Coldplay: A Head Full of Dreams нь Британы Coldplay хамтлагийн тухай өгүүлсэн Мат Уэйткросийн найруулсан хөгжмийн баримтат кино юм. Энэхүү баримтат кинонд Coldplay хамтлагийн эхэн үеэс нэр алдрийн оргилд хэрхэн хүрсэн тухай гардаг. 2018 оны 11-р сарын 14нд кино дэлхий даяарх кино театруудад нэг удаагийн үзвэр болж нээлтээ хийсэн ба улмаар 2 өдрийн дараа Amazon Video-р дамжуулан онлайн хэлбэрээр худалдаанд гарсан.

Coldplay: A Head Full of Dreams
Найруулагч: Мат Уайткрос
Продюсер:
  • Ханна Кларк
  • Фиона Нэйлсон
  • Стэфан Дэмэтроу
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Студи: Trafalgar Releasing
Нээлт:
  • 2018 оны 11-р сарын 14нд (театрын нээлт)
  • 2018 оны 11-р сарын 16 (онлайн стрийм)
Хугацаа: 109 минут[1]
Улс: Их Британи
Хэл: Англи
Орлого: 3,5 сая доллар[2]

Киноны тухайЗасварлах

Баримтат кино нь хамтлагийн тухай ба тэдний анхны цугларалтаас A Head Full of Dreams Tour аялан тоглолт хүртэлх хугацааны түүхийг өгүүлдэг.[3] Кинонд багтсан бичлэгүүдийг 20 гаруй жилийн хугацаанд хамтлагийн гишүүдийн урт хугацааны хамтрагч найруулагч Мат Уэйткрос бичиж цуглуулсан ба тэрээр Oasis хамтлагийн Oasis: Supersonic баримтат киног бүтээснийхээ дараа энэхүү бичлэгээ нэгтгэх ажилдаа орсон.[4] New York сэтгүүлд өгсөм ярилцлагандаа, Уэйткрос Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин хамтлагийн тухай кино бүтээх хүсэлтэй байгааг дуулаад дэмжээгүй. Мартин эцэст нь кино бүтээхийг зөвшөөрсөн боловч киногоо үзэхээс татгалзсан.[5]

НээлтЗасварлах

2018 оны 10-р сарын 12нд, Coldplay баримтат киног гаргах болсноо өөрсдийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.[6] 2018 оны 11-р сарын 14нд, кино дэлхийн 70 гаруй орны 2,650 орчим кино театруудад зөвхөн 1 удаа цацагдсан.[7] Кино нээлтээрээ дэлхий даяар 300,000 гаруй тасалбар борлуулж Нидерландийн бокс оффист 1т, Их Британи Австрали болон Италид 2т, АНУ-д 5-р байранд тус тус нэрлэгдэж 3,5 сая америк долларийн ашиг олсон.[8] Улмаар 2 өдрийн дараа кино Amazon Video-р дамжуулан цацагдаж эхэлсэн. Үүнээс өмнө 10-р сарын 26нд, Amazon Music дээр кино гарахтай холбогдуулан хамтлагийн 3 амьдаар дуулагдсан дуу нь тавигдаад байв.[9]

ЭшлэлЗасварлах