Ади Шанкара, мөн Ади Шанкарачарья гэж нэрлэдэг ( Санскритаар ' Анхдугаар Шанкарачарья ' , [note 1] дуудлага [aːdɪ ɕɐŋkɐraːtɕaːrjɐ] ), [note 2] 8-р зууны [note 3] гүрү нь Энэтхэгийн ведийн ухааны эрдэмтэн, гүрү ( ачарья ) юм. [1] Тэрээр өөрийн бүтээлээр дамжуулан тухайн цаг үеийнхээ Адвайта Веданта философийн сургаалыг эмхэтгэн, би буюу хүний мөн чанарын тухай, самсараг гэтлэх мэдлэгийг агуулсан ведийн судруудын тайлбаруудыг хийсэн. [2] Ади Шанкараг Ведийн философийн судруудын тайлбар ( Бхāшя ), т философийн сэдэвчилсэн сургааль ( Пракарана грантха ), яруу найраг ( Штотра ) зэрэг 300 гаруй зохиолыг бичсэн гэж үздэг. [3] [4] Гэсэн хэдий ч эдгээрийн ихэнхийг түүний шавь нар, нэрийг нь ашиглагчидь эсвэл ижил нэртэй эрдэмтэд бичсэн байх магадлалтай. [5] [6] Шанкарагийн өөрөө бичсэн бүтээлүүд нь Брахмасутрабхашя, [3] арван үндсэн Упанишадын тайлбарууд, [3] [5] Бхагавад Гита, [7] болон Упадешасахаригийн тайлбарууд юм. Вивекачудамани судрын тайлбар бүтээлийн зохиогч нь Шанкара байсан эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд ихэнх судлаачид үүнийг үгүйсгэдэг. [8] [9]

Шанкарагийн зохиолуудын гол үндсэн санаа нь самсараг гэтлэх Би ( Атман ) ба Брахман [10] ийн тухай мэдлэгийг хамгаалж, Упанишад судруудыг бие даасан нотолгоо, танин мэдэхүйн хэрэгсэл гэж үзсэнээр, жинсрэг цутгах зэрэг зан үйлд чиглэсэн Хиндүйзмийн Ведийн Мимамса сургуулийн тайлбарыг үгүйсгэсэн байдаг. [11] [note 4] [note 5] Шанкара өөрөө Их хөлгөний буддизмыг шүүмжилж байсан хэдий ч ь Адвайта Веданта философиос Буддизмын их хөлгөний урсгалыг нөлөө харагддаг; [12] тиймээс Хинду шашны Вайшнава урсгалын өрсөлдөгчид нь Шанкараг "нууц-Буддын шашинтан" [13] [14] [15] [note 6] хэмээн буруутгаж байсан хэдий ч, Адвайта Веданта философийн уламжлалаар энэ шүүмжлэл нь үндэслэлгүй нь харагддаг бөгөөд эдгээр урсгалууд Атман, Анатта (би байхгүй), Брахманы тухай өөр өөрийн үзлийг баримталдаг . [16] [note 7]

Ади Шанкара нь Адвайта Веданта философийн уламжлалд маш том байр суурь эзэлдэг [11] [17] хэдий ч Хиндү шашны оюуны сэтгэлгээний хөгжилд үзүүлсэн нөлөөг нь зарим судлаачид үгүйсгэх нь бий. [18] [19] [20]

10-р зуун хүртэл Шанкара нь өмнөх үеийн философич Мандана Мисрагийн [21] [22] -ийн нэр алдарт дарагдаж, төдийлөн таньж мэдэгдээгүй байсан бөгөөд 11-р зуун хүртэлх Хиндү, Буддист эсвэл Жайн урсгалуудын эх сурвалж, бичиг баримтуудад түүний тухай дурдаагүй байдаг. [23] Шанкара 14-р зуунд буюу нас барснаас нь хойш олон зуун жилийн дараа түүний байгуулсан Шрингери Мата хийд Вижаянагара эзэнт гүрний хаадын ивээлд орсон үеэс эхлэн [22] [24] [25] түүний бүтээл, тайлбаруудыг олон нийтэд түгж нэр алдартай болж эхэлсэн. Вижаянагар гүрний үед Адвайтик Агамик Шайвизм урсгалаас бярманы Адвайта Веданта философийн тайлбарыг илүү дагах болсон байдаг. [23] 14-17-р зууны үеийн гэгээрсэн хүмүүс, гэгээрсэн хүмүүсийн намтарт түүнийг хорвоог огоорч гэгээрсэн хэмээн бурханчлан шүтэж, Энэтхэг орноор хөндлөн гулд хэрэн явж дигвижая (дөрвөн зүгт ялах) гороо эргэн [26] [27] Энэтхэг оронд өөрийн гүн ухааны тайлбарыг түгээн дэлгэрүүлж, гүн ухааны мэтгэлцээнүүдэд өрсөлдөгчөө ялан дийлж байжээ. [28] [29] Эдгээр намтарт Ади Шанкараг дөрвөн мата ("хийд") үүсгэн байгуулагч гэж дурдсан байдаг бөгөөд тэрбээр мөн хорвоог огоорогсдын Дашанами урсгалыг дэг жаягийг үүсгэгч, Шанматагийн мөргөлийн уламжлалыг эмхэтгэсэн гэж үздэг.

Энэтхэгийн зарим сүм хийдийн тэргүүнүүдийг нэрлэдэг Шанкарачарья цол нь түүний нэрнээс гаралтай.

Калади дахь Ади Шанкарагийн төрсөн газар

Шанкарагийн бодит амьдралын талаарх найдвартай мэдээлэл хомс байдаг. [30] Түүний одоо байгаа намтар нь түүний үеэс хойш хэдэн зуун жилийн дараа бичигдсэн бөгөөд домог, боломжгүй үйл явдлуудыг агуулсан байдаг. [31] Шрингери Мата хийдийн бичиг баримтанд Шанкара нь "Викрамадитья" хаадын засаглалын 14 дэх жилд төрсөн гэж тэмдэглэсэн боловч энэ нэр нь аль хаанд хамаарах нь тодорхойгүй байна. [32] Зарим судлаачид энэ нэрийг Чандрагупта II (МЭ 4-р зуун) гэж тодорхойлсон ч орчин үеийн эрдэмтэд Викрамадитьяг Бадамигийн Чалукья гүрнийх, магадгүй II Викрамадитья (МЭ 733-746) гэж үздэг. [32]

Олонх эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар Ади Шанкара МЭ 8-р зууны эхний хагаст амьдарч байсан гэж үздэг. [11] [33]

