Билл Гэйтс

Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри Гэйтс, англ. William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран Майкрософт компаниа байгуулжээ.

Билл Гэйтс
2007 оны Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум
2007 оны Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум
Төрсөн 1955 оны 10 сарын 28 (1955-10-28) (67 настай)
Сиаттл, Вашингтон, АНУ
Үндэстэн Америк
Аль хотын суугуул Медина, Вашингтон
Төгссөн сургууль Харвардын Их Сургууль (1975 онд гарсан)
Ажил Chairman of Microsoft (non-executive)
Co-Chair of Bill & Melinda Gates Foundation
Director of Berkshire Hathaway
CEO of Cascade Investment
Хөрөнгө US$54 billion (2010)[1]
Эхнэр (нөхөр) Мелинда Гэйтс
Хүүхэд 3
Эцэг эх Уильям Гэйтс, эцэг
Мэри Максвелл Гэйтс
Гарын үсэг
Цахим сүлжээ
Bill Gates

Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

ЭшлэлЗасварлах

  1. Bill Gates topic page. Forbes.com. Retrieved September 2010.