Keane хамтлаг нь 1997 онд байгуулагдсан, Английн Зүүн Сассексийн Баттл хотоос гаралтай альтернатив рок хамтлаг юм. Хамтлагт албан ёсоор Тим Райс-Оксли (төгөлдөр хуурч, арын хоолой), Том Чаплин (Гоцлол дуучин, гитарчин), Ричард Хьюз (бөмбөрчин, цохилтот хөгжимчин), Жэсс Күин (аргил гитарчин, цохилтот хөгжимчин, тэрээр The Night Sky синглийн 2007 оны тоглолтын үеэр анх хамтлагт тоглож эхэлсэн) гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэдний жинхэнэ хамтлагийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч, гитарчин Доминик Скотт багтаж байсан бөгөөд 2001 онд гарсан юм.

Keane
2009 оны 5-р сард Вашингтон Ди Сид хийсэн тоглолтын үеэр
Ерөнхий мэдээлэл
ГаралИх Британи
Зүүн Сассекс, Баттл
Хөгжмийн урсгалАльтернатив рок, Британийн альтернатив рок
Идэвхтэй1997 оноос хойш
СтудиIsland, Interscope, Fierce Panda
Хамтардаг уран бүтээлчидMt. Desolation, Jesse Quin & The Mets, K'naan
Гишүүдийн нэрс
Том Чаплин
Тим Райс-Оксли
Ричард Хьюз
Жэсс Күин

Keane хамтлаг нь 2004 онд анхны цомог болох Hopes and Fears-ээ гаргаснаар амжилтад хүрсэн. Цомог нь олон шагнал хүртэж, мөн Их Британийн оны шилдэг борлуулалттай цомгийн 2-т орж байжээ. Тэдний студийн 2 дахь цомог Under the Iron Sea нь хамтлагийн амжилтыг улам бататгаж, Их Британийн чартуудыг тэргүүлж, анх удаа Billboard 200 чартын эхний 4-т багтаж чадсан юм. 3 дахь цомог болох Perfect Symmetry нь 2008 оны 10 сард гарсан. 2008 оны 5 сард Hopes and Fears (13 дугаар байр) болон Under the Iron Sea (8 дугаар байр) цомгууд нь Q сэтгүүлийн уншигчдын саналаар Их Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгоор нэрлэгдэж байсан ба тэднээс гадна The Beatles, Oasis, Radiohead хамтлагууд л шилдэг 20-д 2 цомог нь багтжээ. Тэдний 4 дэх бичлэг The Night sky нь 2010 оны 5 сард гарсан ба Их Британийн чартын 1-т болон Billboard 200 US чартын 25-д тус тус оржээ.

Keane нь гол хөгжмийн зэмсэг болох гитарын оронд төгөлдөр хуур (эсвэл электрон даралтат хөгжим) ашигладгаараа бусад ихэнх рок хамтлагуудаас ялгарч чаддаг. 2006 онд бий болгосон төгөлдөр хуурын эффект болон электрон даралтат хөгжмийн дуугаралт нь ирээдүйд тэдний хөгжмийн гол үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд тэдний анхны цомогт ашиглаж байсан ая мөн 2 дахь цомгийн дуунууддаа ашиглах байсан дуугаралт бүхнийг нэгтгэж өөрсдийн цаашдын хэв маягтаа ашиглаж чадсан байна. Хамтлагийн карьер эхэлснээс хойш дэлхий даяар 10 сая орчим цомог борлогдсон. 2008 оны Perfect Symmetry цомгоос хойш тэд электрон гитар ашиглах болсон нь дугаралтыг илүү төрөлжүүлэх болсон ч уламжлалт төгөлдөр хуурыг орхиогүй юм.