Туурвисан бүтээл

засварлах

Ади Шанкара нь орчин үеийн Адваита Веданта философийн аугаа их сэтгэгч бөгөөд Ведийн философийн тайлбар ( Бхāшя ), гүн ухааны сэдэвчилсэн тайлбар ( Пракарана грантха ) болон яруу найраг ( Штотра ) зэрэг 300 гаруй зохиолыг түүний нэрээр нэрлэсэн байдаг. [33] [16] Гэсэн хэдий ч эдгээрийн ихэнх нь Шанкарагийн жинхэнэ бүтээлүүд биш бөгөөд түүний шавь нар буюу Шанкарачарья хэмээх нэртэй бусад мэргэд бичсэн байх магадлалтай. [24] [6] Судлаач Пиантелли Ади Шанкаратай холбоотой бүтээлүүдийн бүрэн жагсаалтыг нийтэлсэн байдаг бөгөөд жинхэнэ зохиогчдыг дурдсан байдаг. [34]

Өөрийн бүтээл туурвил

засварлах

Ади Шанкара нь эртний Энэтхэгийн Ведийн хөлгөн их судруудад системчилсэн тойм, тайлбар ( Бхашяа ) бичиж туурвисанаараа илүү их танигдсан. Хиндүйзмийн гурван том судар болох Веданта судар, Упанишад судрууд, Бхагавадгита судруудад тэрбээр философийн тайлбар бичиж, тайлсан байдаг. Шанкарагийн философийн тайлбарын шилдэг бүтээл бол Хиндүизмын Веданта сургуулийн үндсэн судар болох Брахмасутрабхашя (шууд утгаараа Брахма Судрын тайлбар) юм. [33]

Философи ба практик

засварлах

 

Мокша - Самсараг гэтлэх Брахманы тухай билэг ухаан

засварлах

Шанкарагийн бүтээл тайлбарын гол сэдэв нь Би ( Атман ) ба Брахман, [10] [note 13] болно. Шанкарагийн гол анхаарч байсан сэдэв нь самсараг гэтлэх Би-ийн тухай билэг ухааныг тайлбарлаж, Хиндүизмын зан үйлд чиглэсэн Ведийн Мимамса сургуулийн эсрэг билэг ухааныг давууд авч үзэж Ведийн Упанишад судрууд нь бие даасан нотолгоо хэмээн тодорхойлж хамгаалах байсан. [11] [note 4] [note 5]

Шанкарагийн үзсэнээр мөнх оршигч (Брахман) дангаараа бодитой, хэзээ ч өөрчлөгдөхгүй туйлын утгаараа оршдог бөгөөд бол харин хувьсан өөрчлөгддөг юмс, үзэгдэл үнэмлэхүй туйлын утгаараа бие даан оршдоггүй. Шанкарагийн гол зорилго нь Ведийн судруудын дүгнэлт болох Махавакьяа, ялангуяа Тат Твам Аси-д (Тэр бол чи) дурдсан Атман, Брахман хоёрыг нэг гэдгийг таньж ойлгох замаар энэ төрөлдөө хэрхэн мокшад хүрч болох тухай тайлбарлаж сургах байсан. Атман, Брахманы тухай зөв мэдлэг, билэг ухаантай болсноор Брахман болж мөнх оршихуйд орших бөгөөд [35] бөгөөд самсарагийн зовлонг гэтэлж ээс мокша (гэтлэх)-д хүрч [note 14] болон самсарад [36] дахин төрөхгүй гэжээ.

<яруу найраг> Би нэр дүрс, үйл биш. Миний мөн чанар үргэлж эрх чөлөөтэй! Би бол дээд ухамсар, брахман. Би цорын ганц цэвэр ухамсар. </яруу найраг>

Aди Шанкара, Упадешасасахасри 11.7, [36]

Прамана - билэг ухааныг олох арга, нотолгоо

засварлах

Шанкара мэдлэгийн нотолгоо болох прамана-г [37] [note 15] хүлээн зөвшөөрсөн боловч гол анхаарлаа метафизик, самсараг гэтлэхэд илүү төвлөрүүлж, праманыг энгийн зүйл гэж авч үзэж байсан бөгөөд энэ нь прамана эпистемологи [38] Прамана нь"үнэн зөв мэдлэг олж авах арга хэрэгсэл аргууд" юм."  Японы судлаач Сенгаку Майедагийн бичсэнээр, "Шанкарагийн бүтээлүүдийн аль ч хэсэгт [...] прамана нотолгооны талаар системчилсэн тайлбар бичээгүй байна" [38], бөгөөд Атман-Брахманыг өөрөө нотлогдсон ( свапраманака ) болон өөрөө байнга төгс оршигч гэж үзжээ. ( сватахсиддха ), мөн "мэдлэгийн хэрэгслийг судлах нь эцсийн хувилбарт хүрэхэд ямар ч ашиггүй". [38] Судлаач Майеда нь Шанкарагийн гаргалгаа нь "үнэн бодитой бөгөөд идеалист биш" гэж тэмдэглээд, жнана буюу билэг ухаан нь одоо байгаа зүйл ( вастутантра ) дээр үндэслэсэн бөгөөд "Ведийн зарлиг хууль ( codanatantra ) эсвэл хүн ( purusatantra ) дээр тулгуурлаагүй " гэж үзсэн байна. [38]

Судлаач Майкл Комансын (Васудевачарьяа гэдэг) үзсэнээр Шанкара нь мэдрэхүй, логик учир шалтгааны дүгнэлтийг хамгийн найдвартай танин мэдэхүйн үндсэн хэрэгсэл, нотолгоо прамана гэж үзсэн бөгөөд мэдлэгийн эдгээр арга нотолгоо нь "юу нь ашиг тустай, юу нь хэрэггүй таньж мэдэхэд" тусалдаг бөгөөд ведийн судруудад хандах шаардлагагүй гэжээ. [39] Метафизик ба ёс зүйтэй холбоотой зарим асуудалд Вед, Упанишад зэрэг судрын нотолгоо , мэргэн ухаан чухал болдог гэж Шанкара үзэж байжээ. [40]

Эрдэмтэн Меррелл-Вольф нь Шанкара гүн ухааны үзлээ боловсруулахдаа Вед болон Упанишад судруудыг үнэн зөв мэдлэгийн эх сурвалж болгон хүлээн зөвшөөрсөн боловч хэзээ ч эртний бичвэрүүд дээр тулгуурладаггүй, харин үзэл бүрээ практикийн прамана (мэдлэгийн хэрэгсэл, нотолгоо) ашиглан учир шалтгаан, логик туршлагаар нотолсон байна гэж тэмдэглэжээ. Судлаач Хакер, Филлипс нар Шанкарагийн учир шалтгаан, логикийн дүрмийн талаархи ойлголт, эпистемийн алхмуудыг шаталсан онцолсон байдал нь Брахма-сутра-бхашя дахь Шанкарагийн "ямар ч эргэлзээ байхгүй санал" бөгөөд түүний хамтрагч, шавь Падмападагийн бүтээлүүдэд улам бүр туссан ойлголт гэдгийг тэмдэглэжээ.

