Аварга хулсны баавгай
Аварга хулсны баавгай (Латин: Ailuropoda melanoleuca) нь баавгайн нэг төрөл юм. Төв Хятадын хулсан ой шугуйд амьдрах ба нэн ховордсон амьтан болно. 2007 оны 11 сарын байдлаар Хятадын аварга хулсны баавгайг хамгаалах хүрээлэнд 239 тоо толгойг тэжээж байна. Хятад улсаас гадна 27 аварга хулсны баавгай амьтны хүрээлэнгүүдэд байна. Зэрлэг буюу байгальд байгаа тоог нарийвчлан тогтоож чадаагүй байгаа ба 1600-3000 орчим хэмээн таамаглаж байгаа. Хулсны баавгайн тоо толгой цөөрсөөр байгаа аж.
Аварга хулсны баавгай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Вашингтоны амьтны хүрээлэн дэх Аварга хулсны баавгай
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Ailuropoda melanoleuca (Дэвид, 1869) | ||||||||||||||
Аварга хулсны баавгайн нутаглаж буй бүс
|
Гадаад төрх
засварлахАварга хулсны баавгай нь 1.2-1.9м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь эмээсээ 10-20% том биетэй. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар, биеийн үлдсэн хэсэг нь цагаан үстэй. Бусад баавгайн адил хойд хөл дээрээ босож зогсож чадахгүй боловч сайн сэлж, авирч чаддаг. Өдөрт 9-14кг шинэхэн хулсаар хооллоно.
Аварга хулсны баавгай нь төрөхдөө бага зэргийн үстэй, ягаандуу өнгөтэй ба хөл, чих, нүдний орчмоор хар толботой байна. 9 сар гаруй болоод илүү их үс ургадаг. Хүрээлэнд тэжээсэн хулсны баавгай нь 25-30 насалдаг ажээ.
Амьдрал
засварлахАварга хулсны баавгай нь ганц ганцаар амьдрана. Эмэгчин нь өөрийн эзэмшил нутагтай байх ба бусад эм баавгай орж ирэхээс хамгаалдаг. 3-5 дугаар сарын орчим нийлэх ба 8-9 сард эмэгчин баавгай 1-2 зулзага төрүүлнэ. Хэрэв 2 зулзага байвал зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг байна. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, дөнгөж 90-130гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэнэ. 8-9сартай болтлоо хөхөө хөхөх ба 18-24 сар хүртэл цуг амьдардаг. 5-7 нас хүрээд нас бие гүйцнэ.