Александр Довженко

Кино найруулагч, кино зохиолч

Александр Петрович Довженко (Украин: Олександр Петрович Довженко, Орос: Алекса́ндр Петро́вич Довже́нко, 1894 оны есдүгээр сарын 101956 оны арваннэгдүгээр сарын 25) — Зөвлөлтийн нэрт кино найруулагч, кино продюсер байв.

Олександр Петрович Довженко Украины Чернигов мужийн Сосница хотод тариачин айлд мэндэлжээ. Багшийн дээд сургуулийг утга уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд хэсэг хугацаанд багшил байсан ба Октябрийн хувьсгалын дараа 1920 оны эхэнд Варшав хотод дипломатын ажилд оржээ.

1923 оноос кино урлагийг сонирхох болон Довженко 1926 онд Одессын кино үйлдвэрт ажилд орж Звенигора хэмээх киног 1928 онд бүтээн олонд амжилттай хүргэсэн байдаг байна. Түүний Арсенал болон Газар бүтээлүүд нь Зөвлөлт болон олон улсын кино шүүмжлэгчдээс онцгой өндөр үнэлгээ авсан бүтээлүүд болж чадсан билээ. Залгамжлаад Шорс киног 1941 онд гаргаж Сталины нэрэмжит шагналыг хүртэж, найман жилийн дараа буюу 1949 онд Мичурин киногоор дахин хүртэж байв.

Довженко Дэлхийн хоёрдугаар дайны туршид Улаан Армийн сурвалжлагчаар үүрэг гүйцэтгэж байв. Удаад нь Мосфильм кино студитэй холбогдон продюсерээр ажиллан хэд хэдэн кино зохиол дээр ажиллажээ.

Түүний хамгийн алдартай бүтээл болох Газар киноны хувьд Украйн орон даяар өрнөсөн хамтралжих хөдөлгөөний үйл явцыг дүрслэн үзүүлэхдээ улиран өнгөрч буй хуучин ёс, дэгжин дээшилж буй нийгэмд байраа алдах нь зайлшгүйг батлан илэрхийлж, эрх чөлөөгөө байлдаж олох тавилантайг яруу тодоор харуулдаг.[1]

  1. Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. p. 192. {{cite book}}: Text "publisher" ignored (help)

Холбоос

засварлах