A Head Full of Dreams
A Head Full of Dreams нь Британы алтернатив рок Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог бөгөөд 2015 оны 12-р сарын 4-нд Parlophone лабэлээр дамжуулан Их Британид, Atlantic лабэлаар дамжуулан АНУ-д худалдаанд гарсан. Coldplay цомгийг 2014 сүүлээс 2015 оны дунд хүртэлх хугацаанд бичсэн. Тэд өмнөх Ghost Stories цомгийн ажлаа дуусгасны дараа A Head Full of Dreams цомгийн ажилдаа орсон ба өмнөх цомгуудын хэв маягаас тэс өөр болсноороо онцгойрдог. Coldplay цомгийн хэд хэдэн дуун дээр дуучин Beyonce, Noel Gallagher, Tove Lo, Merry Clayton нартай хамтран ажиллажээ. Цомгийг Рик Симпсон болон Stargate продюсерийн баг продюсер хийжээ. Мөн Coldplay цомгийн 'Kaleidoscope' дуун дээрээ АНУ-н ерөнхийлөгч Барак Обама-н Clementa C. Pinckney-н дурсгалд зориулан хэлсэн үгийг багтаасан.
A Head Full of Dreams | |||||
---|---|---|---|---|---|
Coldplay-н студи цомог | |||||
Худалдаанд гарсан | 2015 оны 12-р сарын 4 | ||||
Бичүүлсэн | Олон газар
|
||||
Жанр | альтернатив рок | ||||
Нийт хугацаа | 45:45 | ||||
Хэл | Англи | ||||
Шошго | Parlophone, Atlantic | ||||
Продюсер | Coldplay, Rik Simpson | ||||
Мэргэжлийн шүүмж | |||||
|
|||||
Coldplay хронологи | |||||
|
|||||
Singles from A Head Full of Dreams | |||||
|
Энэ цомог нь шүүмжлэгч нараас дундаж үнэлгээ авсан. Борлуулалтын хувьд, A Head Full of Dreams цомог Британы цомгийн жагсаалтыг тэргүүлж, АНУ, Австрали, Канад болон Итали улсуудад 2-р байранд бичигдсэн. Тухайн улсуудад Adele-н 25 тэргүүн байраа хадгалж үлдсэн. 2016 оны BRIT Awards-т шилдэг Британи цомог төрөлд нэр дэвшсэн. Энэхүү цомог нь 2015 онд дэлхий даяар 1,9 сая борлуулагдсан нь 2015 оны хамгийн их борлуулалттай цомгуудын 8-р байранд нэрлэгдсэн. Улмаар энэ цомог нь 2016 онд 1,4 сая борлуулалт хийсэн. 2017 оны 11-р сарын байдлаар дэлхий даяар 6 сая борлуулагдсан. A Head Full of Dreams цомгоос 5 сингл төрөн гарсан. Эдгээр нь "Adventure of a Lifetime", "Hymn for the Weekend", "Up & Up", "A Head Full of Dreams", болон "Everglow" юм. 2016 оны 9-р сарын 23-нд цомгийн 5.1 Surround Blu-Ray хувилбар худалдаанд гарсан. Цомог A Head Full of Dreams Tour аялан тоглолтоор дамжуулан сурталчилагдсан ба энэхүү тоглолт 2 жил үргэлжилсэн.
Дүр зураг
засварлахColdplay хамтлаг 2014 оны зун өөрсдийн Ghost Stories цомгоо сурталчлах хэд хэдэн тоглолт хийх явцдаа нэгэн ярилцлагандаа: "Бид 7-р сард Royal Albert Hall-д хийх тоглолтоо дуусгаад шинэ цомгийн ажилдаа орно." хэмээн хэлснээр шинэ цомгийн хүлээлт эхэлсэн байдаг.2014 оны 12-р сард Жонни Баклэнд Гай Бэрримэн нар BBC телевизийн ярилцлаганд орох үеэр Jo Whiley тэднээс шинэ цомгийн ялгааг асуухад Жонни хариуд нь "Шинэ цомог бидний өмнөх цомог Ghost Stories-с өдөр шөнө шиг ялгаатай өөрөөр хэлбэл Ghost Stories цомгоос илүү өөдрөг дуунуудаас бүрдсэн" гэж тайлбарласан. Хамтлагийн ахлагч дуучин Крис Мартин шинэ цомгоороо илүү гэгээлэг аз жаргалтай дуунууд бүтээхийг зорьж байгаагаа хэлсэн байдаг.