Логик ба чинадаас ирсэн мэдлэг

засварлах

1927 онд Оросын судлаач Шербатский Шанкараг Мадьхямика буюу Төв үзэлт буддистуудаас логик учир шалтгааны ухааныг ашиглахыг шаардсан мөртлөө өөрөө цаанаас ирсэн мэдлэгийг эх сурвалж болгон ашигладаг гэж шүүмжилжээ. [note 16] 1933 онд судлаач Сиркар өөр үзэл баримтлалыг санал болгож, "Шанкара идеалист логикийн байр сууринаас зөрчилдөж, өөрийгөө холдуулах хуулийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрдөг; улмаар түүнд гадаад үзэгдлийг бодит байдалтай нэгтгэх боломжтой болсон." [41] гэжээ.

Шанкарагийн чинадын талаарх аргументууд нь apta vacana (Санскрит: आप्तवचन, мэргэн хүмүүсийн хэлсэн үг, үгэнд найдах, эртний эсвэл өнөөгийн найдвартай шинжээчдийн үлдээсэн үнэ зөв мэдлэг, нотолгоо) юм [42] [43] Энэ нь түүний болон Адвайта Веданта философийн танин мэдэх, нотлох суурийн нэг хэсэг юм. Адвайта Веданта уламжлал нь ийм нотолгоог танин мэдэхүйн хувьд үнэн зөв гэж үздэг бөгөөд хүн олон тооны баримтыг мэдэх шаардлагатай бөгөөд цаг хугацаа, боломж хязгаарлагдмал байгаа тул тэрээр эдгээр баримт, үнэнүүдийн зөвхөн багахан хэсгийг шууд танин мэдэж, нотлох боломжтой гэж үздэг. Шанкара Вед болон Упанишад дахь сургаалыг apta vacana буюу хүчин төгөлдөр мэдлэг, нотолгооны эх сурвалж гэж үзсэн. [42] Тэрээр "Упадешасахасри" зохиолдоо мокша-д хүрэхийн тулд логик учир шалтгааны ухаан ба судрын нотолгоо, мэдлэгийг хослуулах багш шавийн харилцааны ач холбогдлыг санал болгодог. [44] Анантананд Рамбачан болон бусад судлаачид Шанкара зөвхөн Ведийн нотолгоонд тулгуурлаагүй, харин логик арга зүй, учир шалтгааны арга зүй болон бусад прамана нотолгоог ашигласан гэж мэдэгджээ. [45] [46]

Анубхава буюу шууд танин мэдэхүй

засварлах

Судлаач Анантананд Рамбачан нь Шанкарагийн танин мэдэж, нотлох анубхава-ийн гүйцэтгэх үүргийн талаарх өргөн тархсан үзлийг шүүмжлэхээсээ өмнө дараах байдлаар нэгтгэн дүгнэжээ.

Эдгээр судалгаагаар [орчин үеийн өргөн хүрээний],Шанкара Шрути (Ведийн судрууд) судруудын сургаалийг шинжлэн судалсны үндсэн дээр авсан мэдлэгийг үнэн зөв гэж үзсэн бөгөөд Шрути буюу Ведийн судруудыг брахмажнана '(Brahmajnana')буюу брахманы тухай онцгой мэдлэгийн эх үүсвэр, нотолгоо (pramana) гэж үзээгүй нь харагдаж байна.Шрути судруудын нотолгоог шууд туршлагаар (anubhava) олж авсан мэдлэгээр шалгаж, баталгаажуулах шаардлагатай гэж Шанкара үзсэн бөгөөд тиймээс Шрути судруудын ач холбогдол нь хоёрдугаар зэргийнх юм.[7]

Иог, бясалган бодох дасгалууд

засварлах

Шанкара йогийн дасгалын үр дүнд олж авсан оюун санааны цэвэр ариун байдал, тогтвортой байдал нь мокшагийн мэдлэг ухаанд хүрэхэд олж туслах хэрэгсэл гэж үзсэн боловч йогийн сэтгэлийг төвлөрүүлэх дасгал нь дангаараа билэг ухаанд хүрэх мэдлэгийг бий болгож чадахгүй гэж үзсэн байдаг. [47] Шанкарагийн хувьд Брахманы тухай мэдлэг нь зөвхөн Ведийн Упанишад судруудыг судлахад л бий болдог гэж үзжээ. Шанкарагийн сургаалд дэмжсэн йогийн арга нь Патанжали аршийн систем шиг сэрэл мэдрэхүйн объектоос сэтгэлийг татаж, сэтгэлийг цэвэр ариун болгож байгаа хэдий ч, энэ нь сэтгэл, бодлыг бүрэн дарж чадахгүй, харин "ялгаа, зөрөөтэй зүйлээс сэтгэлийг татаж, ухамсрыг тэлж байгаа бясалгалын дасгал юм. Өөрийгөө хамгийн түгээмэл, тухайлбал Ухамсар гэж эргэцүүлэн бодоход хүргэдэг." [48] Шанкарагийн йогийн дасгалын хэв маягийг судлаач Команс дараах байдлаар тодорхойлж бичжээ.

Шанкарагийн энд танилцуулж буй йогийн төрөл нь аль нэг ялгаа, зөрөөг (вишеса)-ыг ерөнхий, нийтлэг (саманья) болгох арга юм. Жишээлбэл, сонсголын мэдрэмж нь бүх дуу авиаг хураадаг нь сонсголын мэдрэхгүйг нэгтгэгч. Сонсох мэдрэхгүйг нь аливаа зүйлийн тухай боддог, сэтгэдэг мөн чанартай сэтгэлд хурааж, сэтгэл нь оюун ухаанд хураагддаг бөгөөд дараа нь Санкара үүнийг "зөвхөн ухамсарлахуй" (вижнанаматра)-д хураагдсан гэж хэлсэн; өөрөөр хэлбэл, бүх ялгаа, зөрөөг танин мэдэхүй нь нийтлэг, өөрөөр хэлбэл ямар нэгэн тодорхой объектгүйгээр танин мэдэхүйн ухамсар болж хувирдаг. Энэ нь эргээд түүний бүх нийтийн Ухамсарт (prajnafnaghana) хураагддаг бөгөөд үүнээс өмнө дурдсан бүх зүйл эцсийн дүндээ хамаардаг. [48]

Шанкара нь бодлыг бүрэн дарангуйлснаар самсараг гэтэлж, гэгээрнэ гэж үздэг йогийн хувилбаруудаас татгалзаж, мөн Шрути буюу Ведийн судрын самсараг гэтлэх нь Би-ийн нэг мөн чанарыг таньж мэдэхээс өөр зүйл гэж гэсэн үзлийг үгүйсгэв. Зөвхөн юмс үзэгдлийн цаад жинхэнэ мөн чанартай холбоотой ухаарал, ойлголт нь л хүнийг самсарагаас чөлөөлнө гэж Шанкарад заажээ. Тэрээр Упанишад судрыг судлахад ихээхэн ач холбогдол өгч, эдгээр судар нь самсараг гэтлэх мэдлэг, билэг ухааныг олж авахад шаардлагатай бөгөөд хангалттай мэдлэгийн хэрэгсэл, нотолгоо гэж онцолжээ. Шанкара мөн ийм билэг ухаанд хүрэхэд Гуру (Ачарья, багш) чухал үүрэгтэйг дурдсан байна. [48]