Зохион байгуулалт ба эхний жилүүд (1995-1997)

засварлах

Тим Райс-Окслигийн дүү буюу Том нь 1979 оны 3сард төрсөн бөгөөд Том Чаплинаас хэдэн сараар дүү юм. Тим болон Чаплин нар шиг тэдний ээжүүд ч бас найзууд байжээ. Том Чаплины аав Дэвид нь Зүүн Сассэксийн Робертсбридж дэх Vinehall сургуулийн хичээлийн эрхлэгч байсан (энэ нь тэдний гэр бүлийн эзэмшлээр 25 жил байсан) ба тэд 3уулаа 13 нас хүртлээ сурчээ. Үүний дараа тэд Кент дэх Тонбриджийн сургуульд элсснээр Райс-Оксли тэнд Доминик Скотт-той анх танилцаж улмаар тэд маш хурдан дотносч адилхан хөгжимд дуртай болох болжээ. Хамтлагийн бөмбөрчин болох Ричард Хьюз мөн Тонбриджийн сургуульд сурч байсан юм. Чаплин лимбэ тоглож сурсан ч тэдний хэн нь ч энэ үед үүнийг зохистой карьер гэж үзэхгүй байлаа.

Райс-Оксли 1993 онд Лондонгийн их сургуулийн коллежд классик-ийн чиглэлээр сурч байхдаа Скотт-той хамтарч амьд хөгжмийн хамтлаг байгуулахыг оролдож байсан ба ирээдүйн хамтлагийн бөмбөрчин болох Ричардыг бөмбөрчнөөр урьж байжээ. Хамтлаг Lotus Eaters нэртэйгээр эхэлж хамтлагийн гишүүдийн дуртай хамтлагууд болох U2, Oasis, The Beatles зэрэг хамтлагийн дуунуудыг өөрсдийн болгон дуурайж дуулдаг байсан ба гэртээ бэлтгэлээ хийдэг байв. 1997 онд Virginia Water дах амралтын өдрүүдээр Райс-Оксли-ийн төгөлдөр хуур тоглохыг Крис Мартин сонссны дараа өөрийн дөнгөж байгуулсан байсан Колдплэй хамтлагтаа урьжээ. Гэсэн ч Райс-Оксли өөрийн Lotus Eaters хамтлагаа орхихыг хүсээгүй учраас татгалзсан хожим мэдэгдэхдээ “Би үнэхээр сонирхож байсан, гэхдээ Keane хамтлаг аль хэдийн эхлэхэд бэлэн болсон байсан ба Coldplay хамтлагийн даралтат хөгжимчний санаа нь уналтанд орсон байсан.” гэжээ. Мартиний санал болон түүнчлэн Хьюз Скотт нар эсэргүүцэж байсан учир хамтлагт 1997 онд Чаплин орж ирснээр Райс-Оксли-гийн дуулах үүргийг гүйцэтгэх болж өөрийн acoustic гитарыг оруулах болсон. Чаплин нэмэгдснээр хамтлагийн нэр Lotus Eaters-ээс Cherry Keane буюу Райс-Оксли Чаплин нар бага байхдаа таньдаг байсан Чаплиний ээжийн найзын нэр болон өөрчлөгдөв. Тэр эмэгтэй нь тэднийг халамжилж үргэлж өөрсдийн мөрөөдөлдөө очих тухай ярьдаг байжээ. Тэрээр хорт хавдраар нас барахдаа Чаплиний гэр бүлд хөрөнгө үлдээсэн. Чаплин хэлэхдээ: “Би түүнийг миний хэцүү үед хөгжимтэй байхыг минь хараасай гэсэндээ бага зэрэг мөнгөнөөс хэрэглэсэн” гэжээ. Нэр нь сүүлдээ Keane болж богиноссон юм.

Чаплин 1997 оны зун өөрийн завсарлагын үеэр Өмнөд Африк руу сайн дурын ажилтнаар явсан. Чаплиний эртний туршлага нь хожим нь Make Poverty History үйл ажиллагаан дах хамтлагийн байр сууринд ихээхэн нөлөөлсөн юм. Жилийн дараа 1998 оны 7 сард эргэж ирэхэд онгоцны буудал дээр тоссон найз Дэвид Ллоёд Сиймэн-тэй уулзаж байхад дагаж явсан Хьюз “Бид 10 өдрийн туршид зугаатай байлаа” гэжээ. 1998 оны 7 сарын 13-нд Keane анх удаа амьд үзүүлбэрээ “Hope & Anchor” бааранд тавьсан юм. Мөн энэ ондоо Чаплин дүрслэх урлагийн түүхээр суралцахаар Эдинбургийн их сургуульд элссэн. Гэсэн ч дараа нь тэр сургуулиа орхиж Лондон руу өөрийн найзуудын хамт хөгжмийн карьерт бүх цаг заваа зарцуулахаар нүүжээ. Анхны тоглолтын дараа тэд 1998, 1999 онуудад Лондонгийн бүх баар цэнгээний газраар тойрон аялж тогложээ.

