Recovery
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2010 оны 06 дугаар сарын 18
Бичлэг 2009-2010 он
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope
Жанр Хип Хоп, Поп реп, Алтернатив хип хоп
Үргэлжлэх хугацаа 76:56
Үйлдвэрлэгч Доктор Дре (Ерөнхий продюсер), Алекс Да Кид, Бои-1да, DJ Калил, Эмил, Хавок, Жи Жэй. Жим Жонсин, Жордан Эванс, Жаст Блэйз, Эминэм, Магнедо7, Макеба Риддик, Матев Бурнет, Мистер Портер, Ник Бронгерс, Супа Дупс, Скрипт Шеперд
Студи Effigy (Детройт, Мичиган)
Дан дууны цомог
2010 оны 04 дүгээр сарын 29 Not Afraid
2010 оны 08 дугаар сарын 06 Love the Way You Lie
2010 оны 09 дүгээр сарын 30 No Love
2011 оны 06 дугаар сарын 27 Space Bound

Recovery нь Америкийн реппер Эминэм-ийн долоо дахь студийн цомог юм. Үүнийг Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос 2010 оны 06 дугаар сарын 18-нд гаргажээ. Энэ цомог нь нэр нь өөрч Relapse (2009) цомгийн үргэлжлэл юм. Цомгийн ажлыг 2009-2010 онд хэд хэдэн дуу бичлэгийн студид хийсэн бөгөөд Алекс да Кид, Жаст Блэйз, Жим Жонсин, DJ Халил, Мистер Портер, Доктор Дре, Эминэм нар хамтран хийж гүйцэтгэжээ. Цомогт Пинк, Лил Уэинь, Рианна, Слаутерхаус зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтсан байна.

Recovery цомогт өмнөх цомгоосоо ялгаатай нь тэрээр өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэн харуулсан бөгөөд сэдэв нь ерөнхийдөө түүний эерэг өөрчлөлтүүд, сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөлийн хөшүүрэгтэй холбоотой байв. Үүнийг сурталчлахын тулд Эминэм цомгийн дуунуудыг телевизийн шоу нэвтрүүлэг, шагнал гардуулах ёслол, хөгжмийн арга хэмжээнүүд дээр хэд хэдэн удаа дуулсан байна. Тэрээр 2010-2013 оны хооронд "The Recovery Tour" нэртэй аялан тоглолтуудыг мөн хийжээ.

Энэ цомог эхний долоо хоногтоо 741,000 хувь борлогдож, Billboard 200-д нэгдүгээрт бичигдэж байжээ. Мөн бусад 16 оронд нэгдүгээрт жагссан байна. Цомгоос "Not Afraid", "Love the Way You Lie", "No Love", "Space Bound" гэсэн дөрвөн синглийг гаргасан бөгөөд эхний хоёр нь Billboard Hot 100-д нэгдүгээрт жагсаж байжээ. Recovery цомог нь 2010 онд АНУ-д болон дэлхий даяар хамгийн их борлуулалттай цомог болж байсан байна. Энэ цомог шүүмжлэгчдээс ерөнхийдөө эерэг үнэлгээ авсан бөгөөд Relapse-ийн сайжруулалт гэж өндрөөр үнэлжээ.

2022 онд Recovery цомог нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос 8× platinum-аар баталгаажсан бөгөөд борлуулалтаараа The Marshall Mathers LP (2000), The Eminem Show (2002) цомгуудын дараа бичигдэж байна. 2011 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-д энэхүү цомог нь шилдэг хип хоп цомог-оор шалгарч "Love the Way You Lie" нь оны шилдэг дуу, оны шилдэг бичлэг номинациудад нэр дэвшсэн байна. Энэ цомог нь мөн Америкийн хөгжмийн шагнал, Billboard хөгжмийн шагнал зэрэг бусад шагналуудыг хүртжээ.

Дуунуудын жагсаалт

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Cold Wind Blows"   5:03
2. "Talkin' 2 Myself (featuring Kobe)"   5:00
3. "On Fire"   3:33
4. "Won't Back Down (featuring Pink)"   4:25
5. "W.T.P."   3:58
6. "Going Through Changes"   4:58
7. "Not Afraid"   4:10
8. "Seduction"   4:35
9. "No Love (featuring Lil Wayne)"   5:00
10. "Space Bound"   4:38
11. "Cinderella Man"   4:39
12. "25 to Life"   4:01
13. "So Bad"   5:25
14. "Almost Famous"   4:52
15. "Love the Way You Lie (featuring Rihanna)"   4:23
16. "You're Never Over"   5:05
17. "Untitled (Hidden Track)"   3:14
Нийт үргэлжлэх хугацаа:
76:56

iTunes Store Люкс хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
18. "Ridaz"   5:00
19. "Session One (featuring Slaughterhouse)"   4:28
20. "Not Afraid (Music Video)"   4:08
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Recovery
  • Огноо: 2010 оны 06 дугаар сарын 18
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, LP, онлайнаар татаж авах
1
1
2
1
1
2
2
1
1
1
  • Дэлхий даяар: 10,000,000
  • АНУ: 4,867,000
  • Канад: 613,000
  • Их Британи: 1,030,000
  • RIAA: 8× Platinum
  • ARIA: 5× Platinum
  • BEA: Gold
  • BPI: 4× Platinum
  • BVMI: 3× Gold
  • IFPI DEN: 3× Platinum
  • IFPI SWI: Platinum
  • MC: Platinum
  • RMNZ: Platinum
  • SNEP: Platinum