British Airways ([ˈbrɪtɪʃ ˈɛəweɪz]; монголоор «Бри́тиш Э́йрвэйс» гэж уншина; Британий агаарын тээвэр) -Их Британий хамгийн том нисэх онгоцны компани бөгөөд үндэсний агаарын тээвэрлэгч юм. Мөн Европ дахь хамгийн том үндэсний агаарын тээвэрлэгчийн нэг. British Airways "А" зэргийн лицензтэй буюу 20 ба түүнээс дээш зорчигчийн суудалтай онгоцоор зорчигч, ачаа, шуудан тээвэрлэх эрхтэй гэсэн үг юм.

British Airways онгоц

Гол төвүүд нь Хитроу, Гатвик юм.

2010 оны 4-р сарын 8-ны өдрөөс эхлэн British Airways компани International Airlines Group-ын "Iberia"-тай нэгдсэн.

2021 оны 7-р сарын байдлаар British Airways 13,3 насжилттай 263 нисэх онгоцтой байсан ажээ.

1924 оны 3-р сарын 31-нд Их Британий "Instone Air Line", "Handley Page Transport", "Daimler Airways", "British Air Marine Navigation" зэрэг 4 том агаарын тээврийн компаниуд нэгдэж — "Imperial Airways" болоод Британийн эзэнт гүрний төв болон Австрали, Африк зэрэг алс холын эзэмшил, колониудын хооронд агаарын холбоог хөгжүүлэх санаатай байжээ.

Засгийн газрын шийдвэрээр "Imperial Airways" болон хувийн "British Airways Ltd" компанийг 1939 онд үндэсний болгож, British Overseas Airways Corporation (BOAC) хэмээх шинэ компани байгуулжээ.

Европ тивийн болон дотоодын нислэгийн чиглэлд шинээр үндэсний тээвэрлэгч болгосон "British European Airways" (BEA) компани үйлчилж байсан бөгөөд тэр үед байсан Британийн бие даасан агаарын тээврийн компаниудын чиглэлийг өөртөө хүлээн авсан байна.

1972 онд BOAC болон BEA-г шинээр байгуулагдсан Британий Агаарын тээврийн Удирдах зөвлөлд нэгтгэж, 1974 он гэхэд Дэвид Николсоны засаглалын үед "British Airways"-ийг үүсгэн байгуулжээ. British Airways компани францын Air France-ын хамт 1976 оны 1-р сард дуунд үеэс хурдан зорчигч тээврийн Конкорд (Concorde) онгоцоор арилжааны нислэг үйлдэж эхэлсэн.

Үндэсний агаарын тээврийн компанийг хувьчилж, 1987 оны хоёрдугаар сард хувьцаа нь Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлсэн. Дуудлага худалдааны үр дүнд анхны санал 11 дахин нэмэгдсэн байна. 1988 оны 4-р сард British Airways компани "Британийн Каледон" (British Caledonian)-ыг залгиж 1992 онд Гатвикт байрладаг Британийн өөр нэг агаарын тээврийн "Дан-Эйр" компанийг өөртөө шингээсэн байна.

Ашиглаж байсан онгоцны загварууд

засварлах
  • 1974 — BAC One-Eleven
  • 1974 — Boeing 747—100
  • 1974 — Hawker Siddeley Trident
  • 1974 — Vickers VC10
  • 1974 — Lockheed Tristar
  • 1976 — Concorde
  • 1977 — Boeing 747—200
  • 1980 — Boeing 737—200
  • 1980 — Lockheed Tristar
  • 1983 — Boeing 757—200
  • 1988 — Douglas DC-10
  • 1988 — Airbus A320-100
  • 1989 — Boeing 747-400
  • 1990 — Boeing 767—300
  • 1991 — Boeing 737—400
  • 1997 — Boeing 777—200
  • 1999 — Airbus A319
  • 2000 — Boeing 737—500
  • 2001 — Boeing 737—300
  • 2002 — Airbus A320-200
  • 2004 — Airbus A321
  • 2010 — Boeing 777—300ER
  • 2014 — Airbus A380
  • 2016 — Boeing 787
  • 2020 — Airbus A350-1000