2017 оны аймгуудын наадмын цолтнууд

Шинээр цол хүртсэн бөхчүүд засварлах

Аймаг, цэргийн арслан цолтнууд засварлах

Цэргийн наадам болон хорин нэгэн аймгуудын баяр наадам, Налайх дүүрэг, Багануур дүүргийн баяр наадмууд оролцоод аймгийн цол олгох хорин дөрвөн наадам зохион байгуулагдсанаас аймгийн заан найм, аймгийн харцага тав, аймгийн нэмэх начин нэг, аймгийн начин гурав, сумын заан хоёр нийт арван есөн цолтон цолоо ахиулан аймгийн арслан цолыг хүртлээ.

Баянхонгор аймгийн баяр наадамд Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Н.Золбоо түрүүлэн " Бадрангуй " чимэг, Бүх цэргийн баяр наадамд Говь-Алтай айгмийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Хишигбаатар, Баян-Өлгий аймгийн баяр наадамд Цэнгэл сумын харьяат аймгийн арслан У.Береке, Дундговь аймгийн баяр наадамд Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Д.Дэлгэрбат, Өмнөговь аймгийн баяр наадамд Хүрмэн сумын харьяат аймгийн арслан Ш.Дарханбат нар түрүүлж " Хурц " чимэг тус тус нэмсэн.

Шинээр аймгийн арслан цол хүртсэн бөхчүүдийг Увс аймгаас гурав, Булган аймгаас хоёр, Говь-Алтай аймгаас хоёр Архангай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорнод,Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудаас тус тус нэг цолтнууд эзэлж байна.

д\д Өмнөх цол Овог нэр Харъяалал Хүртсэн цол Одоогийн цол
1. Аймгийн харцага Баянзулын Цэдэнсодном Өвөрхангай Зүүнбаян-Улаан " Аймгийн арслан " " Улсын харцага "
2. Аймгийн заан Эрдэнэжавын Саранбаатар Сэлэнгэ Зүүнбүрэн " Аймгийн арслан "
3. Аймгийн заан Лхангаажавын Цээсүрэн Увс Улаангом " Аймгийн арслан "
4. Аймгийн заан Даваадоржийн Буянт Говь-Алтай Халиун " Аймгийн арслан "
5. Аймгийн заан Ганхуягийн Шинэзориг Дорнод Булган " Аймгийн арслан "
6. Аймгийн заан Сүрэнжавын Очирбат Дархан-Уул Хонгор " Аймгийн арслан "
7. Аймгийн заан Эрдэнэцогтын Даваажаргал Говь-Алтай Шарга " Аймгийн арслан "
8. Аймгийн заан Лхамсүрэнгийн Жамбал Архангай Хотонт " Аймгийн арслан "
9. Аймгийн заан Ганболдын Өсөхбаяр Төв Угтаалцайдам " Аймгийн арслан "
10. Аймгийн харцага Батсугарын Зоригтбаатар Сүхбаатар Сүхбаатар " Аймгийн арслан "
11. Аймгийн харцага Навааны Хүрэлсүх Увс Тэс " Аймгийн арслан "
12. Аймгийн харцага Нармандахын Жаргалбат Хөвсгөл Цагаан-Үүр " Аймгийн арслан "
13. Аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адъяа Ховд Мөст " Аймгийн арслан "
14. Аймгийн нэмэх начин Даваанямын Хишигдаваа Булган Могод " Аймгийн арслан "
15. Аймгийн начин Лхамаагийн Балдорж Увс Тэс " Аймгийн арслан "
16. Аймгийн начин Хутагийн Цогтгэрэл Булган Хутаг-Өндөр " Аймгийн арслан "
17. Аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох Завхан Тосонцэнгэл " Аймгийн арслан "
18. Сумын заан Энхтөрийн Мөнхбаатар Говь-Сүмбэр Сүмбэр " Аймгийн арслан "
19. Сумын заан Одхүүгийн Цэцэнцэнгэл Хэнтий Баянхутаг " Аймгийн арслан "

Аймаг, цэргийн заан цолтнууд засварлах

Цэргийн наадам болон хорин нэгэн аймгуудын баяр наадам, Налайх дүүрэг, Багануур дүүргийн баяр наадмууд оролцоод аймгийн цол олгох хорин дөрвөн наадам зохион байгуулагдсанаас аймгийн харцага долоо, аймгийн нэмэх начин дөрөв, аймгийн начин дөрөв, цэргийн начин нэг, сумын заан хоёр нийт арван найман цолтон цолоо ахиулан аймаг болон цэргийн заан цолыг хүртлээ.