Саманваят Татпаря Линга

засварлах

Шанкара ведийн судрын уран зохиолоос ямар нэгэн үг хэллэг эсвэл шүлгийг тусад нь салган авч нь тайлбарлахгүй байхыг анхааруулж, Брахмасутра-Бхашя тайлбар номынхоо эхний бүлэгт аливаа зохиолын Анвая (сэдэв эсвэл утга санаа) нь зөвхөн Саманваят Татпарья Лингад анхаарлаа хандуулж байж л зөв ойлгогдоно гэж хэлсэн байдаг., энэ нь авч үзэж буй бичвэрийн зургаан шинж чанар юм: (1) Упакрама (танилцуулга) ба Упасамхара (дүгнэлт) дахь нийтлэг зүйл; (2) Абхьяса (давтагдсан мэдээлэл); (3) Апурвата (өвөрмөц санал эсвэл шинэлэг зүйл); (4) Фала (үр жимс буюу гарсан үр дүн); (5) Артхавада (тайлбарласан утга, магтсан цэг) ба (6) Юкти (нотолгоо учир шалтгаан). [49] Энэхүү аргачлал нь Хиндүизмын Няяа сургуулийн онолын бүтээлүүдээс гаралтай боловч Шанкара үүнийг Анвая-Вятирека хэмээх бичвэрийн шинжилгээний өвөрмөц э аргаар нэгтгэж, хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг зөв ойлгохын тулд "зөвхөн бүх шинж чанарт нийцсэн утга санааг хүлээн зөвшөөрөх бөгөөд ямар нэгэн үл нийцэх утгыг оруулахгүй" гэжээ. [50] [51]

Махавакьяа (Ведийн дүгнэлтүүд) Атман, Брахман хоёрын нэг мөн чанар

засварлах

Бие цогцос-сэтгэлтэй өөрийгөө адилтгахаас салж, миний мөн чанар Атман гэдгээ танин мэдэж, Атман, Брахман хоёр нь нэг гэсэн мэдлэгийг олж авснаар Мокша буюу зовлон, дахин төрөхөөс салж, мөнх оршихуйд хүрдэг. [36] [35] Шанкара, Атман, Брахман хоёр нь харьцангуй бодит байдлын эмпирик түвшинд өөр өөр мэт харагддаг боловч энэ ялгаа нь зөвхөн хуурмаг зүйл бөгөөд бодит байдлын хамгийн дээд түвшинд эдгээр нь нэг зүйл юм. [52] Жинхэнэ би бол Сат, "Оршихуй", өөрөөр хэлбэл Атман-Брахман юм. [53] [54] [note 17] Атман ба Атман-бус хоёр нь ялгаатай мэт харагдаж байгаа ч Атман ба Брахман хоёр нь нэг гэсэн мэдлэгийг шрути, ялангуяа Упанишад судрын дүгнэлт тат tvam asi өгдөг.

Махавакья буюу Ведийн Упанишад судрын дүгнэлтүүд

засварлах

Шанкарагийн хэлснээр, Упанишадын олон тооны дүгнэлт нь Атман, Брахман хоёрын мөн чанарыг зааж байдаг. Адвайта Ведантагийн уламжлалд эдгээр дүгнэлтийн дөрөв нь бусад дүгнэлтээс ялгаатай нь шууд хэлсэн байдаг Махавакьяа нь энэхүү өвөрмөц байдлыг заасан онцгой ач холбогдолтой юм. [55] [56] Эдгээр нь:

  • तत्त्वमसि, tat tvam asi, Chandogya VI.8.7 . Уламжлал ёсоор "Чи тэр " (та тэр байна) гэж орчуулагдсан, [57] [58] [59] Ch.U.6.8.7-д иш татсан, "Оршихуй" [60] [61] [ [58] ); Ch.U.6.12.3-т "Чи ийм байна" [57] [59] [62] гэж зөв зааж хэлсэн бөгөөд энэ нь бусад шүлгүүдэд хуулж авсан анхны хэлбэр , [57] "[хамгийн нарийн хэлбэр] шингэсэн бүх оршихуйн мөн чанар" [63] [57] юм.
  • अहं ब्रह्मास्मि, aham brahmāsmi, Brhadāranyaka I.4.10, "Би бол Брахман" эсвэл "Би бол бурхан". [56]
  • प्रज्ञानं ब्रह्म, пражнанам брахма, Aitareya V.3, " Пражнанам буюу билэг ухаан [note 18] бол Брахман ." [note 19]
  • अयमात्मा ब्रह्म, ayamātmā брахма, Мандукя судар II, "Энэ Атман бол Брахман."

Чи бол тэр

засварлах

Шанкарагийн Упадесасахашри судрын хамгийн урт бүлэг болох 18-р бүлэг, "Тэр бол чи" нь "Би үүрд эрх чөлөөтэй, оршдог" ( шинж ), махавакья дахь Чандогья Упанишад 6.8.7- д илэрхийлсэн өвөрмөц байдлын талаархи ойлголтод зориулагдсан болно. (аугаа их өгүүлбэр) " tat tvam asi ", "чи тэр". [64] [60] Энэ өгүүлбэрт Шанкарагийн хэлснээр, tat Sat, [60] "Оршихуй" [65] [61] [58] [53] Оршихуй, оршихуй, [66] эсвэл Брахман, [53] гэсэн утгатай. [53] Бодит, "Ертөнцийн үндэс", [60] [note 20] байгаа бүх зүйлийн жинхэнэ мөн чанар буюу үндэс буюу гарал үүсэл. [61] [58] [66] "Твам" гэдэг нь хүний жинхэнэ Би, пратягатман буюу дотоод Би, [67] "бүх зүйл доторх шууд Гэрч", [60] "каст, гэр бүл, ариусгах ёслолоос ангид" [53] мөн чанар, гол нь хувь хүн байдаг Atman . [68] Шанкара Упадесасахасри -д дурдсанчлан:

Up.I.174: ""Чи бол тэр" өгүүлбэр-дүгнэлтээр дамжуулан, хүмүүн нь өөрийн мөн чанар Aтман буюу дотоод эрхтэний гэрчийг таньж мэддэг." Up.I.18.190: ""[Тэр бол чи] буюу мөнх оршихуй" зэрэг өгүүлбэрээр дамжуулан [...] хүмүүний дотоодод орших Aтманухамсарын тухай үнэн зөв мэдлэг илүү тодорхой болдог." Up.I.18.193-194: ""Чи бол тэр" [...] [t]гэсэн энэ өгүүлбэрт байгаа "Tэр" гэсэн үг нь хүмүүний дотоод ухамсар Aтман-ыг зааж байна."[69]

