Акүтагава Рюүносүкэ
Акүтагава Рюүносүкэ (Япон: 芥川 龍之介, 1892 оны 3 сарын 1- 1927 оны 7 сарын 24) нь Японы зохиолч. Токиод төрсөн. "Рашёмон хаалга", "Хамар", "Араа" зохиолуудаараа алдартай.
Акүтагава Рюүносүкэ | |
---|---|
| |
Төрсөн: | 1892 он 3 сарын 1 Япон улс Токио хот Кёобаши дүүрэг (Одоогийн Чүо дүүрэг) |
Өнгөрсөн: | 1927 он 7 сарын 24 (35 насалсан) Япон улс Токио хот (Одоогийн Кита дүүрэг Табата) |
Ажил үйл | Зохиолч |
Боловсрол | Токио эзэнт улсын их сургууль Англи уран зохиолын анги |
Xамтрагч | Цүкамото Фүми (1919-1927) |
Вэбсайт |
Намтар
засварлахБага нас
засварлах1892 онд Токио хот Кёобаши дүүргийн Ирифүнэчо 8-р гудамж (Одоогийн Токио хот Чүо дүүрэг Акашичо)-д сүүний үйлдвэр эрхэлдэг Нийхара Тошизо ба Фүкү нарын ууган хүү болон мэндлэв. [1] Мэндэлсэн цаг минутын талаар мэдээлэлгүй тул тодорхойгүй. Улсын бүртгэл дэх жинхэнэ нэр нь ханзаар 「龍之介」боловч, үрчлэн авсан Акүтагава овогтын ургийн бичиг, нийслэлийн 3-р дунд сургууль, 1-р ахлах сургууль, Токиогийн их сургуулийн бүртгэлд「龍之助」гэж бичигдсэн байдаг (адилхан уншигддаг өөр ханзууд). Тэрбээр 「龍之助」гэж бичүүлэх дурамжхан байв. 2 эгчтэй байсан боловч, том эгч нь Рюүносүкэг төрөхөөс 1 жилийн өмнө 6 настайдаа өвчнөөр нас барсан.
7 сартайд нь эх Фүкү нь сэтгэцийн өвчтэй болсон тул Токио хотын Хонжо дүүрэг Коизүмимачи (Одоогийн Токио хот Сүмида дүүргийн Рёогокү)-д байрлах эхийнхээ гэр Акүтагава удамд нагац эгч Фүкигийн гар дор өсөв. Дараа жил нь нагац ах Акүтагава Дошо (Фүкүгийн төрсөн ах)-д үрчлэгдэж Акүтагава овогтой болов. Акүтагава удам нь Эдогийн эринд Токүгава удамд үйлчилсэн удам юм. Урлаг, жүжигт сонирхолтой гэр бүл байв.
1898 онд Котогийн жирийн бага сургуульд элссэн. (Акүтагаваг төгссөний дараа нэршил Эхигаши болон өөрчлөгдсөн. Одоогийн Сүмида дүүргийн Рёогокү бага сургууль) Токио хотын 3-р дунд сургуулийг "Онц сурлагатан" шагналтайгаар төгсөж, 1910 оны 9 сард дунд сургуулийн дүнг харгалзан шалгалтаас чөлөөлөх систем рүү шилжсэнээр Акүтагава 1-р ахлах сургуулийн англи уран зохиолын ангид элссэн байдаг. 2-р ангид дэвшээд дотуур байранд орсон боловч тэрээр дасан зохицож чадаагүй гэдэг. Өрөөний хамтрагч болох Икава нь хожмоо насных нь найз болов. Икава нь "1-р сургуулийн жагсаалт"-аас харахад[2] 1-ээс 3-р ангидаа ямагт сурлагаараа Акүтагавагаас дээгүүр жагсдаг байсан. 1913 онд Токио эзэнт улсын их сургуулийн англи уран зохиолын ангид элсэв. Тухайн үеийн англи уран зохиолын анги нь нэг төгсөлтөөс тоотой хэдхэн сурагч тэнцдэг өндөр босготой сургууль байсан.
1914 оны 2 сард Токио эзэнт улсын их сургуульд байхдаа 1-р сургуулийн нэг үеийн төгсөгч Кикүчи Кан, Күмэ Масао нартай хамтран (3-р) "Шинэ үзэл" сэтгүүлийг нийтлэв. "Янагава Рюүносүкэ" нэрээр Анатоль Франсын "Балтазар", Йейтсийн "Хаврын зүрх" зэрэг зохиолуудыг эх хэл рүүгээ орчуулсны дараа, 10 сард "Шинэ үзэл" зогсох хүртэл сэтгүүлд анхны зохиол болох "Өтөл нас"-аа нийтлэв. Энэ үед Аояама охидын сургуулийн англи уран зохиолын ангийн төгсөгч Ёшида Яёй хэмээх бүсгүйтэй дотносож, гэрлэхийг хүссэн боловч гэрийнхэн нь эсэргүүцэн, бүтэлгүйтсэн байдаг. 1915 оны 10 сард нэрт зохиолуудын нэг болох "Рашёмон хаалга"-ыг "Акүтагава Рюүносүкэ" нэрээр "Эзэнт улсын уран зохиол" сэтгүүлд нийтлэв.
