Qantas Airways Limited (монгол. «Квантас Эйрвэйс» гэж дуудна) -Австралийн хамгийн том нисэх онгоцны компани. Заримдаа «Нисдэг Имж» («The Flying Kangaroo») нэрэлдэг байна. Энэ нисэх компани 1920 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Сидней хот орчмын Маскот-од байралдаг байна. Qantas компаний хувьцаа Австралийн Хөрөнгийн бирж (ASX) дээр арилжаалдаг нээлттэй олон нийтийн компани юм.

"Qantas Airways" онгоц.

Сидней -Лондонгийн чиглэлийн нислэгийг "Kangaroo Route" гэж мөн нэрлэдэг байна.

«QANTAS» хэмээх нэр «Queensland And Northern Territory Aerial Services» буюу «Квийнслэнд болон Умард нутгийн агаарын тээврийн үйлчилгээ» гэсэн үгний товчлолоос үүдэлтэй.

"Qantas" компани 1920 оны 11-р сарын 16-нд Австралийн Квийнслэнд мужийн Уинтон (англи. Winton) хотод анх байгуулагдсан түүхтэй. Тус компанийн анхны онгоц нь 1425 Австрали фунтээр худалдаж авсан "Avro 504K" маркийн онгоц байжээ. Уг онгоц 105 км/цаг дундаж хурдтай бөгөөд нисгэгчээс гадна хоёр зорчигч багтаах боломжтой байжээ. Эхний нисэх тасалбарыг 84 настай Австралийн тэтгэврт гарсан Александр Кеннеди худалдан авч байсан ажээ. Агаарын тээврийн компани нь Засгийн газрын татаасаар агаарын шуудангийн үйлчилгээг эрхэлж, төмөр замын эцсийн буудлуудыг холбодог байв.

1934 онд Qantas болон Британийн агаарын тээврийн Imperial Airways хамтран Qantas Empire Airways Ltd (QEA) хэмээх хамтарсан компани байгуулжэ Сингапураар дамжин Австрали, Их Британийн хооронд агаарын шуудан тээвэрлэх зориулалттай байжээ.

1947 онд Qantas засгийн газрын өмчит болж Австралийн үндсэн агаарын тээвэрлэгч компани болжээ. Энэ үеэр "L749 Constellation" онгоцтой болж Сингапурт бууж цэнгэлдэг Сидней-Лондон чиглэлийн (Kangaroo Route) байнгын нислэг үйлдэх болжээ. 1949 онд "Douglas C-54", " Skymaster" онгоцнуудтай болж Хонконг руу нислэг үйлдэж эхэлсэн байна. Тэр жилдээ дотоод нислэгүүдийг "Trans-Australia Airlines" компанид шилжүүлсэн байна. 1950 онд Япон руу, 1952 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс руу, 1953 онд Умар Америкийн Сан-Франциско болон Ванкувер хот руу нисэж эхэлсэн байна.

1967 оны 8-р сард компанийн албан ёсны нэр нь "Qantas Airways Limited" болжээ. 1960-аад оны сүүлээр тус компани "Боинг 747" онгоцоор шинэчилж эхэлсэн нь 1970-аад оны эхээр Австралийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тус улсын засгийн газар агаарын тээврийн үнийг бууруулахыг шаардсан байна. 1972 онд Лондон-Сидней хүрэх нислэгийн үнэ 276 фунт стерлингээс 169 фунт стерлинг болж буурч, бусад хотуудаас Австрали руу нисэх онгоцны үнэ мөн буурсан байна.

1992 онд Qantas компанийн хувьчлал эхэлсэн юм. British Airways 1992 оны сүүлээр 25%-ийг эзэмшиж, үлдсэн 75%-ийг 1995 онд Австралийн хөрөнгийн биржид байрлуулсан байна. 1998 онд тус компани "Oneworld" холбоог үүсгэн байгуулжээ. 2001 онд Jetstar хэмээх төсвийн охин компанитай болсон байна.

Үзүүлэлтүүд

засварлах

2021 оны 7-р сарын байдлаар Qantas 13,5 дундаж наслалтай 133 нисэх онгоцтой байжээ. Тус компани нь "хамгийн аюулгүй агаарын тээврийн компани" нэр эзэмшдэг байна.

Qantas-ийн агаарын хөлөгүүд
Онгоцны загвар Ашиглагдаж буй Захиалсан зорчигчийн суудал
F C Y нийт
Airbus A321-200F 1 2 cargo
Airbus A330-200 18 28 243 271
27 228 255
Airbus A330-300 10 28 269 297
Airbus A380-800 12 14 64 406 484
14 70 401 485
Boeing 737-300F 4 cargo
Boeing 737-400F 1 cargo
Boeing 737-800 75 12 162 174
Boeing 767-300F 1 cargo
Boeing 787-9 Dreamliner 11 42 194 236
Нийт 133 2

2019 онд компани $18 тэрбум ам.долларын ашиг олсоноос цэвэр ашиг $890 сая байжээ.