"Тат твам аси" гэсэн өгүүлбэр нь Атманыг Брахманаас өөр гэсэн хуурамч ойлголтыг үгүйсгэдэг. [70] Японы эрдэмтэн судлаач Накамурагийн хэлснээр атман ба Брахман хоёрын нэг мөн чанар нь "Шанкарагийн сэтгэлгээний алдарт шинж дүгнэлт боловч үүнийг Сундарапандья аль хэдийн заасан" [71] (МЭ 600 ба түүнээс өмнөх үе). [71] Шанкара Брахма судрын Бхашья тайлбарын I.1.4-т Сундарапандягийн үгийг иш татсан байдаг:

Зүйрлэсэн буюу хуурамч би байхгүй үед, [миний] хүүхэд, [миний] бие цогцос зэрэг үзэл үгүйсгэгдэж, няцаагдана. 'Би мөнх оршигч брахман, aтман'' гэж ойлгож ухамсарлах үед', миний хийх ётой үүрэг гэж байхгүй билээ?[72]

Японы судлаач Накамура нь энэ болон бусад олон тооны дүгнэлт, судалгаанд үндэслэн Шанкар бол Адвайта Веданта философийн хамгийн анхны сэтгэгч, гүн ухаантан биш, харин " Адвайта Веданта философийг нэгтгэн, эмхэтгэж, сэргээсэн, мөн эртний гүн ухааныг хамгаалагч" гэж дүгнэжээ. [73]

Махавакя буюу Упанишад судрын дүгнэлт өгүүлбэрүүдийн тухай бясалгал

засварлах

Упадесасахасри судартаа Шанкара нь Упанишад судрын махавакья дүгнэлт-өгүүлбэрүүдийг бясалгах хэрэгцээ шаардлагын талаар хоёрдмол утггыг илэрхийлжээ. Тэрээр "Зөв мэдлэг сонсох агшинд бий болдог" [74] гэж хэлж, прасамчакса буюу прасамхьяна бясалгалыг, өөрөөр хэлбэл өгүүлбэрийн утгын талаархи бясалгалыг үгүйсгэж, Up.II.3-т Парисамхьяна буюу [53] атма бус бүхнээс буюу сэрэл мэдрэхүйн эрхтэний бүх обьект, үүнтэй холбоотой буян, нүглээс Атманыг салгах талаар зөвлөсөн. [53] Гэсэн хэдий ч Шанкара төгсгөлд нь зөвхөн Атман туйлын утгаар оршиж байдаг гэж зарлаж, " Атманы хоёрдмол бус байдлын талаархи Упанишадуудын бүх өгүүлбэр-дүгнэлтийг бясалгаж, тунгаан бодох хэрэгтэй" гэж мэдэгдэв. [75] Японы судлаач Майедагийн хэлснээр, "тэд [ прасамчакса эсвэл прасамхьяна болон парисамхьяна ] бие биенээсээ юугаараа ялгаатай болохыг мэдэхгүй байна." [76]

Шанкарагийн өмнөх үеийн буюу арав дугаар зуун хүртэл хамгийн нөлөөтэй Адвайта Веданта философич байсан Мандана Мисра нь Прасамхянаг [77] дэмжиж байв. [78] [22] [note 21] "Манданагийн хэлснээр Ведийн махавакья өгүүлбэр-дүгнэлтүүд нь дангаараа брахмажнана буюу брахманы тухай билэг ухааныг бий болгох чадваргүй байдаг. Веданта-вакьяа нь зөвхөн гүнзгий бясалгалаар ( прасамхьяна ) шууд бий болдог шууд бус билэг ухааныг дамжуулдаг. Сүүлчийнх нь махавакьяагийн зорилгын талаар тасралтгүй эргэцүүлэн бодох явдал юм. [79] Мандана Мисрагийн шавь Вакаспати Мисра Мандана Мисратай санал нэг байгаа бөгөөд тэдний байр суурийг Вакаспати Мисрагийн үүсгэн байгуулсан Бхамати сургууль хамгаалдаг. [80] Үүний эсрэгээр, Пракасатманы (1200-1300 он) [81] үүсгэн байгуулсан Виварана сургууль нь махавакьяа бол мэдлэг олж авах шууд шалтгаан гэж үзэж, Шанкараг анхааралтай дагаж мөрддөг. [82]

Зан үйл, галын тахилга, жинсрэг цутгахаас татгалзсан нь

засварлах

Шанкара "Упадесасахасри" бүтээлдээ Дева (Бурхан) -д өргөл өргөх зэрэг зан үйлийн мөргөлийг үгүйсгэсэн байдаг бөгөөд, энэ нь өөрийн доторх "жинхэнэ би" нь Брахманаас өөр, тусдаа оршиж байна гэх үзэлд үндэслэсэн байдаг учраас ингэж үгүйсгэжээ. [note 4] [note 5] "Ялгаа, өөр байдлын сургаал" нь буруу гэж Шанкара баталж байна, учир нь "Брахман нь өөр нэг, тухайн хүн нь бас өөр гэж ойлгож таньж байгаа хүн Брахманыг мэдэж чадахгүй". [83] Атман бол Брахманаас ялгаатай гэсэн буруу үзэл [70] нь ( Упадешасахасри II.1.25) гэсэн мэдлэг хомс, нимгэн хүний итгэл үнэмшилтэй холбоотой юм гэжээ.

...Би тусдаа [ба] Тэр надаас өөр; би мунхаг, жаргал зовлонг эдэлж, уягдаж хүлэгдсэн, дахин дахин төрөл авдаг [харин] тэр надаас маш өөр мөн чанартай, дахин төрөл авдаггүй.Түүнийг (Бурхныг) тахин шүтэж, хүндэтгэж, өөрийн язгуур, анги, амьдралын үүргийн дагуу үйл үйлдэж, энэхүү дахин дахин төрөл авдаг орчлонгийн далайгаас гэтлэхийг би хүсч байна.Би яаж түүнтэй адилхан мөн чанартай байх билээ?[84]

Судрын сургаальд дурдсан "Оршихуй нь Брахман " гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь мэдрэхүйд гэх мэт зүйлд тулгуурладаг "Би үйл үйлддэг" гэсэн ойлголттой зөрчилддөг. [53] Шанкарагийн үзсэнээр Ведийн "Чи тэр юм" гэсэн өгүүлбэр нь "сонсогчийн төөрөгдөл, буруу үзлийг арилгадаг" [53] Аливаа үйллээс биш, "Тиймээс "Чи тэр юм" гэсэн өгүүлбэрүүд-дүгнэлтүүдээр дамжуулан хүн өөрийн Атманыг, бүх дотоод сэтгэлийн эрхтэнийг гэрчийг таньж мэддэг" [53] . [53] [note 22] Ингэж ойлгож, таньж мэдсэнээр хүн зан үйлийг гүйцэтгэхийг хориглоно, учир нь "зан үйлийг хийх [ашиглах] нь [ Атманыг ] хамгийн дээд Атмантай нэг гэх үзэлтэй зөрчилдөнө." [53]

