Даваадоржийн Мөнхтулга (1996 оны 8 сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын рэп дуучин, фото модел юм.

Don Dior
Төрсөн нэрДаваадоржийн Мөнхтулга
Хөгжмийн урсгал
Мэргэжил
  • рэппер
  • дуу бичлэгийн продюсер
  • дуу зохиогч
  • Фото модел
Идэвхтэй2018–одоо
Студи
  • Fibonacci Music
Цахим хуудасdondior.com

2018 онд анхны уран бүтээл “La squadra[1]” дуугаа цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш Реппер Цэцэ_(рэппер) тэй хамтарч Fibonacci Music[2] той хамтран уран бүтээлүүдээ гаргасан. 2018 онд, "Still Trapping[3]" дебут цомгоо Fibonacci Music-с гаргасан Уг цомогоо Youtube дээр эхэлж гаргасан. Энэ цомогт анхны хит дуунууд болох "Lingo[4]", "Makilla[5]" "La Squadra" багтсан. Хоёр дахь цомог "Lost It[6]" 2019 оны 3-р сарын 1-нд нийт 8 дуутайгаар "Fibonacci Music"-оос гаргасан. Албан ёсны 2 дахь цомогоо хөгжмийн дэлгүүрүүдэд байршуулж мөн цомгын нээлтэнд ирсэн тоглолтонд фенүүддээ бэлэглэсэн юм.

Энэхүү цомогт нь "Lost It", "Part 3", "Part 4" зэрэг дуунууд нь сонсогчидод нь ихээхэн хүртээл болсон байдаг.

2020 оны 4 сард дуучин Ука тэй хамтран[7] гаргасан Crash Landing on You[8] нь сонсогчидод маш их таалагдаж олонд хүрсэн.

2021 оны 12 сарын 31 нд Guys хамтлагийн 25 жилийн ойд зориулан "Чамдаа зориулъя[9]" дууг рэппер Don Dior болон дуучин Т.Өрлөг (ӨМӨЗО) нар хамтран өөрсдийн ур чадвар, сэтгэмж сэтгэлгээгээ хослуулан шинэчлэн дуулсан нь олонд маш их таалагдаж одоогоор Youtube дээр 5 сая хүнд хүрсэн.

Бүтээл засварлах

Студийн цомгууд засварлах

  • Still Trapping (2018)
  • Lost It (2019)



Цахим холбоос засварлах

Эх сурвалж засварлах

  1. Дебют дуу https://www.youtube.com/watch?v=ENA9psyVxBM
  2. Fibonacci Recordshttps://www.youtube.com/channel/UCOmA08xQ7J6uaprq-3UyHDw
  3. Don Dior Still Trapping album https://music.apple.com/mn/album/still-trapping-ep/1342906957
  4. https://www.youtube.com/watch?v=VplW28-UuWU
  5. https://www.youtube.com/watch?v=mbQctO4U47I
  6. https://music.apple.com/mn/album/lost-it/1453886637
  7. Ука болон Дон Диор нарын хамтарсан “Crash landing on you” нэртэй уран бүтээл гарна https://gogo.mn/r/3x96g
  8. Don Dior ft Uka "Crash Landing on You https://www.youtube.com/watch?v=p-KPI_5b6SU
  9. Дон Диор Өрлөг нар хамтран дуулав Archive copy (Memento 15. Аравдугаар сар 2022 цахим архивт)