Боловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)
Засгийн газрын яамдууд
(Боловсрол, Шинжлэх Ухааны Яам-с чиглүүлэгдэв)
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (МУБШУЯ) (хуучнаар: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Гэгээрлийн Яам) нь Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт үндэсний хэмжээнд бодлого боловсруулах үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага юм. Тус яам нь боловсролын түвшин тогтоох, хичээлийн жилийн хуваарийг гаргах, дунд боловсролын сурах бичгийг батлах, улсын элсэлтийн шалгалтыг зохион байгуулах, бүс нутгийн боловсролын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны хяналтад нийт 84 алба, байгууллага байдаг.[1]
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Сайд | Лувсанцэрэнгийн Энх-Амгалан |
Дэд Сайд | Ганболдын Ганбаяр |
Төрийн Нарийн Бичгийн Дарга | Дааданхүүгийн Батбаатар |
Хаяг, Байршил | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр |
Цахим хуудас |
Боловсролын сайд нар
засварлах- Боловсролын сайд Н.Уртнасан,
- Шинжлэх ухаан, Боловсролын сайд Санжбэгзийн Төмөр-Очир,
- Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Авирмэдийн Баттөр,
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Цэдэнбалын Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар ажиллаж байв.
Ашигласан материал
засварлах- ↑ "The list of organizations and their contact information". Official website of Ministry of Education, Culture, Science, and Sports. Archived from the original on 2019-01-20. Татаж авсан: 2020-08-07.
Цахим холбоос
засварлах- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан ёсны вэбсайт (монгол хэлээр).