Hopes and Fears (2004-05)

засварлах

Анхны үндсэн сингл болох дуугаа гаргаснаар, Keane Америк болон Англи улсуудад танигдаж эхэлжээ. Тэрээр "This Is the Last Time" хэмээх дуу нь "Crystal Ball" дууг гарах хүртэл зарагдаж байсан цорын ганц сингл байжээ. 2004 оны нэгдүгээр сард, Keane нь BBC's Sound of 2004 poll шагнал гардуулах ёслолд нилээн амжилт үзүүлэх хамтлаг хэмээн нэрлэгдсэн ба нэмж хэлэхэд 2004 он нь Английн хөгжмийн бүтээлийн жил гэж хэлэхэд дутахгүй болов уу.

Сарын дараагаар, Keane-ын Исландад хийсэн анхны бүтээл болох "Somewhere Only We Know" хэмээx дуу нь UK Singles Chart-д 2004 оны 2 дугаар сард 3т жагсаж байжээ. Тэр жилдээ 4 дүгээр сард, Keane хамтлаг нь "Everybody’s Changing" бүтээлээ дахин гаргажээ, уг дуу нь UK Singles Chart-д 4т жагсжээ.

Keane хамтлагийн анхны цомог болох Hopes and Fears нь 2004 оны 5 дугаар сарын 10нд Англид нээлтээ хийжээ. Энэ нь тэдний хамгийн анхны аялан тоглолтын өмнөх өдөр юм. Тэдний анхных болох уг цомог нь UK Albums Chart-т нэгт орсон бөгөөд мөн түүнчлэн хамгийн сайн зарагдсан цомгуудын тоонд 2т оржээ. Энэ цомог нь 9x platinum хэмээн Англид өргөмжлөгдөжээ.

Тэдний цомог нь 5.5 сая ширхэг дэлхий даяар борлогджээ. 72 долоо хоногийн турш тэдний цомог нь топ 75 UK Albums Chart-т жагссан ба мөн үүгээр дуусахгүй 115 дахь долоо хоногтоо бас багтаж чаджээ.

Хамтлаг 2005 оны 2 дугаар сард 2005 BRIT Awards-д 2 шагналыг авсан бөгөөд Hopes and Fears нь Шилдэг Английн Цомог мөн Англи амжилтаараа шилдэг хэмээсэн 2 шагналыг авч чаджээ. Уг шагналын эзнийг тодоруулахын тулд BBC Radio 1-ээр санал хүсэлтийг хурааснаар Keane нь Muse мөн Franz Ferdinand дээр гарж ялалт байгуулжээ. Гурван сарын дараагаар Тим Райс-Оксли нь Ivor Novello хэмээх шагналыг оны шилдэг хөгжмийн зохиолчоор авчээ.

Keane хамтлаг нь Make Poverty History сангийн гишүүн байсан бөгөөд, "Somewhere Only We Know" мөн "Bedshaped" дуунуудаа 8 амьд хөгжмийн тоглолтоор хүргэжээ. Уг тоглолт нь 2005 оны 7 дугаар сарын 2-нд Лондон хотноо болжээ. Keane хамтлаг нь бас War Child хэмээх тоглолтонд хамт оролцож байсан бөгөөд тэд 2005 оны 9 дүгээр сард Elton John-ы "Goodbye Yellow Brick Road" дууг бичүүлэн энэхүү дуугаа тэд буяны ажилд зориулсан билээ. Яг өмнөхөн тэд мөн адил Walker Brothers-ын "The Sun Ain't Gonna Shine Anymore" дууг бас бичүүлж байсан билээ. Уг дууг мөн адил War Child website-аас татан сонсох боломжтой байлаа. Энэхүү дуу нь Keane-ын долоо даxь сингл дуу нь байсан.