Өвөрхангай аймгийн баяр наадамд Бүрд сумын харьяат аймгийн заан М.Даваасүрэн, Булган аймгийн баяр наадамд Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нар үзүүрлэн аймгийн заан цолоо баталсан бол Налайх дүүргийн баяр наадамд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Налайх дүүргийн бөх аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, Баянхонгор аймгийн баяр наадамд Заг сумын харьяат цэргийн арслан Д.Цэрэнтогтох, Дорнод аймгийн баяр наадамд Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Д.Ариунмөрөн, Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Б.Уртбаяр нар үзүүрлэн чимэг нэмсэн байна.

Шинээр аймаг, цэргийн заан цол хүртсэн бөхчүүдийг Говь-Алтай аймгаас хоёр, Завхан аймгаас хоёр, Увс аймгаас хоёр, Сэлэнгэ аймгаас хоёр Архангай, Баян-Өлгий, Булган, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудаас тус тус нэг цолтнууд эзэлж байна.

Төв аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн Угтаалцайдам сумын харьяат аймгийн харцага Г.Өсөхбаяр хэдхэн хоногийн дараа Багануур дүүргийн баяр наадамд түрүүлэн " Аймгийн арслан " цолыг хүртсэн билээ.

д\д Өмнөх цол Овог нэр Харъяалал Хүртсэн цол Одоогийн цол
1. Аймгийн харцага Ганболдын Өсөхбаяр Төв Угтаалцайдам " Аймгийн заан " " Аймгийн арслан "
2. Аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар Завхан Ургамал " Аймгийн заан " " Аймгийн арслан "
3. Аймгийн начин Энхтөрийн Баасанжав Хөвсгөл Бүрэнтогтох " Аймгийн заан " " Аймгийн арслан "
4. Аймгийн харцага Пүрэвжавын Даваадорж Булган Гурванбулаг " Аймгийн заан " " Аймгийн арслан "
5. Аймгийн харцага Жавхлангийн Мандахбаяр Сэлэнгэ Мандал " Аймгийн заан "
6. Аймгийн харцага Төрмөнхийн Хайдав Увс Зүүнговь " Аймгийн заан "
7. Аймгийн харцага Цэрэнноровын Анхбаяр Өмнөговь Номгон " Аймгийн заан "
8. Аймгийн харцага Дашнямын Ганцоож Говь-Алтай Дэлгэр " Аймгийн заан "
9. Аймгийн нэмэх начин Оюунбатын Батжаргал Завхан Идэр " Цэргийн заан "
10. Аймгийн нэмэх начин Ганболдын Болдгэрэл Архангай Тариат " Аймгийн заан "
11. Аймгийн нэмэх начин Амгаланбаатарын Батсуурь Сүхбаатар Эрдэнэцагаан " Аймгийн заан "
12. Аймгийн нэмэх начин Даваадоржийн Төрболд Сэлэнгэ Хүдэр " Аймгийн заан "
13. Аймгийн начин Ганболдын Ариунболд Ховд Дөргөн " Аймгийн заан "
14. Аймгийн начин Сайнбилэгийн Бат-Үүл Баян-Өлгий Алтай " Аймгийн заан "
15. Аймгийн начин Түвдэндоржийн Аззаяа Увс Малчин " Аймгийн заан "
16. Цэргийн начин Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт " Аймгийн заан "
17. Сумын заан Ням-Осорын Наранбаяр Дундговь Баянжаргалан " Аймгийн заан "
18. Сумын заан Бишээгийн Эрдэнэсүх Говь-Алтай Баян-Уул " Аймгийн заан "

Аймгийн харцага цолтнууд засварлах

Бүх цэргийн баяр наадам болон аймгуудын баяр наадамд зургаа давж шөвгөрсөн бөхчүүдэд олгодог цол билээ.