Гэсэн хэдий ч Ахимса (бие, оюун ухаан, бодол санаагаараа бусдыг гэмтээхгүй, хүчирхийлэлд өртөхгүй байх) болон Нияза зэрэг Ямасуудыг дагаж мөрддөг ёс суртахуунтай амьдралаар оюун ухаан нь ариуссан үед өөрийгөө танин мэдэх нь хэрэгждэг гэж Шанкара мөн баталж байна. Яжна (галын зан үйл) гэх мэт зан үйл, зан үйл нь өөрийгөө танин мэдэх аялалд оюун ухааныг зурж, бэлтгэхэд тусалдаг гэж Шанкара баталж байна. [85] Тэрээр Брахмачарьягийн үед Акродха, Ямас зэрэг ёс суртахууны хэрэгцээг онцолж, ёс суртахууны дутагдал нь оюутнуудыг мэдлэгт хүрэхэд саад болж буй шалтгаан гэж тэмдэглэжээ. [85] [86]

Их хөлгөний буддизмын нөлөө

засварлах

Түүх, соёлын нөлөө

засварлах
Файл:SankaraSthampaMandapam.jpg
Ади Санкара Керти Стампа Мандапам, Калади, Кочи

Түүхэн нөхцөл байдал

засварлах

Шанкара МЭ 650-аас 1100 он хүртэл үргэлжилсэн "Хожуу сонгодог Хиндүизм" [87] -ийн үед амьдарч байжээ. [87] Энэ эрин үе бол МЭ 7-р зууны Гупта гүрэн болон хаан Харшагийн дараа үүссэн улс төрийн тогтворгүй байдлын цаг үе байв. [88] Энэтхэгт эрх мэдэл задарч байсан. "Тоо томшгүй олон васал мужууд" бүхий хэд хэдэн том хаант улсууд гарч ирэв. [89] [note 23] Хаант улсууд феодалын тогтолцоогоор захирагдаж байв. Жижиг хаант улсууд том хаант улсуудын хамгаалалтаас хамааралтай байв. "Их хаан алс хол байсан, өргөмжлөгдөж, бурханчлагдсан" [89] гэж тарнийн мандалд тусгалаа олсон бөгөөд энэ нь мөн хааныг мандалын төв болгон дүрсэлж болно. [90]

Төвийн эрх мэдлийн задрал нь шашин шүтлэгийг бүсчилж, шашны өрсөлдөөнд хүргэдэг. [91] [note 24] Бүс нутгийн хэмжээний шашны сектүүд, хэл яриа сайжирч, Хиндүйзмийн"Бярманы зан үйлийн" [91] нөлөө багассан. [91] Шаивизм, Вайшнавизм, Бхакти, Тантрын урсгалтын хамт бүс нутгуудийн хэмжээний сект хөдөлгөөнүүд [91] гарч ирсэн боловч "сект бүлэглэлүүд зөвхөн хөгжлийнхөө эхний үе шатанд байсан". [91] Шашны хөдөлгөөнүүд орон нутгийн эрх баригчдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өрсөлдөх ёстой байсан [91] ба Буддизм, Жайнизм, Ислам болон Хиндуизм доторх янз бүрийн уламжлалууд гишүүдийн төлөө өрсөлдөж байв. [92] [93] Ялангуяа буддизм нь МЭ 1-р мянганы эхний 700 жилд Энэтхэгийн оюун санааны уламжлалд хүчтэй нөлөө үзүүлж байсан [94] [95] боловч 8-р зууны дараа байр сууриа алдаж, Энэтхэгт байхгүй болж эхэлсэн. [91] 8-р зуунд Хиндү тэнгэр бурхад Буддаг "хамгийн дээд, эзэнт гүрний бурхан" байсан байр сууринаас нь сольсон пужа-шүтлэгийн зан үйлийн өөрчлөлтөд энэ нь тусгагдсан юм. [note 25]

Хиндү шашинд үзүүлсэн Ади Шанкарагийн нөлөө

засварлах

Уламжлалт үзэл

засварлах

Шанкара нь Адваита Ведантагийн уламжлалд маш том байр суурь эзэлдэг. 14-17-р зууны үеийн гэгээнтнүүдийн намтарт түүнийг Ведийн сургаалыг сэргээхийн тулд Энэтхэг даяар хөндлөн гулд аялсан ялагч гэж дүрсэлсэн байдаг Судлаач Фрэнк Халингийн хэлснээр, "Адвайта Веданта философийн тайлбарыг баригч (болон бусад) Хиндүчүүд Шанкараг Буддистуудын (болон Жайнуудын) довтолгооны эсрэг Хинду дарма номыг сэргээж, Буддизмыг Энэтхэгээс хөөн гаргахад тусалсан" гэж үздэг байна [96] Түүний сургаал, уламжлал нь Смартизмд гол байр суурь эзэлдэг бөгөөд Сант Матын урсгалд нөлөөлсөн. [97] Уламжлал ёсоор түүнийг таван тэнгэрийг ( заан толгойто Ганеш, нарны тэнгэр Сурьяа, Вишнү, Шива, Деви охин тэнгэр) нэгэн зэрэг тахидаг [[Санскрит галиглах олон улсын цагаан толгой|Pañcāyatana]] мөргөлийн хэлбэрийг нэвтрүүлснээр янз бүрийн сектүүдийг (Ваишнавизм, Шаивизм, Сактизм) эвлэрүүлсэн хүн гэж дүрсэлсэн байдаг. – Эдгээр тэнгэрүүд болон бусад бүх бурхад нь нэг Брахман, үл үзэгдэх Дээд оршихуйн өөр өөр хэлбэрүүд юм хэмээн үзсэнээрээ, Адвайта Веданта бусад бүх сургууль, уламжлалаас дээгүүр байр суурь эзэлжээ. [98]

Судлаач Коллер Шанкара болон түүний үеийнхэн Буддизм болон эртний Ведийн уламжлалыг ойлгоход чухал хувь нэмэр оруулсан бөгөөд дараа нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн үзэл санааг өөрчилж, ялангуяа Хиндүизмын Веданта уламжлалыг шинэчилж, дараагийн мянга гаруй жилийн хугацаанд Энэтхэгийн хамгийн чухал "оюун санааны уламжлал" болгосон. [94] [note 26] Судлаач Бенедикт Эшли Ади Шанкараг Хиндүйзмийн Атман ба Брахман гэх хоёр ялгаатай мэт санагдах гүн ухааны ойлголтыг нэгтгэж, хамгийн логиктой тайлбарыг өгсөн гэж үнэлжээ. [99]