1985 оноос хойш 19 жилийн дараагаар, Band Aid хэмээх хамтлаг нь "Do They Know It's Christmas?" дууны шинэ хувилбарийг дуулсан бөгөөд уг дуу дээр Тим Райс-Оксли болон Том Чаплин нар оролцсон билээ.

Тэдгээр жилүүдэд Keane хамтлаг нь Америк улсаар аялан тоглолт хийн багагүй хэмжээний нэр хүндийг олж аваад байсан. Тэд мөн U2 хамтлагийн тоглолтын нээлтийг хийж байсан билээ. Keane хамтлаг нь Grammy-д хүртэл ихээхэн нэр хүндийг олсон бөгөөд, тэд шилдэг шинэ уран бүтээлчид гэсэн номинацуудад нэр дэвшсэн болно. Тэдэнтэй өрсөлдөж байсан уран бүтээлчид бол Sugarland, John Legend, Ciara, мөн Fall Out Boy байсан бөгөөд тэдний дээр хэдий гарч чадсан хэдий ч тэд Legend хамтлагт ялагдаснаар уг шагналыг авч чадаагүй юм...

Under the Iron Sea (2006-07)

засварлах

2005 оны 4 дүгээр сард буюу Hopes and Fears аялан тоглолтын дундуур, уг хамтлаг хоёр даxь буюу Under the Iron Sea цомгийг бичих ажилдаа орсон бөгөөд, энэхүү цомогт продюсер Энди Грийн ажиллажээ. Энди Грийн нь тэдний өмнөх болох Hopes and Fears дээр мөн тэдэнтэй ажилласан билээ. Хамтлаг дараагаар Марк "Спайк" Стэнтийг уг цомгийн найруулагчаар авжээ. Энэ цомгийг тэд Helioscentric хэмээх студид бичихээр болсон бөгөөд энэхүү газар тэдний өөр нэгэн цомог болох Hopes and Fears бас бичигджээ. Цомгийн нэмэлт бичлэгийг тэд The Magic Shop Studios буюу Нью-Йоркт гүйцэтгэжээ. Хамтлаг энэхүү шинэ цомгоо 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цацаж, мөн албан чсны вэб хуудастаа өөрсдийн гараараа бичсэн пост хийжээ.

Цомог нээлтээ хийснээр UK Singles Chart-д "Is It Any Wonder?" дуугаараа гуравт жагссан билээ. Энэхүү дуу нь зөвxөн татаж аваад сонсож, үзэх л боломжтой байжээ. Энэ дуу нь 2007 онд Grammy Award-д шилдэг поп бүтээл болжээ. Энэxүү цомгийг 2006 оны 6 дугаар сард дэлхий даяар цацаж эхэлснээр UK Albums Chart-д уг цомог гарснаасаа хойш эхний хоёр долоо хоногтоо тэргүүлжээ. 2007 оны 5 дугаар сарын 22 гэхэд энэхүү цомог нь 2.200.000-оос илүүгээр борлогдсон байжээ. 3 даxь сингл болох, 2006 оны 8 дугаар сарын 21-нд гарсан "Crystal Ball" нь UK Singles Chart-д 20-д жагссан билээ. 4 дэx сингл болох, 2006 оны 10 дугаар сарын 30-нд гарсан "Nothing in My Way" дуу нь Мексикийн радиод нэлээн амжилт олсноор тэд chart-д Топ 3 ийн нэгт 2007 оны нэгдүгээр сарын 13-нд орсноор ийнхүү сар гаруй тэргүүлж чаджээ. Хамтлаг мөн дахин "The Night Sky" хэмээх синглийг War Child хэмээх буяны ажилд зориулан гаргажээ. Энэхүү дуунд нэгэн хүүгийн талаар өгүүлдэг билээ. Энэ дууг War Child-ын албан ёсны вэб хуудсаар 2007 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор хүртэх боломжтой болжээ. Гэвч энэхүү дуу нь албан ёсоор 2007 оны 10 дугаар сарын 29-нд гарчээ. Энэ үед Жэсс Күин анх The Night Sky жижиг хэмжээний тоглолтод хамт оролцожээ.

