SAP
SAP AG (ISIN: DE0007164600, ФХБ: SAP) нь Германы софтвэйрийн компани бөгөөд бизнес үйл ажиллагаа, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг удирддаг энтерпрайс софтвэйруудыг үйлдвэрлэдэг. Төв нь Баден-Вюртемберг мужийн Валлдорф хотод байдаг тус компани дэлхий даяар маш олон салбартай, энтерпрайс хэрэглээний програмын зах зээлийн тэргүүлэх компани [2].
Түүх
засварлах1972 оны 6 сард Германы Баден-Вюртемберг мужийн Вайнхаймд IBM-ийн инженер Дитмар Хопп, Ханс-Вэрнэр Хэктор, Хассо Платтнэр, Клаус Чира, Клаус Вэллэнройтэр нар анх үндэслэн байгуулсан бөгөөд SAP нь компютерийн систем, программ хангамж, нэгдсэн мэдээллийн баазын тусламжтай байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах нэгтгэх утгаараа Systeme, Anwendungen und Produkte in der Datenverarbeitung буюу (Systems, Applications and Products in Data Processing) өгөгдлийн боловсруулалтад систем шинжилгээ хийх гэсэн Герман үгнээс гаралтай.
1973 онд SAP R/1 хэмээх анхны erp цогц бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргасан ба түүнээс хойш 6 жилийн дараа буюу 1979 онд SAP R/2-оо гаргасан. 1992 онд ERP R/3 гарсан. Анх 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани өнөөдөр Америк, Герман, Итали, Япон, Солонгос зэрэг дэлхийн 50 гаруй орны 50000 гаруй ажилтантай, ERP-ийн зах зээлд тэргүүлэх байр эзэлсэн дэлхийн хэмжээний том корпораци болон өргөжсөн юм. 2010 оны байдлаар компанийн нийт орлого 12.5 тэрбум еврод хүрсэн ба төв нь Германы Валлдорфт байрладаг.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 SAP Investor Relations (27 January 2011). "Annual Report 2010, Financial Highlights". SAP.com. SAP AG. Эх хувилбараас архивласан: 28 Зургадугаар сар 2013. Татаж авсан: 30 January 2011.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Pang, Albert. Enterprise Resource Planning, Enterprise Applications Market Report 2010-2015, Profiles Of Top 10 Vendors. APPS RUN THE WORLD, 2011, p. 2. (free) registration required