Шүүмжлэлт дүгнэлт

засварлах

Зарим эрдэмтэд Шанкарагийн Энэтхэгийн оюун санааны хөгжилд үзүүлсэн анхны нөлөөнд эргэлздэг. [100] Жишээ нь Буддын судлаач эрдэмтэн Ричард И.Кинг хэлэхдээ,

Барууны эрдэмтэд судлаачид болон Хиндү нар Ади Шанкара ачарья нь Хиндүйзмийн оюуны сэтгэлгээний хамгийн нөлөөтэй, чухал сэтгэгч, гүн ухаантан гэж үзэх нь түгээмэл боловч үүнийг нотлох түүхэн баримт нотолгоо алга байна.[19]

Мандана Мисрагийн нэр хүнд (10-р зуун хүртэл)
засварлах

Судлаач Кларкийн хэлснээр, "Шанкара амьдралынхаа туршид, магадгүй түүнээс хойш хэдэн зууны туршид харьцангуй мэдэгдээгүй байсан, учир нь олон зууны турш Буддын шашны болон Жайны шашны эх сурвалжид түүний тухай дурдаагүй; IX, 10-р үеийн бусад чухал философичид ч түүнийг дурдаагүй байдаг" гэжээ. [101] Хаан, Роодурмун хоёрын хэлснээр 10-р зууныг хүртэл Шанкара өөрийн хуучин үеийн Мандана-Мисрагийн сүүдэрт дарагдаж байсан бөгөөд Мандана Мисра нь Адвайта Веданта философийн томоохон төлөөлөгч гэж тооцогддог байв. [19] [22] Шанкарагийн өмнөх үеийн философич болох Мандана Мисра [18] нь Мимамса буюу Ведийн зан үйль Карма канда урсгалыг баримтлагч, Кумарилагийн шавь байсан ч Адвайта Веданта философийн талаар өнөөдрийг хүртэл алдартай Брахма-сидди үндсэн тайлбар судрыг бичсэн. [102] Брахма-сиддид дурдсан "эндүүрлийн онол" нь Адвайта Веданта философийн эндүүрлийн талаар гол онол болж, [103] тэрээр хэдэн зууны турш тэрээр хамгийн нөлөө бүхий Веданта философич байв. [78] [22] [note 21] Адвайта үзлийг дэлгэрүүлэхийн тулд Шанкара дахин төрсөн гэж үздэг түүний шавь Вачаспати Мисра [104] Шанкарагийн Брахма судрын Бхашьягийн тайлбар болох Бхамати, Брахмататва- самикса, Мандана Мишрагийн Брахма-сиддигийн тайлбар зэргийг бичжээ. Түүний сэтгэлгээ нь голчлон Мандана Мисрагаас санаа авсан бөгөөд Шанкарагийн тайлбарыг Мандана Мисрагийн тайлбартай уялдуулан нэгтгэсэн байна. [105] [web 1] Бхамати сургууль онтологийн буюу анхны оршихуйн тухай хандлагыг баримталдаг. Энэ сургууль нь Жива буюу бодгаль хүн нь avidya буюу мунхгийн эх сурвалж гэж үзсэн. [web 1] Иогийн дасгал, бясалгал эргэцүүлэл нь самсараг гэтлэхэд хамгийн гол хүчин зүйл гэж үздэг бол Ведийг судлах, бясалган бодох нь нэмэлт хүчин зүйл гэж тус сургууль үзжээ. [106] [107] Хожмын Адвайта Веданта уламжлал нь Мандана Мисраг Суресвара (9-р зуун) мөн хэмээн нэрлэж, олон нийтийн өмнө болсон мэтгэлцээний дараа Мандана Мисра нь Шанкарагийн шавь болсон гэж үзэн Мандана Мишраг Шанкарагийн хүрээлэлд багтаан оруулсан юм. [102] [108]

 
Энэтхэгийн Кедарнат дахь Кедарнат сүмийн ард байрлах Самадхи дүрийг үзүүлсэн Мандир буюу түүний сүмд байрлах Шанкарагийн Мурти дүр
 
Калифорнийн Санта Круз дахь SAT сүм дэх Шанкарагийн Мурти дүр

Ади Шанкара нас барсан тухай

засварлах

Ади Санкара 32 настайдаа Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттаракханд мужийн Кедарнатад буюу Гималайн нуруунд байдаг Хинду шашны мөргөлийн газар нас барсан гэж үздэг. [109] [3] Түүний намтруудад хамгийн сүүлд Гималайн нуруунд алхаж яваад Кедарнат сүмийн ард орон алга болсон гэж бичсэн байдаг. Зарим түүхийн бичвэрт Канчипурам (Тамил Наду) болон Керала мужийн хаа нэг газар гэх мэт өөр газруудад Ади Шанкараг нас барсан гэж байдаг. [110]Загвар:Indian PhilosophyЭнэтхэгийн философиЗагвар:Philosophy of religion

