Global Positioning System

(GPS-с чиглүүлэгдэв)

GPS нь (англ. Global Positioning System) АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн цэрэг иргэний зориулалтын байршил тогтоох систем юм. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ-ын GPS ба ОХУ-ын Глонасс системүүдийг амжилттай ашиглаж байна. Эдгээр системүүд нь тус бүр 24ш хиймэл дагуулыг дэлхийгээс 20000км тойрог замд байрлуулж, байршлын дохиоллыг хэрэглэгчийн байршил тогтоогчид тасралтгүй дамжуулж ажилладаг. Мөн 2019 оноос Европын холбооны Галилео байршил тогтоох систем иргэдэд үйлчилж эхлэх болно.

GPS-ийн 24 хиймэл дагуулууд дэлхийгээс 20000км зайд тойрог замд ажиллаж, байршлын дохиоллыг тасралтгүйгээр дэлхий рүү дамжуулдаг
GPS-ийн хиймэл дагуулууд дэлхийг бүрхэж тойрч дохиоллоо дамжуулах байдал, ногоон шугамыг анхааралтай ажигла
Хиймэл дагуулын байршил тогтоох системүүдийн харьцуулалт
GPS байршил тогтоогчоор хэрэглэгч замаасаа төөрөхгүй, мөн байршлаа дэлхийн уртраг, өргөргөөр нарийн тэмдэглэх боломжтой
GPS-ийг ашиглаж Америкийн Томохавк далавчит пуужин нь 2000км зайд байгаа байг 1м-ийн нарийвчлалтай онодог байна.

GPS-ийн гол зарчим нь дэлхийн аль ч цэг дээр 4 ба түүнээс олон байршлын хиймэл дагуул хэрэглэгчид байршлын дохиоллыг дамжуулахад оршдог.

GPS-ийг анх цэргийн зориулалттайгаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлж эхэлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлжээ.

Системүүдийн харьцуулалт

засварлах
Систем GPS байршил тогтоох систем Глонасс байршил тогтоох систем Бейдоу байршил тогтоох систем Галилео байршил тогтоох систем IRNSS байршил тогтоох систем
Хэрэгжүүлэгч улс АНУ ОХУ БНХАУ Европын холбоо Энэтхэг
Сувгын кодчилол CDMA FDMA/CDMA CDMA CDMA CDMA
Тойрог зам 20,180км 19,130км 21,150км 23,220км 36,000км
Хугацаа 11.97 цаг (11 ц 58 мин) 11.26 цаг (11 ц 16 мин) 12.63 цаг (12 ц 38 мин) 14.08 цаг (14 ц 5 мин) -
1 өдрийн эргэлт 2 17/8 17/9 17/10 -
Хиймэл дагуулын тоо 24 31 5 тогтмол дагуул,
30 дундаж тойрог замын дагуул
4 туршилтын дагуул,
22 ажиллагаатай дагуул
7 тогтмол дагуул
Үелзэл 1.57542 GHz (L1 signal)
1.2276 GHz (L2 signal)
~ 1.602 GHz (SP)
~ 1.246 GHz (SP)
1.561098 GHz (B1)
1.589742 GHz (B1-2)
1.20714 GHz (B2)
1.26852 GHz (B3)
1.164–1.215 GHz (E5a and E5b)
1.260–1.300 GHz (E6)
1.559–1.592 GHz (E2-L1-E11)
-
Статус Ажилладаг Ажилладаг,
CDMA-г бэлдэж байна.
15 дагуул ажилладаг,
20 бусад дагуулыг төлөвлөсөн
Бэлдэж байгаа 2 дагуул хөөргөсөн,
5 нэмэлтийг 2015 онд хөөргөнө

GPS хэрэглээ Монголд

засварлах

Сүүлийн жилүүдэд GPS-ийн хэрэглээ монголчуудад хурдтай нэвтэрсэн. Ялангуяа ухаалаг утаснуудын GPS-ийг ашиглах ба Оллоо үйлдвэрлэгчийн GPS-ийг үндэсний хэрэглэгчид ашиглаад хэдэн жил болж байна. Монгол орны нөхцөлд малчид төөрөх осол их гардаг учир GPS-ээр малчид ба малчин хүүхдүүдийг аварч хамгаалахад GPS онцгой чухал хэрэгсэл юм.

Хэрэглэгч шинээр гар утас авахдаа утасны зааврыг нарийн шалгаж GPS эсвэл A-GPS байгаа гэсэн тэмдэглэгээтэй утас авбал өөртөө байршил тогтоох GPS-ийг хялбархан давхар утастайгаа авах юм. Гар утасны GPS нь огт долгион сүлжээ хамаарахгүйгээр Монгол орны хаа ч ажиллах болно. Харин өндөр байшингуудын дунд GPS долгион муу баригдана. Харин утсыг авсны дараа Application Market-руу орж GPS-ийг ажиллуулдаг үнэгүй програмуудыг татаж авснаар утасныхаа GPS-ийг чөлөөтэй ашиглах юм. 2011 оноос хойш бүтээгдсэн 80-90% орчим ухаалаг утаснууд GPS-тэй.

Анх Монгол улсад бидний сайн мэдэх 'Оллоо Аяллын хөтөч' ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон.

Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямар ч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм.

2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд 'Location Service' буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.

- Гар утсанд зориулсан зам тооцоолох GPS

2018 оноос NaviMarket GPS Монголын зах зээлд нэвтэрсэн ба уг GPS нь Монгол хэлтэй хаяалбар зураастайгаас гадна М1:100,000 байрзүйн зургийг давхар ашигладаг мэргэжлийн газрын зуратай GPS юм.

Уг GPS-н талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.navimarket.mn вебсайтаас авах боломжтой.

Мөн Монголд ашиглах боломжтой (хотод зориулсан) CityGuide, Bgeo, Googlemaps, Geonet гэх мэт олон GPS апп байдаг.

Бусад үзэх

засварлах