Цомгоо гаргахаас өмнө Keane хамтлаг нь аль хэдийнээ 2 даxь аялан тоглолтоо эхэлсэн байжээ. Удаан хугацааны аяллаас болоод 2006 оны 8 дугаар сарын 22-нд Чаплин өөрийгөө архинд, мөн хар тамхинд донтсон хэмээн эмнэлэгт очсон. Энэ нь хамтлагийг Америкт болох тоглолтоо хойшлуулах, мөн 3 тоглолтыг цуцлахад хүргэжээ. Түүнчлэн Өмнөд Америкт болох байсан бүхэл бүтэн тоглолтууд бас цуцлагджээ. Үүний үр дүнд Англи болон Европт болох тоглолтууд нь Чаплины биеийн байдлаас хамааран хойшлогдох эсэх нь шийдэгдэхээр болжээ. Чаплин үүний улмаас Лондон руу эмчилгээгээр явахаас өөр аргагүй болжээ.

Аялан тоглолт анх удаагаа Xойд Америкт болжээ. Тэд Аргентин, Чили, мөн Бразилд тоглолтуудаа хийсэн билээ. Тэгснээр тэд дараа нь сүүлд Мексикт тоглолтоо хийсэн билээ. 10 дугаар сарын эхээр тэд тоглолтын үеэр нэгэн зүйл зарласан бөгөөд энэ нь тэд нийт 9 дуутай CD гаргаж байгаагаа хэлжээ. Уг CD-нд Keane хамтлагийн аялан тоглолтуудын бүх бичлэгүүд багтжээ. Энэхүү CD-г тэд Keane Live 06 гэж нэрлэжээ.

Perfect Symmetry (2008-09)

засварлах

2007 оны 3 дугаар сард, Чаплин болон Хьюз нар нэгэн ярилцлагаар хэлэхдээ тэд хийх гэж буй 3 дахь цомгоо арай өөр бусад цомгуудаасаа илүү амьд болгохыг хүсэж байна хэмээв. Тэд хэлэхдээ гитарыг илүү оруулахыг хүсэж байна гэжээ. Учир нь тэд урьд өмнө "She Sells Sanctuary" хэмээх дуу нь "The Happy Soldier" дуунаас өмнө гитар ашигласан цорын ганц ковер дуу байжээ. Keane хамтлагийн website-д хүртэл тэдний цомгоо бичиж байгаа зурагнууд дээр гитар хэрэглэж байгаа нь тавигдсан байжээ.

Жэсс Күин нь уг хамтлагт тухайн цомог дээр хамт ажилласан бөгөөд тэрээр басс гитар болон цохилтот хөгжмийг тоглодог байжээ.

2008 оны 7 дугаар сарын 31-нд, Keane хамтлагийн website-д нэгэн тоолуур 8 сарын 4-ийг хүртэл заасан байжээ. Энэ нь ямар утгатай вэ гэвэл энэ өдөр тэд "Spiralling" хэмээх шинэ цомогныхоо хамгийн анхны синглээ гаргах өдөр байжээ. Энэ дуу гарснаар web хуудаснаа 8 сарын 11-ийг хүртэл уг дууг үнэгүй татах боломжтой байжээ. Хэрэв Hopes and Fears цомог нь төгөлдөр хуурыг ихэвчлэн ашиглаж харин Under the Iron Sea цомог нь электроник аяс мөн арай өөр хэмнэлт төгөлдөр хуурын аяс ашигладаг байсан бол, "Spiralling" дуу нь арай поп тал руугаа хандсан байжаа. Учир нь тэд цохилтот хөгжмийг ахин хэрэглэж харин электрон гитарыг анх удаагаа ашиглаж иржээ.

