2009 оны 5 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар явагджээ.[1] Монгол Ардын Хувьсгалт Намаас ерөнхий сайд асан, тухайн үеийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр,[2] Ардчилсан Намаас ерөнхий сайд асан Цахиагийн Элбэгдорж нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.[3] Иргэний эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээс татгалзаж, АН-аас нэр дэвшигчийг сонгохыг уриалжээ.[4][5] Сонгуулийн дүнг нэгтгэхэд сонгуульд орох боломжтой улсын 73.59% нь саналаа хураалгаж сонгууль хүчин төгөлдөр болох нь тодорхой болов. Бүх саналын 98.68% (1,083,264) хүчинтэй бөгөөд түүнээс 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг ерөнхийлөгч болохыг дэмжсэн байв.[6] Олонхын санал авч шинээр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж 6 сарын 18-нд өмнөх ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас төрийн тамгыг хүлээн авч, тангараг өргөн ажилдаа оржээ.
2009 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль|
|
|
Давуу санал авсан аймаг, нийслэл |
|
Нэр дэвшигч | Нам | Санал | % |
---|
| Цахиагийн Элбэгдорж | Ардчилсан Нам | 562,718 | 51.93 |
| Намбарын Энхбаяр | Монгол Ардын Хувьсгалт Нам | 520,948 | 48.07 |
Нийт | 1,083,666 | 100.00 |
|
Хүчинтэй санал | 1,083,666 | 98.62 |
---|
Хүчингүй/хоосон санал | 15,209 | 1.38 |
---|
Нийт санал | 1,098,875 | 100.00 |
---|
Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,493,217 | 73.59 |
---|
Эх сурвалж: GEC |