Birds
"Birds" нь Британы алтернатив рок Coldplay хамтлагийн зохиосон дуу юм. Энэхүү дууг хамтлагийн урт хугацааны хамтрагч Рик Симпсон болон Норвегийн продюсер баг Старгэйт нар хамтран продюсер хийсэн. Энэ дуу нь Coldplay хамтлагийн 2015 онд гаргасан A Head Full of Dreams цомогт багтсан.
"Birds" | ||||
---|---|---|---|---|
Coldplay-гийн A Head Full of Dreams цомогт багтсан Промошн Сингл | ||||
Худалдаанд гарсан огноо | 2016 оны 1-р сарын 2 | |||
Бичүүлсэн | 2015 он | |||
Жанр |
| |||
Үргэлжлэх хугацаа | 3:49 | |||
Студи | Парлофон | |||
Зохиогч | Coldplay | |||
Хөгжмийн зохиолч | Крис Мартин, Жонни Баклэнд, Гай Бэрримэн, Вилл Чэмпион | |||
Продюсер | Rik Simpson, Сатргэйт | |||
A Head Full of Dreams track listing | ||||
1.A Head Full of Dreams | ||||
A Head Full of Dreams цомгийн дуунуудын жагсаалт | ||||
|
КлипЗасварлах
2016 оны 1-р сарын 2нд, Хамтлаг Birds дууны албан ёсны клипийг танилцуулсан.[1][2][3] Клипийг Маркус Ханэй найруулсан. Клипний зураг авалтыг Колорадогийн цөлд оршиг алдарт Salvation ууланд хийсэн. Клипний зураг авалтыг бүхэлд нь 8мм-н камераар хийсэн. Найруулагч Маркус Ханэй өөрийн инстаграм хуудаснаа хэлэхдээ: "Бид бүхэнд өөрийн гэсэн хэв маяг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлсэн уран бүтээлч Leonard Knight-д үнэхээр их баярлалаа. Тэрний ачаар энд ирсэн бүх хүнд баяр хөөр авчирсан." гэсэн байна. [4]
Мэргэжлийн шүүмжЗасварлах
Pitchfork хуудасны Стуарт Бэрман энэ дууг хэлэхдээ: "Phoenix хамтлагийн хэв маягтай төстэй моторик поп дууг гажуудуулсан ховор тохиолдол." гэсэн байна.[5]
- ↑ Coldplay - Birds (Official music video). YouTube, Coldplay Official. 1 January 2016-д хандсан.
- ↑ Coldplay (official facebook page). Coldplay Facebook. 1 January 2016-д хандсан.
- ↑ Coldplay Gets Psychedelic in the Desert for 'Birds' Video: Watch. Billboard. 2 January 2016-д хандсан.
- ↑ Coldplay explore Colorado's Salvation Mountain in their colourful Birds music video. DailyMail.co.uk. 4 January 2016-д хандсан.
- ↑ Coldplay: A Head Full of Dreams (4 December 2015). 8 January 2016-д хандсан.