railML
railML (Англи хэл: Railway Markup Language) нь нээлттэй бөгөөд төмөр замын хэрэглээний өгөгдөл харилцан солилцох боломжтой XML-д суурилсан өгөгдлийн солилцооны хэлбэр юм.
Тодорхойлолт/Танилцуулга
засварлахRailML/ТЗТХ (төмөр замын тэмдэглэгээний хэл) нь солилцооны нийтлэг формат бөгөөд төмөр замын тусгай мэдээлэлийг тодорхойлоход XML-ийн системд хэрэглэгддэг. RailML нь дотоод болон гадаад төмөр замын хэрэглээнүүдийн хооронд төмөр замын мэдээлэл солилцох боломж олгодог. RailML нь railML.org-аас "railML.org консорциум" гэж нэрлэгдэх хүрээнд боловсруулагдсан. Энэ нь бүтээлч нийтийн лицензийн дагуу нээлттэй эх үүсвэрийн солилцооны хэлбэр юм (RailML дээрхи үнэгүй бүртгэл нь railML схемийг татаж авах болон хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай). RailML загварын хэл нь UML бөгөөд баримт бичгийн хэл нь англи хэл юм.
Түүх
засварлахRailML хөгжүүлэх ажлыг 2002 оны эхээр Fraunhofer-IVI (Дресден, Герман) болон ETH Zürich-IVT (Швейцарын, Цюрих) нь төмөр замын янз бүрийн МТ-ийн програмууд холбох архаг хэцүү нөхцөл байдлын эсрэг санаачлан эхлүүлсэн. Үйл ажиллагааны концепци, цагийн хуваарьт багтаах менежмент, загварчлал эсвэл дэд бүтцийн төлөвлөлт зэрэгт мэдээлэл солилцох нь их цаг хугацаа зарцуулдаг байсан ба зөвхөн тусгайлан боловсруулсан интерфейсүүд болон төмөр замын компаниудын зардлын асуудалд нөлөөлсөн. RailML нь одоо байгаа стандартуудтай ойролцоо хялбар, өөрийгөө тайлбарласан форматыг гарын дор байршуулахыг оролддог. RailML нь хэлэлцүүлгийн дагуу IM/RUs-ийн хэрэгцээтэй нийцэж шинэчлэгдэж өөрчлөгдсөн. Одоо хүртэл хувилбар 1.0; 1.1; 2.0-2.4-ийг татаж авах болон үр ашигтай хэрэглээнд ашиглах боломжтой болсон. RailML V 3 (шинэ топологи загвар болон бусад хувьсалууд) нь хөгжиж байгаа бөгөөд 2019 оны хоёрдугаар сард анхны хувилбар нь railML 3.1 гарсан байна.
RailML схемүүд
засварлахRailML нь XML дээр суурилсан бөгөөд дэд бүлгүүд нь бусад одоо байгаа XML-схемүүд тухайлбал MathML болон GML ашигладаг. Энэ нь дэд схемүүдээс бүрддэг. Одоогоор гурван дэд схемүүд нь үр бүтээлтэй ашиглагдаж байна:
- Зам болон дохиоллын тоног төхөөрөмжийн тодорхойлолтод (тэргүүлэх чиглэл) зориулсан дэд бүтэц
- Тээврийн хэрэгслийн тодорхойлолтод зориулсан хөдлөх бүрэлдэхүүн
- Цагийн хуваарь, цагийн хуваарийг тодорхойлон бичих
- Дохиолол маршрутын тодорхойлолтод зориулсан цоожин холбоос
RailML.org Консорциум
засварлахRailML-ийн хөгжил дэвшил нь railML.org- санаачлага, бие даасан компаниудын хөгжлийн түншлэл, байгууллагууд болон Европын төмөр замуудаар (жишээ нь: SBB (Швейцар), Deutsche Bahn (Герман), SNCF Réseau (Франц), Infrabel (Бельги), Jernbanedirektoratet болон Bane Nor (Норвеги), ÖBB (Австри), SŽDC (Чех улс), гэх мэт.) дээр суурилдаг. Хагас жил тутмын бага хурал болон онлайн форумууд нь туршлага чөлөөтэй солилцох болон төмөр замын хөгжил дэвшилд оролцох боломжийг олгодог.