2015 оны 9-р сарын 26нд Coldplay Global Citizen хөгжмийн фестивалд оролцож "Amazing Day" хэмээх шинэ дуугаа дуулсан. Удалгүй Coldplay хамтлагийн продюсер Рик Симпсон энэхүү дууг тэдний удахгүй гарах "A Head Full of Dreams" цомог багтснийг мэдэгджээ. 2015 оны 10-р сарын 29нд Рик Симпсон Coldplay хамтлагийн шинэ цомгийг 2015 оны 12-р сарын 4нд гарах болсныг мэдээлжээ.
Цомог бүтээгдэх үйл явц
засварлах3 удаагийн Грэммийн шагналын эзэн Phil Tan 7-р сарын 22нд "Full Sail University" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Coldplay хамтлагийн шинэ цомог дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр Rihanna, Usher, Jay-Z, Justin Bieber, Katy Perry гэх мэт уран бүтээлчдтэй хамтран ажиллаж байжээ.
Норвегийн хөгжмийн продюсерийн хослол Stargare мөн Coldplay хамталгийн шинэ цомог дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд тэд өмнө нь Coldplay хамтлагийн "Miracles" дуун дээр хамтран ажиллаж байжээ. Энэхүү дуу нь 2014 оны 12-р сард Анжелина Жоли-н найруулсан "Unbroken" киноны албан ёсны дуу нь болон багтжээ.
Сурталчилгаа
засварлахАялан тоглолт
засварлахӨмнөх цомог болох Ghost Stories цомогтой харьцуулахад A Head Full of Dreams цомгийг сурталчилах томоохон аялан тоглолтууд зарлагдаад байна. Аялан тоглолт Өмнөх Америк тивээс эхлэж улмаар Европ тивийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтоо хийхээр төлөвлөгдсөн бөгөөд Coldplay хамтлаг түүхэндээ анх удаа Хойд Америкт их хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон нь тэдний өмнөх аялан тоглолтуудаас онцлог болж байна. Тэд 2016 оны 4-р сарын 5нд Перу улсад анх удаа тоглолтоо хийх гэж байна. Мөн Coldplay аялан тоглолтынхоо хүрээн Их Британийн хөгжмийн Гластонбури фестивалыг 2016 оны 6-р сарын 25нд 4 дэх удаагаа манлайлан оролцоно. Тэд өмнө нь 2002,2005,2011 онуудад манлайлан оролцож байсан бөгөөд Гластонбури фестивалын түүхэнд анх удаа 4 удаа фестивалыг манлайлсан уран бүтээлч болж байна. Энэ фестивал нь Coldplay хамтлагийн хувьд 2016 онд хийгдэх цорын ганц хөгжмийн фестивал байхыг Coldplay хамтлаг өөрсдийнхөө цахим хуудсаар мэдэгдсэн.
Постер
засварлах2015 оны 10-р сарын 30 орчим нэгэн үл мэдэгдэх постер Лондон хотын метроны буудалд ажиглагдаж эхэлжээ. Энэхүү постер дээр геометр дүрсүүдийн огтлолцол дүрс болон доор нь 12-р сарын 4 гэсэн бичигтэй байжээ. Энэхүү постер дээрх дүрсийг Coldplay-н фэнүүд 9-р сарын 26нд болсон Global Citizen фестивалд Coldplay хамтлагийн дуучин Крис Мартины футволк дээр байсныг олж анзааржээ. Улмаар 11-р сарын 2нд Coldplay өөрсдийн цахим хуудсаараа тэрхүү постертой ижил төстэй нэгэн хөдөлгөөнт зургийг цацсанаар нь энэ постерийн нууц тайлагджээ.
