Доминик Скотт (Англи: Dominic Scott, 1979 оны 5 сарын 15-нд төрсөн) бол Ирландын хөгжимчин, Английн Roundstone болон Keane хамтлагийн үүсгэн байгуулагч юм.

Доминик Скотт
Төрсөн нэрДоминик Скотт
Төрсөн1979 оны 5 сарын 15
Ирланд, Дублин
Хөгжмийн урсгалРок
Мэргэжилхөгжимчин
Зэмсэгэлектрон гитар, вокаль хоолой
Идэвхтэй1995-одоо
Хамтардаг уран бүтээлчидKeane, Roundstone

Скотт Тонбрижийн хувийн сургуульд сурдаг байхдаа Keane хамтлагийн бусад гишүүдтэй танилцаж нөхөрлөсөн юм. 1995 онд тэрээр Тим Райс-Окслид хамтлаг байгуулах санал тавьсан бөгөөд U2, Oasis, The Beatles хамтлагуудын дууг эхэндээ ковер хийдэг байлаа. Удалгүй тэд Ричард Хьюзийг бөмбөрчнөөр авсан юм. Тэдний хамтлаг 1995 – 1997 оны хооронд The Lotus Eaters гэсэн нэртэй байсан гэдэг. Улмаар 1997 онд нэрээ өөрчлөн “Keane” болгосон бөгөөд Райс-Окслигийн найз Том Чаплиныг дуучнаар оруулсан юм.

Гэвч 2001 оны 7 сард Скотт хамтлагаа орхиж “Wolf at the Door” хэмээх синглээ гаргасан. Keane-ийг орхисон шалтгаан нь Райс-Окслитэй хөгжмийн арга барил нийлдэггүй байсантай холбоотой аж. Гэхдээ тэд найзын харилцаагаа хэвээр нь үргэлжүүлсэн юм. Keane 2001 оны 11 сарын 14-нд өөрийн албан ёсны вэб хуудсандаа:

"Дом 7 сард Лондоны эдийн засгийн сургуульд үргэлжлүүлэн сурахаар хамтлагаа орхих болсонд бид үнэхээр харамсаж байна. Андынхаа цаашдын ажил үйлсэд сайн сайхныг хүсье. Дом хамтлагаа орхисноор бидэнд илүү электрон хөгжим оруулсан шинэ аялгуу туршиж үзэх боломж олдож байна. Цаашдаа бид энэ ажилд гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Мэдээж хэрэг шинэ хөгжим маань Keane–ийнх учраас сэтгэл хөдөлгөм, зүүд мөрөөдлийн адил гайхалтай байна гэдгийг амлаж байна”

Райс-Оксли нэгэнтээ “Дом U2 хамтлагийн үнэнч дэмжигч. Тийм болохоор бид нар Нью-Йоркт уулзаж болох юм.” хэмээсэн байдаг.

Хөгжмөөс хэсэг хугацаанд завсарлаж Лондоны эдийн засгийн сургуулиа дүүргэсний дараа тэрээр Гүүдэнаф Коллежийн найзуудтайгаа хамт хамтлаг байгуулсан. Тэдний хамтлаг Babygrand нэртэй байсан боловч 2007 онд Roundstone хэмээн өөрчилсөн юм.