IU (아이유, Ай-Ю, төрсөн нэр нь И Жи-ынь; 1993 онд төрсөн) — Өмнөд Солонгосын дуучин.

Ай-Ю
IU
IU
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрлат-га. IU — Ай-Ю, АЮ, 아이유
Бүтэн нэрсол. 이지은 — И Жи-ынь,
Lee Ji-eun, I Ji-eun
Төрсөн өдөр1993 оны 5 сарын 16 (1993-05-16) (30 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгосын Сөүл
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлдуучин, дуу зохиoгч, жүжигчин
Дуулдаг хэлсолонгос хэл
Урсгалпоп, солонгос поп
Танил үе2008 он — өнөөдөр
ЗуучLOEN Entertainment (БНСУ)
Universal Music (Япон)
Warner Music (Тайвань)
Цахим хуудасloen-tree.com

Бага нас засварлах

И Жи-ынь 1993 оны 5 сарын 16-нд Өмнөд Солонгосын Сөүлд төрсөн. Багаасаа урлагт ойртож сургуулийн жүжгийн сонгонд суралцсан. Харин ахлах ангидаа орохдоо дуулах хүсэлдээ автан Олон компанид бүтэлгүй шалгуулсны дараа «Good Entertainment»-д хэсэг байгаад 2007 онд «LOEN Entertainment» урлагийн компанид элсч "I and You" (Чи бидэн хоёр) гэсэн англи үгийг товчилсон "IU" (Ай-Ю) хэмээх тайзны нэртэй болов. 2011 онд Тундүг охидын ахлах сургуулийг дүүргэсэн.

Дуучин засварлах

2008-2009 он засварлах

IU "Lost Child" хэмээх анхны дуугаа 2008 оны 9 сард нийтэд цацсан бөгөөд «Lost and Found» анхны тал цомгоо гаргаж олонд танигдаж эхэлсэн. 2009 оны 4 сард анхны бүтэн «Growing Up» цомгийг гаргаж «Boo» дуу Инкигаю хөгжмийн хөтөлбөрт тэргүүн байрын өрсөлдөв. Ай-Ю эгдүүтэй хөөрхөн төрхөөрөө ялгарахаас гадна хүчтэй хоолойтой дуучин болов. 2009 оны адагт «IU...IM.» тал цомог гаргажээ. Энэ хооронд олон ангит киноны дуу хоёрыг дуулсан. Оны төгсгөлд телевизийн хөтөлбөрүүдэд зочноор орж, телевизийн хөтөлбөрт анх удаа хөтлөгчөөр оролцжээ.

2010-2012 он засварлах

 
2012 онд

2010 оны 6 сард 2АМ хамтлагийн Сылунтай хослон «Nagging» дууг дуулж шилдэг дууны жагсаалтад гурван долоо хоног тэргүүлсний дараа Ай-Ю «Because I'm a Woman» дууг дуулсанд бас олны таашаалд хүрсэн бүтээл болжээ. 12-р сард гуравдугаар тал цомог «Real»-аа худалдаанд гаргасан бөгөөд цомгийн гол дуу «Good Day» Каюнь шилдэг дууны жагсаалтад таван долоо хоног дараалан тэргүүлжээ.

Ай-Ю 2010-2011 онд шилжих өвөл «Мөрөөдлөөс ч илүү» олон ангит кинонд Ким Пил-сүг дүрийг бүтээснээр кинонд тоглосон анхны тохиолдол нь болов. Тус киноны «Someday» хэмээх дууг Ай-Ю дуулсанд 2.2 сая хувь татагдаж, түүний хамгийн ихээр борлогдсон киноны дуу болжээ.

2011 оны 5 сард Ай-Югийн өөрийн зохиосон анхны дуу «Hold My Hand» нийтэд цацагдсан ба оны төгсгөлд хоёрдугаар бүтэн цомог «Last Fantasy» худалдагдаж эхэлсэн. Цомгийн 13 дуунаас 8 нь Каюнь жагсаалтын шилдэг 10-т багтаж байсан бөгөөд шүүмжлэгч нар цомгийг олон урсгалыг багтаасан хэмээн сайнаар дүгнэсэн. Цомгийн тэргүүн дуу «You and I» дуу 5.5 сая хувь жилийн дотор 5.5 сая зарагджээ.

2012 онд Ай-Ю Японы зах зээлд хөл тавив. 2012 оны 6 сард анхны бие даасан аялан тоглолт буюу Сөүл болон зургаан хотоор аялан тогложээ. Тасалбар худалдан авагчдын 44% нь 20-29 насны, 71% эрэгтэй байсан нь Солонгос попд содон харагджээ.

 

Лавлах холбоос засварлах