Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2012-50

Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм. Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан. 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү 7 сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд ерөнхий сайдаар томилогджээ. (Бүрэн эхээр нь унших...)