Hopes and Fears нь Английн Keane хамтлагийн дебют студийн цомог бөгөөд 2004 оны 5-р сарын 10-нд Их Британид худалдаанд гаржээ. Гарсан цагаасаа хойш Их Британид борлуулалтаараа тэргүүлсэн бөгөөд 2004 оны Их Британийн хамгийн их борлуулалттай цомгуудын 2-р байрт оржээ. Энэ цомог нь BPI (Их Британийн урлагийн холбоо) -аас 9 удаа Платиниум гэрчилгээ авсан бөгөөд 2005 оны 2-р сард BRIT Awards-аас шилдэг цомог хэмээх шагналыг авсан. Одоогийн байдлаар Hopes and Fears цомог нь Их Британид 2,7 сая гаруй хувь худалдаалагдан тус улсад 2000 оноос хойш хамгийн их борлуулагдсан цомгуудын 11-т бичигддэг. 2009 оны 11-р сарын байдлаар дэлхий даяар 5,9 сая хувь борлогджээ.

Hopes and Fears
Студийн цомог
Худалдаанд гарсан 2004 оны 5 сарын 10
Бичүүлсэн 2001–2003 онд Англи, Зүүн Сассекс, Рай
Жанр Поп Рок, пост-Бритпоп
Нийт хугацаа 50:37
Хэл Англи
Шошго Island
Продюсер Энди Грийн, Keane, Жэймс Сангер
Keane хронологи
Hopes and Fears
(2004)
Under the Iron Sea
(2006)