Тоглолтууд
засварлахColdplay Global Citizen Festival-д оролцохдоо 6 дуугаа дуулсан бөгөөд эдгээрт удахгүй гарах шинэ цомгийн 'Amazing Day' дуу багтжээ. Тэд дараа нь энэ дуугаа TFI Friday телевизийн нэвтрүүлгээр цомгийн өөр нэгэн дуу болох Adventure of a Lifetime-тай хамт дуулжээ. Мөн тэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан удахгүй гарах цомгийнхоо дуу бүрийн 10-15 секундийг нийтэд танилцуулжээ.
Синглүүд
засварлахШинэ цомгийн эхний сингл "Adventure of A Lifetime" GMT цагын бүсийн 07:45 минутанд дэлхий даяар цацагджээ. 2016 оны 1-р сарын 25нд "Hymn For The Weekend" цомгийн 2 дахь сингл болж худалдаанд гарсан. Улмаар 3-р сарын 4-нд Британийн синглийн жагсаалтын 7-р байранд бичигдсэн. Гэвч "Hymn For The Weekend" Америкт албан ёсоор худалдаанд гараагүй байсаар 2016 оны сарын 10-нд Америкийн радио сувгуудаар цацагдаж эхэлсэн.
2016 оны 4-р сарын 22-нд цомгийн 3 дахь синглээр "Up&Up" дуу нэрлэгдэж худалдаанд гарсан.
2016 оны 8-р сарын 19нд цомгийн 4 дэхь синглээр "A Head Full of Dreams" дуу нэрлэгдэж худалдаанд гарсан.
2016 оны 11-р сарын 11нд цомгийн 5 дахь синглээр "Everglow" дуу нэрлэгдэж худалдаанд гарсан.
Нэмэлт синглүүд
засварлахЦомогт багтсан "Everglow" бүтээл цомгийн анхны нэмэлт сингл болж 2015 оны 11-р сарын 28нд цацагдаж улмаар 2015 оны 12-р сарын 2-нд албан ёсны клип нь тавигдсан. Цомгийн өөр нэг дуу болох "Birds" 2016 оны 1-р сарын 3нд цомгийн 2 дахь нэмэлт сингл болж YouTube хуудас дээр албан ёсны клип нь тавигдсан.
Цомгийн үнэлэмж
засварлахШүүмж
засварлахA Head Full of Dreams цомог хөгжмийн шүүмжлэгчдээс магтаал/шүүмжлэл хамтад нь хүртсэн. Metacritic цахим хуудас мэргэжлийн 27 хөгжмийн шүүмчлэгч нарын үнэлгээ болон уншигчдын шүүмжийг нэгтгэн боломжит 100-с онооноос 60 оноо өгсөн.
Сайшаал
засварлахNME сэтгүүл A Head Full of Dreams цомгийг 2015 оны шилдэг цомгийн 35т нэрлэсэн.
Борлуулалтын амжилт
засварлах2015 оны 12-р сарын 11нд A Head Full of Dreams Ирландийн цомгийн жагсаалтад 3-р байранд бичигдсэн. Энэ нь Coldplay хамтлагийн хувьд 2000 оны Parachutes цомгоос хойших хамгийн доогуур үзүүлэлт болсон. Мөн энэ өдөр Их Британийн цомгийн жагсаалтанд 235,975 борлуулалт хийснээрээ 2-р байранд бичигдсэн. Дуучин Adele-н 25 цомог Coldplay-г 7 дараалсан Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлэх боломжийг хаасан. Гэвч Coldplay Их Британид 2008 оны Viva la Vida цомгоос хойших хамгийн өндөр борлуулалтаа хийгээд байлаа. Хэрэв A Head Full of Dreams цомог Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн бол Oasis хамтлагийн эхний 7 цомгоороо жагсаалтыг тэргүүлсэн амжилтыг давтах байлаа.
A Head Full of Dreams Австрали, Канад, Итали, Нидерланд улсуудад мөн 2-р байранд бичигдсэн бөгөөд дийлэнх улсад нь борлуулалтаараа Adele-н 3 дахь цомог 25-г давж чадаагүй.