Цэргийн баяр наадам болон хорин нэгэн аймгуудын баяр наадам, Налайх дүүрэг, Багануур дүүргийн баяр наадмууд оролцоод аймгийн цол олгох хорин дөрвөн наадам зохион байгуулагдсанаас аймгийн нэмэх начин нэг, аймгийн начин хоёр, цэргийн начин нэг, сумын заан хорин хоёр нийт хорин зургаан цолтон цолоо ахиулан аймгийн харцага цолыг хүртлээ.

Бүх цэргийн баяр наадам, Орхон аймгийн баяр наадамд Баян-Өндөр сумын харьяат аймгийн харцага Ө.Батзул, Ховд аймгийн баяр наадамд Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал, Увс аймгийн баяр наадамд Тэс сумын харьяат аймгийн харцага Б.Баянмөнх, Дорнод аймгийн баяр наадамд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн харцага Г.Өсөхбаяр, Завхан аймгийн баяр наадамд Алдархаан сумын харьяат аймгийн харцага Ш.Чинтулга, Баянхонгор аймгийн баяр наадамд Баянбулаг сумын харьяат аймгийн харцага А.Отгонбаатар, Дундговь аймгийн баяр наадамд Гурвансайхан сумын харьяат Б.Доржсүрэн нар зургаа даван шөвгөрч аймгийн харцага цолоо баталжээ.

д\д Өмнөх цол Овог нэр Харъяалал Хүртсэн цол Одоогийн цол
1. Цэргийн начин Батсүхийн Зоригтбаатар Архангай Батцэнгэл " Аймгийн харцага " " Аймгийн арслан "
2. Аймгийн нэмэх начин Даваасүрэнгийн Аззаяа Хэнтий Хэрлэнбаян-Улаан " Аймгийн харцага " " Аймгийн арслан "
3. Сумын заан Нямдоржийн Өсөхбаяр Сүхбаатар Онгон " Аймгийн харцага " " Аймгийн арслан "
4. Аймгийн начин Оюунбаатарын Мөнх-Ирээдүй Булган Тэшиг " Аймгийн харцага " " Аймгийн заан "
5. Сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан Яруу " Аймгийн харцага " " Аймгийн заан "
6. Сумын заан Бямбадоржийн Түвшинтөгс Булган Хишиг-Өндөр " Аймгийн харцага " " Аймгийн заан "
7. Аймгийн начин Галбадрахын Гантулга Говь-Алтай Шарга " Аймгийн харцага "
8. Сумын заан Алгаагийн Мягмаржав Хөвсгөл Бүрэнтогтох " Аймгийн харцага "
9. Сумын заан Гомбодоржийн Цэнддорж Өвөрхангай Бүрд " Аймгийн харцага "
10. Сумын заан Чойжинхорлоогийн Чойжилсүрэн Төв Алтанбулаг " Аймгийн харцага "
11. Сумын заан Будаагийн Батсайхан Архангай Цэнхэр " Аймгийн харцага "
12. Сумын заан Болдбаатарын Одсүрэн Дундговь Баянжаргалан " Аймгийн харцага "
13. Сумын заан Осгондаваагийн Эрдэнэбат Хэнтий Баян-Адрага " Аймгийн харцага "
14. Сумын заан Дашнямын Батням Булган Тэшиг " Аймгийн харцага "
15. Сумын заан Жавзандуламын Хатанзоригт Хөвсгөл Тариалан " Аймгийн харцага "
16. Сумын заан Баттөрийн Ганбаяр Сэлэнгэ Сант " Аймгийн харцага "
17. Сумын заан Батхуягын Мөнх-Алдар Өвөрхангай Хужирт " Аймгийн харцага "
18. Сумын заан Асхарын Айбек Баян-Өлгий Буянт " Аймгийн харцага "
19. Сумын заан Чалхаагийн Маналсүрэн Төв Заамар " Аймгийн харцага "
20. Сумын заан Довдонгийн Гантөмөр Баян-Өлгий Ногооннуур " Аймгийн харцага "
21. Сумын заан Ганбаатарын Энх-Эрдэнэ Өмнөговь Хүрмэн " Аймгийн харцага "
22. Сумын заан Хандсүрэнгийн Даваадорж Өмнөговь Ханбогд " Аймгийн харцага "
23. Сумын заан Нямжавын Ширчинхүү Увс Ховд " Аймгийн харцага "
24. Сумын заан Лувсандоржийн Төртогтох Архангай Цэнхэр " Аймгийн харцага "
25. Сумын заан Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ Увс Тэс " Аймгийн харцага "
26. Сумын заан Дашдамбын Цэрэндорж Баянхонгор Баян-Овоо " Аймгийн харцага "