2008 оны 8 сарын 25-нд тэд BBC 6 Music-т зочиноор оролцон тэдний Perfect Symmetry цомгоос гурван дууг тогложээ. Эдгээр дуунууд нь "Spiralling", "The Lovers Are Losing", мөн "Better Than This" байсан юм.

"Love Is the End" хэмээх дуу нь Португаль орноо цацагдах ёстой байтал хөтлөгчийн алдаанаас болж "The Lovers Are Losing" хэмээх дуу оронд нь орон даяар цацагдаж байжээ.

Уг цомог нь албан ёсоор 2008 оны 10 сарын 13-нд нээлтээ хийжээ. Цомог гараад удаагүй байтал аль хэдийнээ 2008 оны 10 сарын 19 гэхэд UK Albums Chart тэргүүн эгнээнд жагссан байжээ. Мөн цомог Billboard 200 chart-д 7т багтсан юм.

Харин 2008 оны 12 сар гэхэд уг цомог нь уншигчид, сонсогчид Q Magazine, Q Radio мөн Qthemusic.com дагуу оны шилдэг цомог хэмээн тодорсон билээ. Тэд хэлэхдээ "Perfect Symmetry" дуу нь цомгийн хамгийн шилдэг дуу нь хэмээн саналаа өгсөн билээ.

Яг тэр жилдээ буюу 11 сард хамтлаг тэдний 3 дахь буюу Perfect Symmetry World Tour аялан тоглолтоо эхэлжээ.

2009 оны 4 сарын 2-нд Keane хамтлаг нь 3D-ын шууд нэвтрүүлгийн хамгийн анхны хамтлаг болжээ. Энэхүү зураг авалт нь Abbey Road-д болсон бөгөөд энд урьд өмнө домогт The Beatles-ыхан бас зураг авалт хийж билээ. Keane хамтлагын шүтэн бишрэгчид нь бүгд яаран дэлгүүрүүдээр 3D нүдний шил худалдаж авжээ. Шүтэн бишрэгчид нь өөрсдөө хүртэл 3D шилийг өөрсдийн гараар хийж байжээ. Уг шоу нь Keane хамтлагийн site-наа HD гээр гаргаж байжээ.

Island Records-ын 50 жилийн ойг тохиолдуулан, Keane хамтлаг нь Pulp хамтлагийн "Disco 2000" дууг дахин шинэ хувилбараар дуулжээ. Энэхүү дуу нь Island Records-ын 50 жилийн ойн цомогт багтсан юм.

2009 оны 9 сарын 17-нд, Thunder Bay Ontario хотноо, Keane хамтлаг нь цоо шинэ дуу болох "Sovereign Light Cafe" дууг үзэгчидэд хүргэж байжээ.

Night Train EP (2010)

засварлах

2010 оны 5 сарын 10-нд Keane хамтлаг нь ахин шинэ цомог болох Night Train-ыг гаргажээ. Тэрээр ийнхүү цомог гарснаараа Англи улсдаа 4 дэхь шилдэг цомгуудын нэг болсон байна. Night Train цомог нь уг хамтлагын Perfect Symmetry аялан тоглолтын үеэр бичигдэж байв. Night Train EP цомог нь дотроо найман шинэ дууг агуулсан байдаг. Хамтлаг тайлбар өгөхдөө энэхүү цомгоо тэд мини буюу жижиг цомог хэмээн нэрлэжээ.

"Stop for a Minute" мөн "Looking Back" хоёр дуу дээр тэд Канад улсын алдарт реппер K'naan-тай хамтран дуулсан юм. Энэ цомогт нэгэн сонин дуу багтсан бөгөөд энэxүү дуу нь япон улсын дуучин MC Tigarah-тай хамтран дуулсан "You've Got to Help Yourself" юм. Энэхүү дууны жинхэнэ хувилбарыг Yellow Magic Orchestra хамтлаг дуулсан байдаг. "Your Love" хэмээх дууг төгөлдөр хуурч Tim Rice-Oxley гол үүргийг гүйцэтгэсэн билээ. "My Shadow" дуу нь "Shiny Happy People" хэмээх кино цувралд багтсан байдаг.

