Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-33

Улаанбаатар хотын сүлд
Улаанбаатар хотын сүлд

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Аль ч аймгийн хэсэг биш бөгөөд 2008 оны байдлаар хүн ам нь 1 сая гаруй байна.

Монгол улсын төв хойд хэсэгт орших бөгөөд Туул голын хөвөөнд, д.т.д. 1310 м өндөрт оршдог. Зөвхөн төр засаг захиргааны төв хот төдийгүй, эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан зэрэг ихэнх салбарын хувьд төв болж бaйна. Улаанбаатар нь тээврийн төв бөгөөд замаар Монголын бүх хотуудтай, төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог.

Улаанбаатар хот нь анх 1639 онд Буддист хийдийн төв болж байгуулагдсан бөгөөд 20-р зуунд хувьсгалын дараа томоохон аж үйлдвэрийн төв болж хувирсан. (бүрэн эхээр унших)