Аймаг, цэргийн начин цолтнууд засварлах

д\д Өмнөх цол Овог нэр Харъяалал Хүртсэн цол Одоогийн цол
1. Сумын заан Ганцогтын Бадрах Хэнтий Батширээт " Цэргийн начин " " Аймгийн заан "
2. Сумын заан Батбаярын Мандалбат Хэнтий Цэнхэрмандал " Аймгийн начин " " Аймгийн заан "
3. Сумын заан Хөхөөгийн Дарамзагд Говь-Алтай Дарви " Аймгийн начин "
4. Сумын заан Бизьяагийн Цэрэндагва Өвөрхангай Баян-Өндөр " Аймгийн начин "
5. Сумын заан Гомбосүрэнгийн Батсүх Хөвсгөл Жаргалант " Аймгийн начин "
6. Сумын заан Оюуны Ганбаатар Архангай Эрдэнэбулган " Аймгийн начин "
7. Сумын заан Баатарын Батбаяр Ховд Мөст " Аймгийн начин "
8. Сумын заан Сүхбатын Хангай Төв Сэргэлэн " Аймгийн начин "
9. Сумын заан Даваадоржийн Баясгалан Сэлэнгэ Хүдэр " Аймгийн начин "
10. Сумын заан Сугирын Очирсүх Дундговь Луус " Аймгийн начин "
11. Сумын заан Дашдоржийн Батхөгжил Архангай Батцэнгэл " Аймгийн начин "
12. Сумын заан Дорждэрэмийн Цэнд-Аюуш Увс Тэс " Аймгийн начин "
13. Сумын заан Ганзоригын Мөнх-Эрдэнэ Сүхбаатар Онгон " Аймгийн начин "
14. Сумын заан Лхамаагийн Амаржаргал Увс Тэс " Аймгийн начин "
15. Сумын заан Баасанбямбын Зоригт Сэлэнгэ Баянгол " Аймгийн начин "
16. Сумын заан Улаандалайн Цэндпүрэв Төв Эрдэнэсант " Аймгийн начин "
17. Сумын заан Норовсамбуугийн Бямбажаргал Завхан Их-Уул " Аймгийн начин "
18. Сумын заан Баасанжавын Самданжамц Төв Бүрэн " Аймгийн начин "
19. Сумын заан Дэлгэрдалайн Пүрэвдорж Булган Бүрэгхангай " Аймгийн начин "
20. Сумын заан Даваагийн Уламсайхан Ховд Зэрэг " Аймгийн начин "
21. Сумын заан Эрдэнэсүрэнгийн Батмагнай Сэлэнгэ Баруунбүрэн " Аймгийн начин "
22. Сумын заан Эльбрусын Бат-Эрдэнэ Сэлэнгэ Мандал " Аймгийн начин "
23. Сумын заан Батбаярын Дэлгэрдалай Төв Бүрэн " Аймгийн начин "
24. Сумын заан Насан-Очирын Намнансүрэн Булган Сайхан " Аймгийн начин "
25. Сумын заан Пүрэвжавын Алтанхуяг Сэлэнгэ Сант " Аймгийн начин "
26. Сумын заан Адъяацэрэнгийн Батнасан Өвөрхангай Уянга " Аймгийн начин "
27. Сумын заан Гансүхийн Буянбат Хөвсгөл Рашаант " Аймгийн начин "
28. Сумын заан Бадамхорлоогийн Эрдэнэчулуун Архангай Цэнхэр " Аймгийн начин "
29. Сумын заан Ганцогтын Бадамгарав Өвөрхангай Хужирт " Аймгийн начин "
30. Сумын заан Бямбажавын Нармандах Увс Наранбулаг " Аймгийн начин "
31. Сумын заан Баянмөнхийн Төрмөнх Говь-Алтай Шарга " Аймгийн начин "
32. Сумын заан Дашийн Төрбаяр Архангай Ихтамир " Аймгийн начин "
33. Сумын заан Эрдэнэцогтын Шийрэвнямбуу Завхан Цэцэн-Уул " Аймгийн начин "
34. Сумын заан Батбаярын Гэрэлцогт Хөвсгөл Бүрэнтогтох " Аймгийн начин "
