Le Sserafim (Сол: 르세라핌) нь Source Music-ын үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм. Хамтлаг нь 5 гишүүнтэй - Sakura, Kim Chaewon, Huh Yunjin, Kazuha, Hong Eunchae.

Le Sserafim

2022 оны 6 сард
Товч танилцуулга
Үндсэн нэрСолонгосоор 르세라핌
Бусад нэрангли латинаар Le-sserafim
Маягтай бичихLe Sserafim
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос хэл
Зах зээлӨмнөд Солонгос, Япон
УрсгалК-поп, R&B
Танил үе2022 - одоо
ХөтөчSource Music
Universal Music (Япон)
Geffen Records
Одооны гишүүн (5)Sakura
Chaewon
Yunjin
Kazuha
Eunchae
Орхисон гишүүн (1)Garam
Цахим хаягАлбан ёсны сайт

Le Sserafim нь 2022 оны 5 сарын 2нд "Fearless (EP)" нэртэйгээр анхны цомгоо гаргаж, тус цомог нь эхний өдрийн борлуулалтаараа К-поп охидын хамтлагийн хамгийн их борлуулалттай дэбют цомгийн рекордыг эвдсэн юм. Дараах цомгоо 10 сарын 17нд "Antifragile (EP)" нэртэйгээр гаргасан бөгөөд энэ цомог нь тус хамтлагийн хувьд 1 сая гаруй борлогдсон анхны цомог болж, АНУ-ын Billboard 200 чартад хамгийн хурдан хугацаанд жагсаж чадсан К-поп охидын хамтлаг болсон.

Тэдний анхны бүрэн хэмжээний студийн цомог 2023 оны 5 сарын 1нд "Unforgiven" нэртэйгээр гарсан даруйдаа дотоодын Circle Album Chart-ыг тэргүүлж, Billboard 200 чартын эхний 10 цомогт багтжээ. Хамтлагийн анхны бүрэн хэмжээний Англи дуу "Perfect Night" 2023 оны 10 сарын 17нд цацагдсан даруйдаа Circle Digital Chart-ыг тэргүүлж, нийт зургаан долоо хоногийн турш чартыг тэргүүлсэн юм. 2024 онд "Easy" нэртэй гурав дахь цомгоороо дахин дотоодын Circle Album Chart-ыг тэргүүлж, Billboard 200 чартын эхний 10 цомогт багтсан. "Easy (EP)" цомгийн гол дуу болох "Easy" нь тэдний АНУ-ын Billboard Hot 100 чартад орсон анхны дуу юм.

Тус хамтлагийн нэр "I'm Fearless"[1] гэсэн үгний сүүлийн үе, далавчтай тэнгэрийн амьтад болох "seraphim"-ын нэрний нийлбэрээс бүтжээ.[2]



Бүрэлдэхүүн

засварлах

Таван гишүүн

засварлах
Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч англи анхдагч
Сакура Sakura Sakura Miyawaki 宮脇 咲良 вокал, реппер, бүжигчин 1998 оны 3 сарын 19 (1998-03-19)
(26 настай)
Кагошима хот, Япон  
Чэвон Chaewon Kim Chaewon 김채원 ахлагч, вокал, бүжигчин 2000 оны 8 сарын 1 (2000-08-01)
(24 настай)
Сөүл  
Юнжин Yunjin Huh Yunjin 허윤진 вокал, реппер 2001 оны 10 сарын 8 (2001-10-08)
(23 настай)
Сөүл  
Казуха Kazuha Nakamura Kazuha 中村 葉 реппер, бүжигчин 2003 оны 8 сарын 9 (2003-08-09)
(21 настай)
Осака, Япон  
Ынчэ Eunchae Hong Eunchae 홍은채 вокал, гол бүжигчин 2006 оны 11 сарын 10 (2006-11-10)
(18 настай)
Мирян хот, Сөүл  

Лавлах бичиг

засварлах
  1. Baek, Ji-eun (March 28, 2022). [공식] '사쿠라-김채원' 하이브 최초 걸그룹, 팀명은 '르세라핌' [[Official] 'Sakura-Kim Chaewon' HYBE's first girl group, team name 'Le Sserafim']. Sports Chosun (солонгос хэлээр). Архивласан огноо April 8, 2022. Татаж авсан: March 28, 2022.
  2. De Leon, Ally (October 29, 2022). "The GGreat Battle: LE SSERAFIM—Fallen Angels Rising". Envi Media. Архивласан огноо October 8, 2023. Татаж авсан: September 30, 2023.