1916 онд 4-р "Шинэ үзэл" сэтгүүл (Нийт 5 гишүүн Кикүчи, Күмэ, Мацүока, Нарүсэ, Акүтагава)-ийн эхний хэвлэлд нийтэлсэн "Хамар" зохиол нь Нацумэ Сосэкид магтуулсан байдаг. Тухайн ондоо Токиогийн эзэн улсын их сургуулийн англи уран зохиолын ангийг 20 оюутнаас 2-рт жагсах амжилттайгаар төгсөв. Төгсөлтийн ажлын нэр "Уильям Моррис судлал". Тухайн жилийнхээ 12 сард усан цэргийн сургуульд олон жил англи хэлний багшаар ажилласан Асано Васабүрогийн "Оомото" (тухайн үеийн Кодо Оомото) шашны нийгэмлэгт элсэхийн тулд ажлаас гарсан. Англи хэл судлаач Күроянаги Кайшюү, Ичикава Санки нар Асаногийн залгамжлагчаар Акүтагаваг санал болгосон (Үчида Хяккэний яриагаар Нацүмэ Сосэкигийн санал ч бас нөлөөлсөн гэгддэг). Акүтагава нь усан цэргийн сургуульд англи хэлний гэрээт багшаар ажиллаж байжээ. Үүний хажуугаар зохиолуудаа туурвиж, 1917 оны 5 сард анхны богино өгүүллэгүүдийн түүвэр "Рашёмон хаалга"-ыг хэвлэлд гаргасан. Тухайн жилийн 11 сард хоёр дахь өгүүллэгүүдийн түүвэр "Тамхи ба чөтгөр"-г худалдаанд гаргасан байдаг. Усан цэргийн сургуулийн анхны цалин сарын 60 иен байсан бол, зохиолын орлого нэг хуудсын 30 бутархайгаас 2 иен байжээ.
1918 оны намар дотны найз Кожима Масажиро ("Мита бүнгакү"-н гишүүн) Саваки Ёмокичи ("Мита бүнгакү"-н гол удирдагч, Баруун Европын урлагийн түүх судлаач) нарын саналаар Кэйо их сургуульд багшлахаар шийдэж материалаа бүрдүүлсэн боловч бүтэл олоогүй. 1919 оны 3 сард усан цэргийн багшийн ажлаасаа гарч, Оосака өдөр тутмын сонины компанид ажилд орж зохиолдоо анхаарлаа хандуулж эхэлсэн. (Сонинд нийтлэл бичих үүрэгтэй тул ажилдаа ирэх шаардлагагүй байв) Ташрамд дурдахад түүний багш Нацүмэ Сосэки мөн адил 1907 онд Асахи сонины компанид ажилд орсон байдаг.
1919 оны 3 сарын 12-нд найз Ямамото Киёшигийн эгчийн охин Цүкамото Фүми (Эцэг Цүкамото Зэнгоро нь Орос-Японы дайнаар амь алдсан)-тэй гэрлэсэн. Кикүчи Кангийн хамтаар Оосака өдөр тутмын сонины хэрэглэгч бус ажилтнаар ажиллаж, Камакүрагаас Токио хотын Кито Тожимагийн Такиногава хот руу буцав. Энэ оны 5 сард Кикүчигийн хамт Нагасаки руу аялаж, Кикүчигийн найз зураач Кондо Кэничиро, Нагами Токүтаро нартай танилцсан.
1920 оны 3 сарын 30-нд ууган хүү Акүтагава Хироши төрөв.
Бүтээлийн онцлог
засварлахБогино өгүүллэгүүдээрээ алдартай. Гэвч эхэн үеийн бүтээлүүдэд баруун Европын зохиолуудыг япон хэл рүү орчуулсан үзэгддэг. Их сургуулийн англи уран зохиолын ангийг төгссөн Акүтагавагийн өгүүлбэр, зохиолын бүтэц англи уран зохиолтой төстэй гэгдэх нь бий. Орчуулгын зохиол мэт зүй ёсны зохистой, цэгцтэйгээрээ онцлогтой.