35. Сумын заан Темирбекийн Жархын Баян-Өлгий Толбо " Аймгийн начин "
36. Сумын заан Чулуунбаатарын Азжаргал Сүхбаатар Түмэнцогт " Аймгийн начин "
37. Сумын заан Баярсайханы Эх-Амгалан Завхан Идэр " Аймгийн начин "
38. Сумын заан Тунгалагтамирын Мөнхтэмүүлэн Сүхбаатар Халзан " Аймгийн начин "
39. Сумын заан Бямбаагийн Амарболд Дорнод Сэргэлэн " Аймгийн начин "
40. Сумын заан Нанжидсүрэнгийн Даваажамц Хөвсгөл Их-Уул " Аймгийн начин "
41. Сумын заан Даваамөнхийн Баатархүү Говь-Алтай Төгрөг " Аймгийн начин "
42. Сумын заан Пүрэвсүрэнгийн Авирмэд Өвөрхангай Хархорин " Аймгийн начин "
43. Сумын заан Отгонбалын Дөлгөөнбат Ховд Зэрэг " Аймгийн начин "
44. Сумын заан Алтаншагайгийн Пүрэв Архангай Батцэнгэл " Аймгийн начин "
45. Сумын заан Мөнх-Эрдэнийн Даваажаргал Дундговь Дэлгэрцогт " Аймгийн начин "
46. Сумын заан Л.Баттөгс Дархан-Уул " Аймгийн начин "
47. Сумын заан Ганхуягын Энх-Амгалан Архангай Эрдэнэбулган " Аймгийн начин "
48. Сумын заан Мөнхсайханы Батбаатар Өвөрхангай Хархорин " Аймгийн начин "
49. Сумын заан Баасангийн Отгонбат Архангай Төвшрүүлэх " Аймгийн начин "
50. Сумын заан Чулууны Цолмон Өвөрхангай Хужирт " Аймгийн начин "
51. Сумын заан Э.Бат-Эрдэнэ Дорнод Халхгол " Аймгийн начин "
52. Сумын заан Нямцогтын Даваадагва Өвөрхангай Нарийнтээл " Аймгийн начин "
53. Сумын заан Алтанхуягын Эрдэнэмөнх Баянхонгор Эрдэнэцогт " Аймгийн начин "
54. Сумын заан Эрдэнэцогтын Өвгөнхүү Говь-Алтай Шарга " Аймгийн начин "
55. Сумын заан Жанчивдоржийн Ганзориг Улаанбаатар Налайх " Аймгийн начин "
56. Сумын заан Цэрэнбаатарын Ганзориг Өмнөговь Баян-Овоо " Аймгийн начин "
57. Сумын заан Дүгэрсүрэнгийн Эрхэмбаяр Баянхонгор Бууцагаан " Аймгийн начин "
58. Сумын заан Болдын Лхамдорж Баянхонгор Баянбулаг " Аймгийн начин "
59. Сумын заан Батжаргалын Заандорж Өмнөговь Гурвантэс " Аймгийн начин "
60. Сумын заан Цолмонгийн Нямдаваа Завхан Алдархаан " Аймгийн начин "
61. Сумын заан Батхишигийн Тэнгис Өмнөговь Хүрмэн " Аймгийн начин "
62. Сумын заан Цэдэнсодномын Сүрэнмандах Өвөрхангай Бүрд " Аймгийн начин "
63. Сумын заан Сарангэрэлийн Шижирбаатар Дорноговь Дэлгэрэх " Аймгийн начин "
64. Сумын заан Цоггэрэлийн Одхүү Говь-Алтай Цогт " Аймгийн начин "

Аймаг, цэргийн цол хүртсэн бөхчүүдээс цолоо ахиулан Улсын цол хүртсэн амжилтыг нь хүснэгтлэвэл: засварлах

Тухайн оны цолтонууд Цол
Улсын аварга Улсын арслан Улсын гарьд Улсын заан Улсын харцага Улсын начин
Аймаг, цэргийн арслангууд 1
Аймаг, цэргийн заанууд
Аймгийн харцагууд
Аймаг, цэргийн начингууд