Глонасс байршил тогтоох систем
Глонасс (орос: ГЛОНАСС, Глобальная навигационная спутниковая система) нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн цэрэг, иргэний зориулалтын байршил тогтоох систем юм. Глонассыг анх цэргийн зориулалттайгаар 1976 оноос эхлэн судалж хэрэгжүүлж эхэлсэн ба 90-ээд оноос хагас дутуу ажиллагаанд оруулж эдийн засгийн хүндрэлийн улмаас зогсонги байдалд орсон боловч 2000 оноос ОХУ-ын засгийн газраас идэвхитэй дэмжиж байгуулж 2011 оноос бүрэн ашиглалтанд оруулжээ. Нийт 24 хиймэл дагуулууд хэрэглэгчийн байршил тогтоогчид дохиолол дамжуулдаг.
Системүүдийн харьцуулалт
засварлахСистем | GPS байршил тогтоох систем | Глонасс байршил тогтоох систем | Бейдоу байршил тогтоох систем | Галилео байршил тогтоох систем | IRNSS байршил тогтоох систем |
---|---|---|---|---|---|
Хэрэгжүүлэгч улс | АНУ | ОХУ | БНХАУ | Европын холбоо | Энэтхэг |
Сувгын кодчилол | CDMA | FDMA/CDMA | CDMA | CDMA | CDMA |
Тойрог зам | 20,180km | 19,130km | 21,150km | 23,220km | 36,000km |
Хугацаа | 11.97 цаг (11 h 58 m) | 11.26 цаг (11 h 16 m) | 12.63 цаг (12 h 38 m) | 14.08 цаг (14 h 5 m) | - |
1 өдрийн эргэлт | 2 | 17/8 | 17/9 | 17/10 | - |
Хиймэл дагуулын тоо | 24 | 31 | 5 тогтмол дагуул, 30 дундаж тойрог замын дагуул |
4 туршилтын дагуул, 22 ажиллагаатай дагуул |
7 тогтмол дагуул |
Үелзэл | 1.57542 GHz (L1 signal) 1.2276 GHz (L2 signal) |
~ 1.602 GHz (SP) ~ 1.246 GHz (SP) |
1.561098 GHz (B1) 1.589742 GHz (B1-2) 1.20714 GHz (B2) 1.26852 GHz (B3) |
1.164–1.215 GHz (E5a and E5b) 1.260–1.300 GHz (E6) 1.559–1.592 GHz (E2-L1-E11) |
- |
Статус | Ажилладаг | Ажилладаг, CDMA -г бэлдэж байна. |
15 дагуул ажилладаг, 20 бусад дагуулыг төлөвлөсөн |
Бэлдэж байгаа | 2 дагуул хөөргөсөн, 5 нэмэлтийг 2015 онд хөөргөнө |
Бусад үзэх
засварлахЦахим холбоос
засварлах Commons: GLONASS – Викимедиа зураг, бичлэг, дууны сан