Шилдэг богино өгүүллэгүүдээрээ алдартай боловч урт зохиол туурвиж чадаагүй. Түүнчлэн, хувийн амьдрал, урлаг хоёрыг урвуу холбоотой гэж үзэн, хувийн амьдрал, урлаг хоёрыг салгаж үзэж байв. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зохиолч Шига Наояагийн "Үйл явдалгүй зохиол" буюу бодол сэтгэлд тулгуурласан өгүүллэгийг зөвтгөн, өөрийн үйл явдал, зохиол дээр тулгуурласан өгүүллэгүүдээ үгүйсгэсэн байдаг. (Энэ тал дээр "Зэрэглээ" зохиолыг дурдаж болно)
"Тошишюн" гэх мэт эртний домог түүхээс санаа авсан (эх зохиолын нэр: 杜子春伝 (Тошишюний домог)), эсвэл Сүзүки Миэкичигийн "Улаан шувуу" хүүхдийн сэтгүүлд нийтлүүлсэн шиг хүүхдийн зохиол ихтэй. Акүтагавагийн зохиолыг 15-19-р зууны үеийн христийн шашинтан, 8-12-р зууны хааны удмын тухай зохиолуудад хувааж болно. Түүнчлэн эртний сонгодог зохиолуудаас санаа авах нь бий. Тухайлбал, "Рашёмон хаалга", "Хамар", "Төмстэй зутан" зэрэг нь "今昔物語集" (Орчуулга: Орчин үе, эртний үлгэрүүд) хэмээх зохиолоос санаа авсан гэгддэг.
Цэрэг зэвсэгт хүчнийг эсэргүүцдэг байсан нь ялангуяа "Каппа", "Одойн өчиг" зэрэг сүүлчийн зохиолуудаас нь илт мэдэгддэг. Тухайн үеийн цэргүүдийн дээрэнгүй ааш авирыг "Балчир хүүхэд шиг" хэмээн зохиолдоо бичиж байсан удаатай. Гэвч тэр үед цэргүүд, засгийн газраас ном бичиг, нийтлэлд хяналт тавьдаг байсан тул, засаж засварлах, устгах шаардлагатай үг өгүүлбэрүүд олон гарсан байдаг.
Бүтээл
засварлах- "Өтөл нас" (1914)
- "Балтазар" 1914 (Орчуулга. Эх зохиол Анатоль Франс)
- "Келтийн бүдэг гэрэл"-ээс 1914 (Орчуулга. Эх зохиол Уильям Йейтс)
- "Хаврын зүрх" 1914 (Орчуулга. Эх зохиол Уильям Йейтс)
- "Нас барсан бүсгүйн дурлал" 1914 (Орчуулга. Эх зохиол Теофиль Готье)
- "Хёоттоко" (1915)
- "Рашёомон" (1915)
- "Хамар" (1916)
- "Төмстэй зутан" (1916)
- "Гарын алчуур" (1916)
- "Тамхи ба чөтгөр" (1916)
- "Төөрсөн Еврей" (1917)
- "Аз" (1917)
- "Аалзны утас" (1918)
- "Номлогчийн үхэл" (1918 оны 8 сар)
- "Нохой ба шүгэл" (1919)
- "Ид шидийн урлаг" (1919)
- "Жүрж" (1919)
- "Цэнгүүн" (1919)
- "Намар" (1920)
- "Наньжиний христ" (1920)
- "Тошишюн" (1920)
- "Агнигийн бурхан" (1920)
- "Хар хувцастай ариун эх" (1920)
- "Шугуйд" (1922)
- "Бурхдын инээмсэглэл" (1922)
- "Генерал" (1922)
- "Гурван эрдэнэ" (1922)
- "Хамба лам" (1922)
- "Зургаан ордны гүнж" (1922)
- "Одойн өчиг" (1922)
- "Бичтэй үзэлцсэн хавч" (1922)
- "Цагаан" (1923)
- "Абабабаба" (1923)
- "Нэг бүхэл шороо" (1924)
- "Тоорон хүү" (Момотаро) (1924)
- "Дайдожи Шинсүкэгийн амьдрал" (1925)
- "Каппа" (1927)
- "Урхидалт" (1927)
- "Зэрэглээ" (1927)
- "Асакуса цэцэрлэг" (1927)
- "Урлагийн, дэндүү урлагийн" (1927)
- "Араа" (1927)
- "Мунхагийн нэгэн нас" (1927)
- "Барууны хүн" (1917)
- "Үргэлжлэл Барууны хүн" (1927)
Кобүн компани ба Бүнгэйшюүнжюү компанийн хамтран гаргасан "Бага сургуулийн нэгтгэл" 88-р ботийн нэг хэсэг
- Алисын үлгэр Кикүчи Кантай хамтран орчуулав 1927 он
- Питер Пэн Кикүчи Кантай хамтран орчуулав 1929 он
Эх сурвалж
засварлах- ↑ コンサイス日本人名辞典 第5版 (Japanese хэлээр). 上田正昭、津田秀夫、永原慶二、藤井松一、藤原彰 (5th ed.). Japan: 三省堂編修所. 2008/12/1. pp. page 19. ISBN 978-4385158013.
{{cite book}}
:|pages=
has extra text (help); Check date values in:|year=
(help)CS1 maint: others (link) CS1 maint: unrecognized language (link) - ↑ "第一高等学校一覧 明治43-44年". 国立国会図書館デジタルコレクション. 1910.
{{cite web}}
: CS1 maint: url-status (link)