Токүгава Иэясү
Токүгава Иэясү[a] (徳川家康 ) нь 1603 оноос 1868 онд Мэйжигийн шинэчлэл хүртэл захирч байсан Японы Токүгава бакүфүгийн (цэргийн засгийн газар) үүсгэн байгуулагч, анхны шёогүн байв. Тэрээр өөрийн хуучин эзэн ноён Ода Нобүнага, мөн Ода овгийн харьяат Тоётоми Хидэёши нартай зэрэгцэн Японы гурван "Их нэгтгэгч"-ийн нэгд тооцогддог. Багахан даимё (ноён)-гийн хүү Иэясү нэгэн цагт Имагава Ёшимото хэмээх өнөөгийн Шизүокад байх том нөлөөх бүхий феодал ноёны өргөөнд барьцаанд амьдарч байжээ. Эцгээ нас барсны дараа даимёгийн орыг залгаж, Ода овгийн холбоотон, вассал, жанжны үүргийг гүйцэтгэж,[3] Ода Нобүнагагийн удирдлага дор хүчээ авчээ.[4]
Токүгава Иэясү | |
---|---|
徳川 家康 | |
Шёогүн | |
Албан тушаал хашсан 1603–1605 | |
Monarch | Го-Ёозэй |
Өмнөх | Ашикага Ёшиаки |
Дараах | Токүгава Хидэтада |
Мацүдайра овгийн тэргүүн | |
Албан тушаал хашсан 1549–1616 | |
Өмнөх | Мацүдайра Хиротада |
Дараах | Токүгава Хидэтада |
Токүгава овгийн тэргүүн | |
Албан тушаал хашсан 1567–1616 | |
Дараах | Токүгава Хидэтада |
Chancellor (Daijō-daijin) of Japan | |
Албан тушаал хашсан May 2, 1616 – June 1, 1616 | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Мацүдайра Такэчиё (松平 竹千代) 1543 оны 1 сарын 31 Оказаки цайз, Микава (одоогийн Айчи мужийн Оказаки хот) |
Нас барсан | June 1, 1616 Сүнпү, Токүгавагийн ханлиг (одоогийн Шизүока) | (73 насалсан)
Эхнэр, Нөхөр | |
Хүүхэд | |
Эцэг, эх |
|
Other names |
|
Гарын үсэг | |
Nickname | "Tosho Dai-Gongen" |
Цэргийн алба | |
Харьяалал | |
Unit | Tokugawa clan |
Commands | Edo Castle |
Тулаан/дайн | Siege of Terabe Siege of Marune Siege of Kaminogō Battle of Batogahara Tōtōmi Campaign Battle of Anegawa Battle of Mikatagahara Battle of Nagashino Suruga Campaign Siege of Takatenjin Battle of Tenmokuzan Battle of Komaki and Nagakute Siege of Odawara Kunohe Rebellion Sekigahara Campaign Osaka Campaign see below |
Загвар:Infobox Chinese | |
Ода Нобүнагаг нас барсны дараа Иэясү богино хугацаанд Тоётоми Хидэёшитэй дайсагнасан хэдий ч, төд удалгүй Хидэёшид үнэнчээ зарлаж, хүчээ өргөхөөр болжээ. Хидэёшигийн захиргаанд байх үед Иуэясүг Японы зүүн хэсэгт байрлах Канто руу шилжүүлжээ. Хидэёшигийн зорилго нь Иэясүг нийслэл Кёото хот болон Тоётоми овгийн хүчний цөм болсон Осакагаас аль болох холдуулах зорилготой байсан аж. Иэясү тухай үед загасчны жижигхэн тосгон Эдо (одоогийн Токио)-д цайзаа босгож, төвхнөж эхэлжээ. Тоёотомогийн засгийн үед Иэясү хамгийн хүчирхэг даймё, цэргийн тэргүүлэгч ноён байв. Тоёотомигийн бүтэл муутай Солонгосыг байлдан дагуулах аян дайнд Иэясү оролцоогүйгээр барахгүй, хүч чадлаа бүрэн хадгалж үлдсэн юм. Хидэёши нас барсны дараа Иэясү 1600 онд Сэкигахарагийн тулалдааны дараа засгийн эрхийг гартаа авсан юм. [3] [ хуудас шаардлагатай ] Тэрээр 1603 онд Шёогүнээр томилогдож, 1605 онд албан тушаалаасаа сайн дураараа буусан хэдий ч 1616 онд нас барах хүртлээ засгийн эрхэд үлэмж нөлөөтэй байсан юм. Токүгава бакүфүгийн дор хүчирхэг даимё, самурай нарыг хяналтдаа байлгах зорилготой, маш хатуу чанд дүрэм бүхий бакухан системийг үүсгэн, хэрэгжүүлсэн юм. [3] [4]
- ↑ "Iyeyasu", Encyclopedia.com, <http://www.encyclopedia.com/doc/1E1-X-Iyeyasu.html>
- ↑ Загвар:Cite dictionary
- ↑ 3.0 3.1 3.2 Perez, Louis G. (1998). The history of Japan. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0-313-00793-4. OCLC 51689128. Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name ":0" defined multiple times with different content - ↑ 4.0 4.1 "daimyo | Significance, History, & Facts | Britannica". www.britannica.com (англи хэлээр). Татаж авсан: 2022-10-03. Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name ":1" defined multiple times with different content
Иш татахад гарсан алдаа: <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found