2016 оны 2-р сарын 12нд, Coldplay "Супер Боул 50" шоунд оролцсоны нөлөөгөөр Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлж чаджээ. Ингэснээрээ Coldplay хамтлаг Битлз хамтлагийн эхний 7 цомгоороо Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн амжилтыг давтсан. Мөн тэд энэ амжилтаараа 21-р зуунд хамгийн олон цомгоороо Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн хамтлагаар нэрлэгдэж байна. 2017 оны 11-р сарын байдлаар A Head Full of Dreams цомог дэлхий даяар 6 сая хувь борлуулагдаад байна.
Энэ цомог Coldplay-н хамгийн амжилттай синглүүдтэй цомог болж чадсан. Цомгийн "Adventure of A Lifetime" болон "Hymn for the Weekend" дуунууд 2016 оны жилийн эцсийн Billboard чартад 95 болон 75-р байранд бичигдсэн нь "A Head Full of Dreams" нь жилийн эцсийн чартад 1-с дээш сингл нь бичигдсэн Coldplay-н анхны цомог болсон.
Цомогт багтсан дуунууд
засварлахЗохиогч Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион болон Крис Мартин. Бүх дууны найруулгыг Coldplay болон Stargate.
A Head Full of Dreams | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Нэр | Продюсер(ууд) | Үргэлжлэх хугацаа | ||||||
1. | "A Head Full of Dreams" | Рик Симпсон,Stargate | 3:43 | ||||||
2. | "Birds" | Рик Симпсон,Stargate | 3:49 | ||||||
3. | "Hymn for the Weekend" | Рик Симпсон,Stargate,Digital Divide[a] | 4:18 | ||||||
4. | "Everglow" | Рик Симпсон,Stargate | 4:42 | ||||||
5. | "Adventure of a Lifetime" | Рик Симпсон,Stargate | 4:23 | ||||||
6. | "Fun" (Tove Lo-тай хамтран дуулсан.) | Рик Симпсон,Stargate | 4:27 | ||||||
7. | "Kaleidoscope" | Рик Симпсон,Stargate | 1:51 | ||||||
8. | "Army of One" (3:23 хэсгээс 'X Marks the Spot' дуу) | Рик Симпсон,Stargate,Даниел Грийн("X Marks The Spot" дуун дээр) | 6:16 | ||||||
9. | "Amazing Day" | Рик Симпсон,Stargate | 4:31 | ||||||
10. | "Colour Spectrum" | Грийн | 1:00 | ||||||
11. | "Up&Up" | Рик Симпсон,Stargate | 6:45 | ||||||
Нийт үргэлжлэх хугацаа: |
45:45 |
A Head Full of Dreams — Япон хувилбар (нэмэлт дуутай)[3] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Нэр | Продюсер(ууд) | Үргэлжлэх хугацаа | ||||||
12. | "Miracles" | Рик Симпсон,Stargate,Грийн | 3:55 | ||||||
Нийт үргэлжлэх хугацаа: |
49:40 |
- Тайлбар
- Digital Divide баг нэмэлт продюсерээр ажилсан.
- "Kaleidoscope" дуу нь Jellaludin Rumi-н "The Guesthouse" нэртэй шүлгийн хэсэг болон "Amazing Grace"(John Newton-н зохиолоор Барак Обама дуулсан) дууны хэсгээс агуулсан.