  1. Suthren Hirst 2005, p. 1.
  2. Nakamura 2004.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Mayeda 2006, pp. 6–7.
  4. Isaeva 1993, pp. 2–3.
  5. 5.0 5.1 Hacker 1995, pp. 30–31.
  6. 6.0 6.1 W Halbfass (1983), Studies in Kumarila and Sankara, Studien zur Indologie und Iranistik, Monographic 9, Reinbeck
  7. 7.0 7.1 Rambachan 1991, pp. xii–xiii.
  8. Grimes 2004.
  9. Shah-Kazemi 2006.
  10. 10.0 10.1 Nakamura 1999, p. 176.
  11. 11.0 11.1 11.2 11.3 Comans 2000, p. 163.
  12. Dasgupta 1997, p. 494.
  13. Biderman 1978.
  14. N.V. Isaeva (1993), Shankara and Indian Philosophy, SUNY Press, pp.14
  15. King 1995, p. 183.
  16. 16.0 16.1 Isaeva 1993.
  17. Sharma 1962, p. vi.
  18. 18.0 18.1 Roodurmun 2002, p. 29.
  19. 19.0 19.1 19.2 King 2001, p. 128.
  20. Tola 1989.
  21. King 2001.
  22. 22.0 22.1 22.2 22.3 22.4 Roodurmun 2002, pp. 33–34. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "FOOTNOTERoodurmun2002" defined multiple times with different content
  23. 23.0 23.1 Clark 2006.
  24. 24.0 24.1 Hacker 1995.
  25. Goodding 2013.
  26. Nowicka 2016.
  27. Bader 2001.
  28. Raju, P. T. (1985-01-01). Structural Depths of Indian Thought (англи хэлээр). SUNY Press. p. 383. ISBN 978-0-88706-139-4. Till then, Buddhism and Jainism, particularly the former, were in the ascendant... Śaṅkara defeated their leaders. [emphasis added]
  29. Allen, Charles (2017-11-02). Coromandel: A Personal History of South India (англи хэлээр). Little, Brown Book Group. ISBN 978-1-4087-0540-7.
  30. Isaeva 1993, pp. 69–82.
  31. Adi Shankara, Encyclopedia Britannica (2015)
  32. 32.0 32.1 K.A. Nilakantha Sastry, A History of South India, 4th ed., Oxford University Press, Madras, 1976.
  33. 33.0 33.1 33.2 Mayeda 2006.
  34. M Piantelly, Sankara e la Renascita del Brahmanesimo, Indian Philosophical Quarterly, Vol. 4, No. 3 (Apr. 1977), pp. 429–435
  35. 35.0 35.1 Rambachan 2006, p. 26.
  36. 36.0 36.1 36.2 Comans 2000, p. 183.
  37. Mayeda 2006, p. 46.
  38. 38.0 38.1 38.2 38.3 Mayeda 2006, p. 47.
  39. Comans 2000, p. 168.
  40. Comans 2000.
  41. Mahendranath Sircar (1933), Reality in Indian Thought, The Philosophical Review, Vol. 42, No. 3, pp. 249–271
  42. 42.0 42.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named arvindrevel
  43. Aptavacana Sanskrit-English Dictionary, Cologne University, Germany
  44. Isaeva 1993, pp. 219–223 with footnote 34.
  45. Isaeva 1993, pp. 210–221.
  46. Rambachan 1991.
  47. Anantanand Rambachan (1994) The limits of scripture: Vivekananda's reinterpretation of the Vedas. University of Hawaii Press, pp. 124–125.
  48. 48.0 48.1 48.2 Michael Comans (1993), The question of the importance of Samādhi in modern and classical Advaita Vedānta, Philosophy East & West. Vol. 43, Issue 1, pp. 19–38
  49. Mayeda 2006, pp. 46–53.
  50. Mayeda & Tanizawa (1991), Studies on Indian Philosophy in Japan, 1963–1987, Philosophy East and West, Vol. 41, No. 4, pp. 529–535
  51. Michael Comans (1996), Śankara and the Prasankhyanavada, Journal of Indian Philosophy, Vol. 24, No. 1, pp. 49–71
  52. Mayeda 1992, p. 14.
  53. 53.00 53.01 53.02 53.03 53.04 53.05 53.06 53.07 53.08 53.09 53.10 53.11 Mayeda 1992.
  54. Deutsch 1973, p. 49.
  55. Long, Jeffery D. (2020-04-15). Historical Dictionary of Hinduism (англи хэлээр). Rowman & Littlefield. ISBN 978-1-5381-2294-5.
  56. 56.0 56.1 Braue 1984.
  57. 57.0 57.1 57.2 57.3 Brereton 1986.
  58. 58.0 58.1 58.2 58.3 Olivelle 2008.
  59. 59.0 59.1 Black 2012.
  60. 60.0 60.1 60.2 60.3 60.4 Lipner 2000.
  61. 61.0 61.1 61.2 Deutsch & Dalvi 2004.
  62. Olivelle 1998.
  63. Bhatawadekar 2013.
  64. Mayeda 1992, pp. 50, 172.
  65. Lipner 2000, pp. 55 note 9; 57.
  66. 66.0 66.1 Shankara, Chandogya Upanishad Bhasya - Chapter 6 (Tat Tvam Asi) (Memento 9. Хоёрдугаар сар 2022 цахим архивт)
  67. Lipner 2000, pp. 60, 62.
  68. Max Muller, Chandogya Upanishad 6.1-6.16, The Upanishads, Part I, Oxford University Press, pages 92–109 with footnotes
  69. Mayeda 1992, pp. 190-192.
  70. 70.0 70.1 Mayeda 1992, pp. 91, 219 (Up.II.1.28).
  71. 71.0 71.1 Nakamura 1999.
  72. Nakamura 1999, p. 178.
  73. Nakamura 1999, p. 679.
  74. Mayeda 1992, p. 182 (Up.I.18.103-104).
  75. Mayeda 1992, p. 253 (Up.II.3).
  76. Mayeda 1992, p. 196 note 13.
  77. Rambachan 1991, p. 155.
  78. 78.0 78.1 King 2002, p. 128.
  79. Rambachan 1991, p. 155-156.
  80. Rambachan 1991, p. 156.
  81. Roodurmun 2002, p. 40.
  82. Cenkner 1995, p. 95.
  83. Potter 2008, pp. 219–221.
  84. Mayeda 1992, pp. 91, 218.
  85. 85.0 85.1 Mayeda 2006, pp. 92–93.
  86. Potter 2008, pp. 218–219.
  87. 87.0 87.1 Michaels 2004, p. 41–43.
  88. Koller 2012, p. 99–108.
  89. 89.0 89.1 Michaels 2004, p. 41.
  90. White 2000.
  91. 91.0 91.1 91.2 91.3 91.4 91.5 91.6 Michaels 2004.
  92. Doniger, Wendy (March 2014). On Hinduism. Oxford. ISBN 9780199360079. OCLC 858660095.
  93. Frank Whaling (1979), Śankara and Buddhism, Journal of Indian Philosophy, Vol. 7, No. 1, pp. 1–42
  94. 94.0 94.1 Koller 2012. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "FOOTNOTEKoller2012" defined multiple times with different content
  95. Potter 2008.
  96. Frank Whaling (1979), Sankara and Buddhism, Journal of Indian Philosophy Vol. 7, No. 1 (MARCH 1979), pp. 1-42: "Hindus of the Advaita persuasion (and others too) have seen in Sankara the one who restored the Hindu dharma against the attacks of the Buddhists (and Jains) and in the process helped to drive Buddhism out of India."
  97. Ron Geaves (March 2002). "From Totapuri to Maharaji: Reflections on a Lineage (Parampara)" in 27th Spalding Symposium on Indian Religions, Oxford.. 
  98. Kruijf & Sahoo 2014.
  99. Benedict Ashley, O.P. (2006). The Way toward Wisdom. ISBN 978-0-268-02028-6. OCLC 609421317.
  100. Hacker 1995, p. 29–30.
  101. Clark 2006, p. 217.
  102. 102.0 102.1 Roodurmun 2002, p. 31.
  103. Roodurmun 2002, p. 32.
  104. Roodurmun 2002, p. 34.
  105. Roodurmun 2002, p. 35.
  106. King 1999, p. 56.
  107. Roodurmun 2002, p. 37.
  108. Sharma 1997, p. 290–291.
  109. Isaeva 1993, pp. 82–91.
  110. Pande 2011, pp. 31–32, also 6–7, 67–68.


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "web", but no corresponding <references group="web"/> tag was found