The Marshall Mathers LP
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2000 оны 05 дугаар сарын 23
Бичлэг 1998-2000 он
Бичлэгийн студи Aftermath, Interscope
Жанр Аймшгийн хөгжим, хүнд хип хоп
Үргэлжлэх хугацаа 72:04
Үйлдвэрлэгч Эминэм, Доктор Дре, Эф.Би.Tи., Мел-Мэн, 45 Кинг
Студи The Six Room (Бурбанк, Калифорн), Encore (Бурбанк, Калифорн), Larrabee Sound (Холливуд), Chung King (Нью-Йорк), Record Plant (Лос Анжелес), 54 Sound (Детройт)
Дан дууны цомог
2000 оны 04 дүгээр сарын 15 The Real Slim Shady
2000 оны 08 дугаар сарын 26 The Way I Am
2000 оны 11 дүгээр сарын 20 Stan

The Marshall Mathers LP нь 2000 оны 05 дугаар сарын 23-нд Aftermath Entertainment болон Interscope Records-оос гаргасан Америкийн реппер Эминэм-ийн гурав дахь студийн цомог юм. Цомгийг Доктор Дре, Эминэм нараар ахалсан 45 Кинг, Ах дүү Басс, Мел-Мэн нар хамтран бүтээжээ. Детройт хотын хэд хэдэн студид бичигдсэн тус цомогт Эминэмийн ядуу тарчиг байдлаас баяжсан тухай, түүний хөгжмийн ертөнцийг шүүмжилсэн, гэр бүл, эхнэрээсээ хөндийрсөн тухай зэрэг дотоод сэтгэлдээ тээж явдаг үгсүүдээ гаргасан байдаг. Цомогт аймшгийн хэв маяг, хүнд хэлбэрийн хип хоп болон хошигносон хэв маягуудыг хослуулан гаргасан бөгөөд олны зөрчил маргааныг ихээр дагуулсан цомог болсон юм. Цомогт Дидо, RBX. Стики Фингаз, Снуп Догг, Эксзибит, Нэйт Догг, Д12 нартай хамтарсан дуунууд багтсан байна.

The Marshall Mathers LP цомог нь худалдаанд гарсан даруйдаа өмнөх цомог шигээ ихээхэн хэл ам, маргааныг дагуулж, Эминэм Америкийн поп соёл-ын тэргүүн эгнээнд очжээ. Энэ цомогт хүчирхийллийн шинжтэй, ижил хүйстнүүдийг үзэн ядсан, эмэгтэй хүнийг үзэн ядсан болон аллагын тухай ишлэлүүд төвлөрч байсанд шүүмжлэлийн гол шалтгаан болж байв. Тэр үеийн тэргүүн хатагтай Лин Чейни АНУ-ын Сенат-ын сонсгол дээр цомог дах дуунуудын үгийг шүүмжилж байсан бол, Канадын засгийн газар-аас Эминэмийг тус улсад оруулахаас татгалзах тухай ч яригдаж байжээ. Цомог хэдийгээр маргаантай байсан ч олны талархалыг дутахааргүй хүлээсэн бөгөөд Эминэмийн уянгын чадварыг өндрөөр үнэлж, цомгийг гүн сэтгэл хөдлөлийн тод жишээ гэж үзжээ.

Энэ цомог Billboard 200-д нэгдүгээр байранд орж, 8 долоо хоног дараалан тэргүүлсэн байна. Өмнөх жилд гарсан The Slim Shady LP цомогтой харьцуулахад арилжааны томоохон амжилт болсон энэ цомог нь эхний долоо хоногтоо 1.78 сая хувь борлогдсон нь АНУ-д хамгийн хурдан борлуулалттай студийн цомгуудын нэг болсон юм. Тус цомог "The Real Slim Shady", "The Way I Am", "Stan" гэсэн гурван синглтэй. Бусад хэвлэлүүдийн дунд Rolling Stone нь үүнийг 2000 оны шилдэг цомгоор нэрлэжээ.

The Marshall Mathers LP нь бүх цаг үеийн олон чартуудад багтсан бөгөөд Эминэмийн хамгийн шилдэг цомог гэж тооцогддог. Дэлхий даяар 25 сая хувь борлогдсон нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болсон бөгөөд Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос 11× platinum болон Diamond-оор баталгаажжээ. 2001 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-оос "Шилдэг реп цомог"-ийн шагнал хүрсэн бол "The Real Slim Shady" нь "Шилдэг реп бие даасан үзүүлбэр"-ээр шалгарчээ. Цомгийн үргэлжлэл болох The Marshall Mathers LP 2 цомог нь 2013 онд гарсан байна.

Стандарт хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Public Service Announcement 2000"   0:25
2. "Kill You"   4:25
3. "Stan (featuring Dido)"   6:44
4. "Paul (Skit)"   0:10
5. "Who Knew"   3:47
6. "Steve Berman (Skit)"   0:47
7. "The Way I Am"   4:50
8. "The Real Slim Shady"   4:44
9. "Remember Me? (featuring RBX & Sticky Fingaz)"   3:38
10. "I'm Back"   5:10
11. "Marshall Mathers"   5:20
12. "Ken Kaniff (Skit)"   1:01
13. "Drug Ballad"   5:00
14. "Amityville (featuring Bizarre)"   4:14
15. "Bitch Please II (featuring Dr. Dre, Snoop Dogg, Xzibit & Nate Dogg)"   4:48
16. "Kim"   6:17
17. "Under the Influence (featuring D12)"   5:21
18. "Criminal"   5:18
Нийт үргэлжлэх хугацаа:
72:04

Тусгай хувилбар

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
19. "The Kids"   5:06
Нийт үргэлжлэх хугацаа:
77:10

Хязгаарласан хувилбар (Нэмэлт диск)

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Real Slim Shady (Instrumental)"   4:46
2. "The Way I Am (Instrumental)"   4:52
3. "Stan (Instrumental)"   6:45
4. "The Kids (Explicit Version)"   5:06
5. "The Way I Am (Danny Lohner Remix) (with Marilyn Manson)"   4:58
Нийт үргэлжлэх хугацаа:
98:31

Хязгаарласан хувилбар - Нэмэлт хувь

засварлах
Нэр Үргэлжлэх хугацаа
6. "The Real Slim Shady (Music Video) (Director's Cut)"   4:27
7. "The Way I Am (Music Video) (LP Version)"   5:01
8. "Stan (Music Video) (Director's Cut)"   8:09
Нийт үргэлжлэх хугацаа:
116:08


Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
The Marshall Mathers LP
  • Огноо: 2000 оны 05 дугаар сарын 23
  • Лэйбл: Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
1
2
3
1
2
1
  • Дэлхий даяар: 25,000,000
  • АНУ: 14,600,000
  • Их Британи: 2,587,605
  • RIAA: 11× Цагаан алт
  • ARIA: 7× Цагаан алт
  • BEA: 2× Цагаан алт
  • BPI: 9× Цагаан алт
  • BVMI: 3× Цагаан алт
  • IFPI DEN: 6× Цагаан алт
  • IFPI SWI: 4× Цагаан алт
  • MC: 8× Цагаан алт
  • RMNZ: 5× Цагаан алт
  • SNEP: 2× Цагаан алт