1609-1618 оны Орос-польшийн дайн

1609—1618 оны Орос-польшийн дайн — Орос ба Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн, Польш-Литвийн цэргүүд Москва хотыг 1610-1612 онуудад хоёр жил эзэлж байжээ. Польш-Литвийн интервенц Хуурамч Дмитрий I, Хуурамч Дмитрий II нарт (1605, 1607-1609 онд) тусламж үзүүлэх нэрээр Польшийн бие даасан магнатууд энэ Орос руу довтлох үйл ажиллагаанд оролцсон байна.

Албан ёсоор бол хаан Василий Шуйский Польш-Литвийн хамтын нөхөрлөлтэй дайтаж байсан Шведийн вант улстай холбоо байгуулсны дараа Сигизмунд III тэргүүтэй Польш-Литвийн хамтын нөхөрлөл Оросын хаант улстай дайнд оржээ. Холбоот Орос-Шведийн арми Клушиногийн тулалдаанд Польшийн цэргүүдэд ялагдсан юм.