Uniq (Солонгос: 유니크) нь 2014 онд Хятад-ын Yuehua Entertainment-ын дор байгуулагдсан таван гишүүнтэй Өмнө Солонгос-Хятад эрэгтэй хамтлаг юм.[1] Хамтлаг Zhou Yixuan, Kim Sungjoo, Li Wenhan, Cho Seungyoun, Wang Yibo гишүүдээс бүрдэнэ. Uniq албан ёсоор 2014оны 10сарын 20нд Falling In Love дуугаараа Солонгос болон Хятад аль алинд нь дэбют хийсэн.[2]

UNIQ
유니크

2017 оны 6сар
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 유니크 → Юүникы
Бусад нэрангли латинаар Uniq
Маягтай бичихUNIQ
Бүрдсэн газарӨмнө Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop, Mandopop, Dance
Танил үе2014 оноос - одоо
ХөтөчYuehua Entertainment
(Хятад, 2014оноос-одоо)
Starship Entertainment
(Солонгос)
Гишүүн (5)Zhou Yixuan
Kim Sungjoo
Li Wenhan
Cho Seungyoun
Wang Yibo

Түүх засварлах

Дэбютээс өмнө засварлах

Хамтлагийн дэбютээс өмнө Zhou Yixuan Австралийн Сидней руу аялж бүжгийн техник сурсан байна. Дараа нь тэрээр Хятад руу эргэн ирж Хятадын их хэмжээний гудамжны бүжгийн тэмцээн KOD-д орсон юм.

Li Wenhan сонгодог гитар болон усанд сэлэлтээр Хятадын усан сэлэлтийн Олимпийн медальт Sun Yang-тай хамт дадлагажиж байсан. Америкт ахлах сургуульд сурч байхдаа Yuehua Entertainment-ын сонгон шалгаруулалтанд орж батлагдсан байна. Wenhan өмнө нь 2013 оны 4сард JSTV дээр улсын хэмжээнд цацагдсан реалити шоу телевизээр гарч байсан юм.

Wang Yibo нь Yuehua Entertainment-ын сонгон шалгаруулалтанд орж бэлтгэгдэж эхэлсэн. Тэр 2011 онд Хятадын Лоян-д болсон IBD хэмээх үндэсний хоп бүжгийн уралдаанд оролцсон байна.

Seungyoun өмнө нь Бразил, Филиппинд амьдарч байсан ба Corinthians хэмээх залуучуудын хөл бөмбөгийн шигшээ багийн гишүүн байсан юм. Тэр хожим нь өөрийн дуучны мөрөөдлөө биелүүлэхийн тулд Өмнөд Солонгос руу явсан.

Sungjoo мөн дуучны мөрөөдлөө биелүүлэхээр Өмнөд Солонгосруу явахаасаа өмнө Хятадад амьдарч байсан байна. Тэнд тэр Anyang урлагийн сургуульд орсон. Тэр Yuehua Entertainment-тай гарын үсэг зурахаасаа өмнө олон жилийн турш YG Entertainment-ын дор бэлтгэгдэж байсан юм. Бүх таван гишүүд хамтлагийн дебютээс өмнө 1400 хоногийн турш хамтдаа бэлтгэгдсэн.

2014: Дэбюттэй Falling in Love засварлах

2014оны 10сарын 16нд тэд M Countdown-нд анхны телевизийн үйл ажиллагаа хийсэн байна. Тэдний дэбют дуу Falling In Love нь Хятад болон Өмнөд Солонгосын аль алинд нь аравдугаар сарын 20-нд гарсан юм.

UNIQ нь TMNT (Teenage Mutant Ninja Turtles) болон Penguins of Madagascar кинонуудын OST-д оролцохоор сонгогдсон. 10сарын 23нд тэд TNMT-ын Born to Fight дууг Хятадад гаргаж,[3] 11сарын 10нд Penguins of Madagascar-ын Celebrate дууг мөн Хятадад гаргажээ.[4]

UNIQ 11сарын 25нд Хятадад албан ёсны дэбютээ, анхны Хятадын фэн уулзалттайгаа хамт хийсэн. 11сарын 27нд Тайванд анхны промошноо эхэлсэн бөгөөд 12сарын 1нд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. UNIQ-ын реалити шоу The Best Debut нь 12сарын 2ноос Хятадын онлайн видео сайт iQiyi дээр 3 анги нь цацагдаж эхэлсэн ба 2015оны 2р сард Хятадын гоо сайхны дэлгүүр Mix-Box-г дэмжиж эхэлсэн юм. Тэд анхны фэн уулзалтаа 3сарын 7нд Тайландын Бангкокт зохион байгууллаа.

UNIQ 4сарын 22нд Солонгосд албан ёсны дэбютээ хийж MBC-ийн Show Champion шоун дээр анхны комбайкаа цацах үйл ажиллагаан дээр EOEO болон Listen to Me дуунуудаа үзүүлсэн. Дараа өдөр нь Хятадад албан ёсны эргэн ирэлтээ хийж KU Music Asian Music Awards дээр Listen to Me үзүүлбэрээ үзүүлжээ. Тэд мөн энэ өдөр тус шагнал гардуулах ёслолоос Best New Artist шагналыг авсан юм. 24нд нь мини цомог болон EOEO дууныхаа албан ёсны MV-г гаргасан. Гаргасан даруйд YinYueTai Weekly MV чартанд 3рт орсон байна. Тэд Global Chinese Music Chart дээр амьд бус санал хураалтаар гурван ялалт байгуулж хамгийн их хожсон дээд амжилтыг эвджээ. Амьд санал хураалтаар гурав хожиж, 2014 онд EXO-M-ын байгуулсан амжилтыг эвдсэн юм. Нэг жилийн ойгоо тохиолдуулан Best Friend хэмээх хоёр дахь дижитал цомгоо аравдугаар сарын 16-нд гаргасан.

Бүрэлдэхүүн засварлах

Таван гишүүн засварлах

Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Чу И Шүэн Zhou Yi Xuan Чу И Шүэн 周藝軒 Хятадын ахлагч, Реппэр 1990 оны 12 сарын 11 (1990-12-11) (33 настай),  
Ким Сонжү Kim Sung Joo Ким Сонжү 김성주 Солонгосын ахлагч, вокал 1994 оны 2 сарын 16 (1994-02-16) (30 настай),  
Ли Мүнхан Li Wen Han Мүнхан 李汶翰 вокал 1994 оны 7 сарын 22 (1994-07-22) (29 настай),  
Сынён Seung Youn Сын Ён 승연 реппэр, вокал 1996 оны 8 сарын 5 (1996-08-05) (27 настай),  
Вон Ибу Wong Yi Bo И Бу 王一博 реппэр, гол бүжигчин, макнэ 1997 оны 8 сарын 5 (1997-08-05) (26 настай),  

Албан ёсны сайтууд засварлах

Лавлах бичиг засварлах

  1. "Yuehua Artists List". May 14, 2015. Archived from the original on Наймдугаар сар 25, 2017. Retrieved Долдугаар сар 10, 2017. {{cite web}}: Check date values in: |access-date= (help)
  2. "5-member Chinese Korean boy group Uniq to make their debut on the 20th with 'Falling In Love'". Allkpop. October 6, 2014. Retrieved October 7, 2014.
  3. "UNIQ 'Celebrate' in OST MV for animation film 'Penguins of Madagascar'". Allkpop. November 10, 2014.
  4. "UNIQ are 'Born To Fight' in OST MV for 'Teenage Mutant Ninja Turtles'". Allkpop. October 23, 2014. Retrieved November 3, 2014.