Open main menu

Александр Александрович Кокорин (орос. Алекса́ндр Алекса́ндрович Коко́рин, 1991 оны гуравдугаар сарын 19-нд Валуйки хотод төрсөн) — Оросын хөлбөмбөгчин бөгөөд Динамо Москва болон Оросын шигшээд довтлогчоор тоглодог.

Александр Кокорин
Aleksandr Kokorin 2014.jpg
Кокорин Оросын шигшээд (2014)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАлександр Александрович Кокорин
Төрсөн огноо1991 оны 3 сарын 19 (1991-03-19) (28 настай)
Төрсөн газарЗөвлөлт Холбоот Улс,
Белгородын хязгаар,
Валуйки
Өндөр1.83 м
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багДинамо Москва
Дугаар9
Өсвөрийн баг
Локомотив Москва
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2008–2013Динамо Москва114(19)
2013Анжи0(0)
2013–Динамо Москва22(10)
Шигшээ баг
2009–2011Орос (21-)17(8)
2011–Орос25(6)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 2.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 26

Гарчиг

ЗамналЗасварлах

 
Кокорин Динамод, 2012 он.

Анх Сатурн Раменскоетой 2008 оны аравдугаар сарын 4-нд тоглоход Динамо Москва түүнийг сэлгээгээр оролцуулан гоолдуулж байлаа.

2009 оны долоодугаар сарын 29-нд УЕФА Аваргуудын лигийн сонгонд Селтикийг ялахад (1:0) Кокорин гоолдов.[1]

2012-2013 онд Оросын премьер лигийн жагсаалтыг тэргүүлсэн[2] 'тэргүүн довтлогчоо' 19 сая еврогоор Анжид санал болгосон ч тэгэсхийгээд намжсан билээ.[3]

ШигшээЗасварлах

 
Кокорин шигшээдээ.

Залуучуудын ЕАШТ-ий сонгонд шигшээд багтах эхлэлээ тавьсан Кокориныг[4] 2011 оны арваннэгдүгээр сард Гректэй нөхөрсөг тоглоход гараалуулжээ. 2012 оны ЕАШТ-д оролцож хэсгээс шалгараагүй.[5]

2012 оны есдүгээр сарын 11, 2014 оны ДАШТ-ий сонгонд Израйлын хаалганд шигшээн анхны бөмбөгөө оруулав.

Алжиртай 2014 оны ДАШТ-ий хэсэгт тэнцэхэд (1:1) Кокорин гоолдсон ч Хойд Африкийн төлөөлөл хасагдах шатанд шалгарсан юм.[6]

АмжилтЗасварлах

Багийн
Хувийн
  • Оросын Премьер лигийн шилдэг залуу тоглогч (Гарын тав): 2011
  • Оросын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан: 2013 оны аравдугаар сарын 6-нд Люксембургийн хаалганд 19 секундэд.[7]
  • Оросын Премьер лигийн улирлын онцлох 33 тоглогчийн нэг (2): № 1 (2012-13, 2013-14)

ЭшлэлЗасварлах

  1. Grahame, Ewing. "Celtic 0 Dynamo Moscow 1: match report", The Telegraph, 29 July 2009. 29 July 2009-нд авсан.  [үхмэл линк]
  2. http://news.sport-express.ru/2013-06-11/592830/
  3. Anzhi Makhachkala trigger €19m Aleksandr Kokorin clause. www.premier-football-news.net. 5 July 2013-д хандсан.
  4. Russian Football Union – News (Russian). Russian Football Union. 25 September 2009-д хандсан. [үхмэл линк]
  5. Advocaat announced the finalized Euro Squad (Russian) (25 July 2012).
  6. "Algeria 1-1 Russia", BBC, 26 June 2014. 27 June 2014-нд авсан. 
  7. Кокорин забил самый быстрый гол в истории сборной России

ХолбоосЗасварлах