Night Train EP цомогоо гаргасны дараагаар хамтлаг уг цомгийнхоо аялан тоглолтондоо оржээ. Тоглолт 2010 оны 5 сарын 12-нд Лондон хотноо Brixton хэмээх газар болжээ. Дараагаар хамтлаг хөдөө орон нутагуудаар бас аялан тоглолтоо хийсэн юм. Уг тоглолт нь Bedgebury Pinetum-д хүртэл болсон юм. Bedgebury Pinetum нь яг тэдний үүсэж бий болсон газар болох Sussex-ээс холгүй байдаг юм. Энэ аялан тоглолт нь дараа нь Америк, Канад мөн Европ даяар болсон юм.

4 дэхь студийн цомог (2011-одоо)

засварлах

Mt. Desolation аялан тоглолтын дараагаар, Тим Райс-Оксли мөн Жэсс Күин нар бусад гишүүдийн хамтаар тэдний 4 дэxь студийн цомог дээрээ ажиллахаар эхэлжээ.

Уг цомгийг тэд албан ёсоор тэдний цахим хуудаснаа 2011 оны 2 сарын 3-нд зарлажээ. Күин-ны хувьд тэр албан ёсоор хамтлагийн гишүүн болсноо мэдэгдсэн байна. Тэрээр Keane хамтлагтай 2007 оноос хойш хамт ажилласан юм.

2011 оны 5 сарын 28-нд Тим Райс-Оксли тэдний шинэ цомгийн талаар нэг ярилцлага дээр хэлэхдээ:

Ерөнхийдөө бидний энэхүү шинэ цомог маань Under The Iron Sea цомогтой нилээн төстэй. Учир нь энэхүү цомогт багтаж буй дуун элементүүд нь бусад гурван цомгуудаасаа өөрцгүй юм. Мөн урьдийнх шигээ эрч хүчээр дүүрэн сайхан цомог болох байх. Миний хүсэж мөн бодож байгаа зүйл маань юу вэ гэхээр энэхүү цомог маш сайхан болоосой гэж. Perfect Symmetry цомог яагаад надад ингэж их таалагдасныг хэлэхэд Spiralling хэмээх дуунд учир нь байгаа юм. Энэ дуу нь төсөөлөхийн аргагүй эрч хүчийг бэлэглэж байдаг юм. Мөн нэмж хэлэхэд бидний энэ шинэ цомог бас ийм байна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Keane хамтлаг нь Burberry компани хүсэлтээр Бээжин хотноо 2011 оны 4 сарын 13нд тоглолт хийсэн билээ. Хамтлаг нь Хятадын агуу хэмээх цагаан хэрэм дээр бас багагүй хэмжээний тоглолт хийсэн юм. Энэхүү аялалын хугацаанд Ричард Хьюз хэлэхдээ тэдний энэхүү шинэ цомог нь 2012 хүртэл гарахгүй хэмээн хэлжээ. Учир нь тэд шинэ цомгоо гаргах тодорхой хугацаа заахыг хүсээгүй юм. Райс-Оксли мөн Жэсс хэлэхдээ энэ шинэ цомог нь рок поп урсгалыг илүү үгүйлнэ гэхдээ 2 даxь буюу 3 дахь цомгоосоо хэдэн элементүүдийг авсан байгаа гэлээ.

2011 оны буюу 7 сарын 29нд Райс-Оксли хэлэхдээ тэд бараг 40-өөд дуу дээр ажиллаж байсан хэдий ч тэд үүнийгээ 15 болтол нь цөөрүүлсэн юм гэжээ. Бас энэхүү шийдвэр нь ч хүртэл зөв байсан гэлээ.

2011 оны 9 дүгээр сард буюу Freddie Mercury-ийн төрсөн өдрийн тоглолтын дараагаар, Том Чаплин айлдахдаа тэдний шинэ цомог нь Perfect Symmetry-тай адилаар нилээн амжилттай болноо гэв.

Тэд цомгийнхоо бичлэгийг 2012 оны 1 сарын 12-нд дууссан бөгөөд одоо тэд энэ цомог дээрээ ахиад жаахан ажиллаж байгаа юм.