Өрэсүндийн гүүр
Өрэсүндийн гүүр (даниар: Øresundsbroen, шведээр: Öresundsbron) нь төмөр зам ба авто замын хөдөлгөөнийг хослуулсан, дэлхийн хамгийн урт налуу татлагат гүүр юм. Энэ гүүр нь Өрэсүндийн туннел болон хиймэл арал Пеберхолмын хамтаар Өрэсүндийн төлбөртэй зорчих замыг бүрдүүлэх ба энэ нь Данийн нийслэл Копенхагенийг Шведийн Мальмё хоттой холбодог. Хоёр улсын хилийн шугам нь баруун талын хос пилоноос[2] баруун зүгт 883 метрт байх бөгөөд замын дээгүүрх гүүрэн самбар дээр тэмдэглэсэн байдаг. Гүүрний тээврийн хөдөлгөөнийг 2000 оны 7-р сарын 1-ний өдөр нээжээ.
Өрэсүндийн гүүр | ||
---|---|---|
Өрэсүндийн гүүр | ||
Албан ёсны нэр | Øresundsbron | |
Ашиглалт | Европын хурдны зам 20 (Өрэсүндийн хурдны зам), Өрэсүндийн төмөр зам | |
Гатлах нь | ||
Байршил | Копенхаген (Дани) – Мальмё (Швед) | |
Хийц | Налуу татлагат гүүр, давхар тавцант гүүр | |
Нийт урт | 7845 м | |
Өргөн | 23,5 м | |
Хамгийн урт тулгуур хоорондын зай | 490 м | |
Нэвтрэх өндөр | 57 м | |
Өдөрт нэвтрэх автомашин | ≈ 17.000 тээврийн хэрэгсэл, ≈ 200 галт тэрэг[1] | |
Барьсан өртөг | 1 тэрбум евро | |
Нээлт | 2000 оны 7-р сарын 1 | |
Байрлал | ||
| ||
Газрын зураг | ||
Өрэсүндийн гүүрийг сансраас |
Нэр
засварлахӨрэсүндийн гүүрийн консорциум нь «Øresundsbron» гэх зохиомол нэрийг хэрэглэх ба энэ дани ба швед хэлний эрлийз үг («Øresund» нь даниар бичсэн хэлбэр, шведээр бол «Öresund»; «bron» нь «гүүр» гэх швед үг харин даниар бол «broen») юм. Энэ нэрийг хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч бас хэрэглэдэг аж.
Гүүрний хийц
засварлахГүүрний нийт урт нь 7845 метр. Усан онгоц нэвтрэх хэсгээр хоёр талаасаа бага зэргээр налуулан өндөрсгөсөн. Үүний баруун талын хэсгийн нийт урт нь 3014 метр бөгөөд 22 гүүрний талбартай (нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зай), үүнээс 18 талбарын хоорондын зай 140 метр. Зүүн талын хэсгийн нийт урт нь 3739 метр бөгөөд нийт 28 нээлхийтэй, үүнээс 24 нь 140 метрийн тулгуур хоорондын зайтай бол үлдсэн дөрөв нь хоорондоо 120 метрийн зайтай байна.
Дунд байрлах өндөр гүүр нь угтаа жинхэнэ Өрэсүнд гүүр бөгөөд нийт урт нь 1092 метр, харин тулгуур хоорондын зай 490 метр. Пилон нь төмөр бетон хийцтэй, 206 метрийн өндөртэй, доод хэсгийн хэмжээс нь 9,4 метр × 12,6 метр, дээд хэсгээрээ 2,6 метр × 5,8 метрийн хэмжээсүүдтэй. Доод давхрын өндөр 11 метр, өргөн нь 30 метр. Доод давхрын шал нь дээрээ төмөр бетон шалтай түүний доод талаас ган төмрөн дамнуургатай. Дээд давхарт нь дөрвөн эгнээ хурдны замтай, ган төмрөн дамнуургатай давхарт нь төмөр замтай. Унадаг дугуйтай зорчих хориотой. Усан онгоц нэвтрэх хэсгийн өндөр нь 57 метр[3] боловч 55 метрийн өндөртэй усан онгоц нэвтрэхийг л зөвшөөрдөг.
Нэг тэрбум евроны өртөгтэй гүүрийг[3] 40 сарын дотор барьсан ба 90 орчим хувийг бэлэн төмөр бетоноор барив. Эдгээр бэлэн хэсгүүд нь фундамент, тулгуур, гүүрний суурь байсан бөгөөд түүнийг 8700 тоннын даацтай, 76 метр өргөх чадвар бүхий хөвөгч кранаар угсарчээ.
Төлбөр
засварлах2014 оны нэгдүгээр сарын 1-нд нэг талдаа төлөх төлбөрийг дараах байдлаар тогтоосон:
Тээврийн хэрэгсэл | DKK[4] | SEK[5] | EUR[6] |
---|---|---|---|
Галт тэрэгний тасалбар[7] | 86 | 105 | 11 |
Мотоцикл | 175 | 205 | 26 |
Автомашин | 335 | 390 | 48 |
Микроавтобус (6-9 метр) | 670 | 780 | 96 |
Аяллын тэрэг/аяллын чиргүүл | 670 | 780 | 92 |
Ачааны тэрэг (9-20 метр) | 920 | 1080 | 126 |
Ачааны тэрэг (≥20 метр) | 1380 | 1620 | 189 |
Автобус (≥9 метр) | 1280 | 1500 | 175 |
Зургийн цомог
засварлахНом зүй
засварлах- Wai-Fah Chen, Lian Duan. Handbook of International Bridge Engineering. — CRC Press, 2013. — 1394 с. — ISBN 978-1-4398-1029-3. (англ.)
Цахим холбоос
засварлах- Ажиллуулагчийн албан ёсны цахим хуудас (англиар)
Эшлэл
засварлах- ↑ Дойче Бааны цагийн хуваарь. хандсан 15. Дөрөвдүгээр сар 2012.
- ↑ Offizielle Reichsgrenze Schwedens; die Schrägseilbrücke befindet sich somit nur auf schwedischem Staatsgebiet, mit zwei Dritteln der Gesamtlänge (ca. 5,3 Kilometer). Website des Schwedischen Vermessungsamtes, abgerufen am 19. Februar 2016.
- ↑ 3.0 3.1 Projektinfo Öresund-Brücke (Memento 13. Тавдугаар сар 2008 цахим архивт) Hochtief Construction AG
- ↑ Kontantpriser (Memento 5. Есдүгээр сар 2013 цахим архивт) (Дани)
- ↑ Kontantpriser (Memento 18. Наймдугаар сар 2014 цахим архивт) (Швед)
- ↑ Cash prices (Memento 24. Наймдугаар сар 2013 цахим архивт)(Англи)
- ↑ "Startsida – Öresundståg". Oresundstag.se. Татаж авсан: 2009-05-06.