ-ны сайд/, Ш.Бира /ШУА-ийн академич/, Л.Эрдэнчулуун /Гадаад яамны сайд/, Ц.Мөнх-Оргил /Гадаад яамны сайд/, Л.Пүрэвсүрэн /Гадаад яамны сайд/, Д.Цогтбаатар /Гадад яамны сайд/, П.Цагаан /ЕТГ-ын дарга/,...