Gremix

Ютүбчин Монголын

Маамбаяр Ганбаяр, 1996 оны 5-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг хүмүүс ихэвчлэн "Gremix"[1] нэрээр нь буюу YouTube дээрх хөгжилтэй видеонуудаар мэддэг.Тэрээр сангимсал гэдэг хоолонд дуртай бөгөөд "Sangimsaal" хэмээн дуу хүртэл гаргаад амжжээ. 2023 оны 10-р сарын байдлаар тэрээр 421 сая гаруй хандалт, 1 сая гаруй дагагчидтай болсноор Монгол хэл дээр бичлэг хийдэг хамгийн их дагагчтай юүтүбэр болсон.

Gremix
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр, Төрсөн өдөрМаамбаяр овогтой Ганбаяр
1996 оны 05 сарын 16 нд төрсөн
ИргэншилМонгол
МэргэжилIT Инженер
Цахим хуудасhttp://gremix.me
YouTube-н мэдээлэл
Олны мэдэхээрGremix
Суваг
Идэвхтэй жил2016 оноос хойш
Төрөл
  • Видео тоглоом
  • Влог
  • Хөгжилтэй видео
  • Дуу
Захиалгачид1 сая 118 мянга
Нийт үзэлт3 89,736,279
100,000 захиалагчид 2018 онд
1,000,000 захиалагчид 2023 онд
Updated Jun 4 , 2023

Gremix нь 2024,05,16 ны өдөр анх удаа төрсөн өдрөө тэмдэглэв. Мөн тэрээр үнэхээр сайн залуу.

  [2] Мөн тэрээр Монгол үзэгчдэд зориулж контент бүтээн Youtube-н Golden Play Button[3][4]-г авсан анхны Монгол Youtuber юм.

Ажлын замнал

засварлах

Ганбаяр нь их сургуульд суралцаж байх хугацаандаа Youtube дээр Gameplay төрлийн видео бичлэгүүд хийж эхэлсэн.[5] Хүмүүст түүний дүрс бичлэг болон видео тоглоом тоглож байхдаа гаргадаг хариу үйлдлүүд нь таалагдаж эхэлсэн тул түүний видеонууд Монгол улсад алдартай болж эхэлсэн. [6] Эхэн үед хийгдсэн бичлэгүүд нь төдийлөн олонд хүрээгүй ч тодорхой хэмжээний дагагч, үзэгчидтэй болсон.[7]

2016 - 2018: Олонд танигдсан үе

засварлах

Gremix нь Gameplay болон бусад хөгжилтэй төрлийн видео бичлэгээрээ олон хүнд танигдаж эхэлсэн бөгөөд энэ үед тэрбээр их сургуулиа төгсөн Youtube -н кареертаа анхаарал хандуулах боломжтой болсон. Эдгээр он жилүүдэд Монгол улсад Youtube -н контент бүтээгчдийн тоо бага байсан ч Gremix видео бичлэгээ хийсээр байсан юм. 2018 оны 7 -р сарын 24 -нд тэрбээр Youtube -д зориулан Монгол хэлээр контент бүтээж Silver Play Button шагналыг авсан анхны хүн болсон юм.

2019 оноос хойш

засварлах

Тэрбээр зөвхөн Gameplay дүрс бичлэг бүтээхээс гадна олон төрлийн дүрс бичлэгийг сэдэвт баригдалгүй бүтээж эхэлсэн. Ийнхүү олон хүмүүсийн үзэх дуртай контент бүтээгчдийн нэг болсон. Цаашлаад видео хийхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглож байсан жүжигчний туршлагатай. 2018 онд оролцсон анхны уран бүтээлүүд болох "ОРК", "Сүүлчийн Монита", мөн 2019 онд "Би эмээ болохгүй" Мөн "Ангаахын алдартнууд"кинонуудад тус тус дүр бүтээж байсан. 2020 оны 1-р сард тэрбээр "Хүйтэн байна" [8] нэртэй дуу гаргасан ба энэхүү дуу нь ёжилсон хэв маягтай хөгжилтэй зүйл байсан хэдий ч сонсогчдод таалагдаж маш олон хүнд хүрсэн. Уг дуу нь Монголын iTunes -н Chart Top 100 дуу руу хүртэл орсон.Мөн "Chi baina","sangiimsal"гэх нэртэй жижиг жижиг дуунууд гаргаж дуулах чадвараа харуулж байгаа нэгэн юм. [9]

Том амжилт

засварлах
  • 2023 оны сүүлчээр тэрээр Golden play button-г нэг сая дагагчидтай болсоны хүчинд авч чадсан билээ.

Gremmy's Chest - Тоглоомын дэлгүүр

засварлах
  • 2024 оны 2-р сарын 2-нд Gremmy's Chest тоглоомын дэлгүүрээ нээсэн[10].

Эх Сурвалж

засварлах
  1. Гремиксийн өнгөрсөн ба одоо
  2. Top 250 YouTubers in Mongolia sorted by Subscribers
  3. "Gremix: Youtube дээр 1 сая захиалагчтай болж, дэлхийд танигдахыг зорьж байна". Archived from the original on 2020-02-15. Татаж авсан: 2020-02-15.
  4. Creators | Awards | YouTube
  5. GREMIX: ЗОГСОХ Л ЮМ БОЛ ХАМАГ ХӨДӨЛМӨР ТАЛААР ӨНГӨРНӨ
  6. 2018 оны ялагчид: Gremix
  7. Заавал дагах ёстой 7 монгол Vlog-чин
  8. Gremix: “Huiten baina” бол дуу биш | News.MN
  9. "ВИДЕО: Gremix-ийн "халтуур"- "HUITEN BN"". Archived from the original on 2020-02-14. Татаж авсан: 2020-02-14.
  10. Б, Хонгорзул (2024-02-04). ""Gremix"-ийн дэлгүүрийн бараа хоёр өдөрт дуусаж, түр хаалаа". DOBU. Татаж авсан: 2024-07-02.

Бусад холбоос

засварлах