АНУ-ыг “Үндэслэгч эцгүүд"

АНУ-ыг Үндэслэгч эцгүүд (англ. The Founding Fathers буюу Founders) 18-р зууны сүүл үеийн Америкийн хувьсгалт удирдагчдын бүлэг бөгөөд 13 колонийг нэгтгэж, Их Британиас тусгаар тогтнолын төлөөх дайныг удирдаж, Америкийн шинэ Нэгдсэн Улсын Засгийн газрын бүтцийг бий болгосон хүмүүсийг хэлдэг.

АНУ-ыг Үндэслэгч долоон эцгүүд

Түүхчид Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Жон Адамс, Томас Жефферсон, Жеймс Мэдисон, Жон Жэй, Александр Хамильтон зэрэг хувьсгалт үеийн нэрт удирдагчдыг үүнд багтаадаг байна. Нэмж дурдахад, Тусгаар тогтнолын тунхаглал болон АНУ-ын Үндсэн хуульд гарын үсэг зурсан хүмүүс тус улсыг үүсгэн байгуулсан гэж олон нийт үнэлдэг бол бусад эрдэмтэд Үндсэн хуульд гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран Үндсэн хуулийн конвенцид оролцсон бүх төлөөлөгчдийг багтаасан байдаг. Мөн зарим түүхчид энэ жагсаалтад 1781 онд үндэсний анхны Үндсэн хууль болгон баталсан Холбооны дүрэмд гарын үсэг зурсан хүмүүсийг багтаадаг байна.

Үндэслэгч Долоон эцэгүүд засварлах

Түүхч Ричард Б.Моррис 1973 онд хэвлэгдсэн “Бидний хувь заяаг бүрдүүлсэн Долоо: Үндсэлэгч Эцгүүд-Хувьсгалчид” (Seven Who Shaped Our Destiny: The Founding Fathers as Revolutionaries) номондоо долоон дүрийг үндэслэгч эцэг гэж тодорхойлсон байдаг. Моррисын манлайлал, урт наслалт, төрийн зүтгэлтний “гурвалсан сорилт” дээр үндэслэсэн түүний сонголтод 1.Жон Адамс, 2.Бенжамин Франклин, 3.Александр Хамильтон, 4.Жон Жэй, 5.Томас Жефферсон, 6.Жеймс Мэдисон, 7.Жорж Вашингтон нар багтжээ.

Б.Моррисийн сонгосон эдгээр долоон хүнийг олон нийтэд хүлээн зөвшөөрдөг юм. Чухам Ж.Адамс, Т.Жефферсон, Б.Франклин нар Тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулсан "Тавын хороо"-ны гишүүд байсан. Үндсэн хуулийг батлахыг дэмжсэн Холбооны баримт бичгүүдийг А.Хамилтон, Ж.Мэдисон, Ж.Жей нар боловсруулан бичсэн. Ж.Жэй, Ж.Адамс нар Нью-Йорк (1777), Массачусетс (1780) мужуудад зориулан боловсруулсан Үндсэн хуулиудад АНУ-ын Үндсэн хуулийн хэл найруулгад ихээхэн тулгуурласан. Ж.Жей, Ж.Адамс, Б.Франклин нар 1783 оны Парисын гэрээг хэлэлцэн Америкийн хувьсгалт дайныг зогсоосон гавьяатай юм.


Холбоос: https://en.wikipedia.org/wiki/Founding_Fathers_of_the_United_States