Александра Чудина
Александра Георгиевна Чудина (1923 оны 11 сарын 6-нд Тула муж, одоогийн Куркинский тойрог дахь Крамская тосгонд төрж[1], 1990 оны 10 сарын 28-нд нас барсан) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч, волейболчин юм. Москвагийн Динамо нийгэмлэгт харьяалагддаг байв[2].
| |||||||||||||||||||||||||
|
Хөнгөн атлетик
засварлахТэрээр ЗХУ-ыг төлөөлөн Финландын Хельсинкид зохиогдсон 1952 оны зуны олимпод оролцон, жад шидэлт, уртын харайлтын төрлөөр мөнгө, өндрийн харайлтын төрлөөр хүрэл медаль хүртжээ.
Түүнчлэн 1954 оны 5 сарын 22-нд Киев хотод 1.73 метр өндөр дээгүүр амжилттай харайж, Их Британийн Шейла Лервиллийн тогтоосон өмнөх дээд амжилт болох 1.72 метрийг эвдэж, эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Түүний дээд амжилтыг 1956 оны 5 сарын 5-нд Бельфаст хотод Их Британийн Тельма Хопкинс 1.74 метр болгон ахиулжээ[3].
Волейбол
засварлахТэрээр волейболын спортоор ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 1952, 1956, 1960 онд дэлхийн аварга[4], 1949, 1950, 1951, 1958 онд Европын аварга цол хүртэж байснаас гадна Европын АШТ-д 1955 онд Чехословакийн багт ялагдан мөнгөн медаль хүртэж байжээ[5].
Эшлэл
засварлах- ↑ Зөвлөлтийн их нэвтэрхий толь, 3-р хэвлэл, "Чудина"-гийн тухай өгүүлэл.Эндээс[permanent dead link] үзэж болно.
- ↑ Борис Хавин (1979). Олимпын наадмын тухай бүгдийг (орос хэлээр) (2-р хэвлэл ed.). Москва: Физкультура и спорт. p. 392.
- ↑ "World Records for High Jump (Women)". World Records. Cleave Books. Татаж авсан: 2008-02-19.
- ↑ "Volleyball - Weltmeisterschaften (Damen)". Historie. Sport Komplett. Татаж авсан: 2008-02-21.
- ↑ "Volleyball - Europameisterschaften (Damen)". Historie. Sport Komplett. Татаж авсан: 2008-02-21.