Цомогт багтсан хүмүүс
засварлахA Head Full of Dreams цомгоос үндэслэн жагсаав.[4]
- Coldplay
- Гай Бэрримэн – басс гитар
- Жонни Баклэнд – гитар
- Вилл Чэмпион – бөмбөр,туслах дуучин
- Крис Мартин – гоцлол дуучин, төгөлдөр хуур
- Нэмэлт хөгжимчин
- Давиди Росси – хийл (2 болон 9 дэх дуунууд дээр)[5]
- Avicii – нэмэлт програм (3дах дуун дээр)
- Regiment Horns – brass (дуу 3 дээр)
- Биёонсэ – vocals (дуу 1 болон 11 дээр)
- Gwyneth Paltrow – дуулсан (дуу 4 дээр)
- Merry Clayton – дуулсан (дуу 5 болон 11 дээр)
- Tove Lo – дуулсан (дуу 6 дээр)
- Khatia Buniatishvili – төгөлдөр хуур (дуу 7 дээр)
- Coleman Barks – хүүрнэл (дуу 7 дээр)
- Барак Обама – дуулсан (дуу 7 дээр)
- Annabelle Wallis – дуулсан (дуу 11 дээр)
- Noel Gallagher – гитар (дуу 11 дээр)
- Moses Martin – шагшуурчин (дуу 11 дээр)
- Рик Симпсон – дуучин & болон нэмэлт хөгжмийн зэмсэг
- Старгэйт - нэмэлт хөгжмийн зэмсгүүд
- Старгэйт - нэмэлт хөгжмийн зэмсгүүд
- Урлаачид
- Pilar Zeta, Coldplay – хэв маяг, дизайн
- Phil Harvey, Ultramajic – зурагчин
- Dave Holmes – зохиомж
- Mandi Bursteen – туслах зохиомж
- Arlene Moon – туслах зохиомж
- Найрал дуучид
- Nico Berryman
- Jonah Buckland
- Violet Buckland
- Blue Ivy Carter
- Ava Champion
- Juno Champion
- Marianna Champion
- Rex Champion
- Aubrey Costall
- Harvey Costall
- Бриан Эно
- Elise Eriksen
- Hege Fossum Eriksen
- Selma Eriksen
- Jacob Green
- Sophia Green
- Daniel Grollo
- Finn Grollo
- Kat Grollo
- Mathilda Grollo
- Max Harvey
- Rofi Harvey
- Idil Hermansen
- Isak Hermansen
- Alison Martin
- Apple Martin
- Moses Martin
- Техникийн хувь хүмүүс
- Stargate – продюсер
- Rik Simpson – продюсер, найруулга(track 1-4, 6, 7, 9-11)
- Phil Tan – найруулга(дуу 5 болон 8 дээр)
- Daniel Green – продюсер, найруулга(дуу 8 болон 10 дээр), нэмэлт найруулга
- Digital Divide – туслах продюсер(дуу 3 дээр)
- Emily Lazar – мастерлэлт
- Bill Rahko – engineering
- Miles Walker – engineering
- Daniela Rivera – engineering
- Tom Bailey – additional engineering
- Robin Baynton – additional engineering
- Jaime Sickora – additional engineering
- Aleks von Korff – additional engineering
- Laurence Anslow – нэмэлт студийн туслах
- Fiona Cruickshank – нэмэлт студийн туслах
- Nicolas Essig – нэмэлт студийн туслах
- Olga Fitzroy – нэмэлт студийн туслах
- Jeff Gartenbaum – нэмэлт студийн туслах
- Christian Green – нэмэлт студийн туслах
- Pablo Hernandez – нэмэлт студийн туслах
- Phil Joly – нэмэлт студийн туслах
- Miguel Lara – нэмэлт студийн туслах
- Matt McGinn – нэмэлт студийн туслах
- Chris Owens – нэмэлт студийн туслах
- Roxy Pope – нэмэлт студийн туслах
- John Prestage – нэмэлт студийн туслах
- Kyle Stevens – нэмэлт студийн туслах
- Derrick Stockwell – нэмэлт студийн туслах
- Matt Tuggle – нэмэлт студийн туслах
- Ryan Walsh – нэмэлт студийн туслах
- Will Wetzel – нэмэлт студийн туслах
- ↑ "Up&Up (Radio Edit)".
- ↑ Jones, Alan (11 December 2015). "Official Charts Analysis: Adele beats Coldplay". Music Week. Intent Media. Татаж авсан: 12 December 2015.
{{cite web}}
: Unknown parameter|subscription=
ignored (|url-access=
suggested) (help) - ↑ "A Head Full of Dreams [Japan Bonus Track] COLDPLAY CD Album". CDJapan. Татаж авсан: 8 November 2015.
- ↑ A Head Full of Dream (booklet). Coldplay. Parlophone. 2015. 1053933969.
{{cite AV media notes}}
: CS1 maint: others in cite AV media (notes) (link) - ↑ Rossi, Davide (7 November 2015). "Kept this quite but everyone knows by now! Proud to be on two songs of the new @coldplay album". Twitter. Татаж авсан: 7 November 2015.