Өмнөд Солонгосын эдийн засаг

Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 8-т, Азид эхний 3-т орж байна[1][2]. Гадаад худалдааны гол түнш нь Хятад[3]. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм.

1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.

Пак Чон Хи ЗХУ-ын загвараар 5 жилийн тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн[4] ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгджээ. Эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд байгуулагдаж, 1973 он гэхэд Өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд Дэлхийд 34-т орох болов[5].

Эдийн засгийн энэ өсөлтийг "Хөн мөрний эрэг дэх ид шид" гэж нэрлэх болсон ба 1980-1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж, экспортлох болжээ. Улмаар өндөр технологийн бүтээгдэхүүн болох компьютерийн дэлгэц, гар утас, хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэв.

Өмнөд Солонгос нь гар утасны үйлдвэрлэлээрээ Дэлхийд тэргүүлдэг орон

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кэй зэрэг хувийн (гэр бүлийн) компаниуд нь Пак-ийн удирдлагын үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн байна[6].

1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгосын эдийн засгийн сул тал (жишээлбэл, ихээхэн хэмжээний гадаад өр гэх мэт) ил гарсан ба энэхүү хямрал хоёр үе шаттайгаар явагджээ. Эхнийх нь 1997 онд, дараагийнх нь 1999 онд болсон Дэү компанийн дампууралаар илэрсэн байна[7]. Дэү компанийн дампууралыг Дэлхийн түүхэн дэх хамгийн том дампуурал гэж тооцож байна[8]. Уг хямралын дараанаас компаниудын бүтэц өөрчлөгдөн, 2003 он гэхэд Өмнөд Солонгосын хамгийн том гэр бүлийн 30 компанийн талаас илүү нь хувьцаат компани болжээ[9]

2003-2005 оны хооронд эдийн засгийн жилийн өсөлт 4% болж буурав[10]. Энэ бууралт нь хувь хүмүүсийн картын зээл, Хятадын ихээхэн хэмжээний импорт зэргээс үүдэлтэй байна. 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн, тэтгэвэрийн, ажиллах хүчний шинэтгэлийн дүнд[11], 2006 оны эдийн засгийн өсөлт 5.1%-д хүрсэн байна.

Өмнөд Солонгосын эдийн засаг нь дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага төвшин, экспорт, орлогын харьцангуй тэгш байдал зэргээр тодорхойлогдоно[12][13][14]

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын автомашин, усан онгоцны үйлдвэрлэл эдийн засгийн үндэс нь болж байна. Өмнөд Солонгосын Хёндэ моторс ба түүний салбар Киа моторс нь Дэлхийн 5 дахь том автомашин үйлдвэрлэгч юм[15]. Солонгосын автомашин үйлдэрлэгчид хэдийгээр Европийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хугацаа нь дууссан ч гэсэн Европийн холбооны улсуудад дахь экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна[16].

Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрлэл нь Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ба 2004 онд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцсэн байна[17]. Өмнөд Солонгос нь дунджаар ажлын 4 өдөрт, 80 сая ам.долларын өртөг бүхий нэг усан онгоцийг үйлдвэрлэдэг ба 2006 оны байдлаар Дэлхий дээр шинээр үйлдвэрлэж буй 3 онгоц тутмын нэгийг үйлдвэрлэж байжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос одоогоор усан онгоц үйлдвэрлэл, захиалгын хэмжээгээрээ илүү байгаа ч, Хятад улс 2015 он гэхэд Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна. Гэхдээ одоогоор Солонгосын усан онгоц хямд өртөгтэй байгаа юм[18].

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд

засварлах

Энэхүү жагсаалтыг Forbes Global 2000 сэтгүүлд үндэслэн гаргасан бөгөөд дэлхийн хамгийн том хувьцаат 2000 компанийг эрэмбэлдэг. Forbes жагсаалтад компани бүрийн орлого, цэвэр ашиг, нийт хөрөнгө, зах зээлийн үнэ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг; нийт зэрэглэлийг авч үзэхдээ хүчин зүйл бүрд ач холбогдлын хувьд жигнэсэн зэрэглэл өгдөг. Доорх хүснэгтэд компани тус бүрийн төв оффисын байршил, салбарыг жагсаасан болно. Өгсөн тоонууд нь- тэрбум ам.доллар бөгөөд 2019 оных юм. Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй 52 компанийг жагсаалт юм.

Эрэмбэ Нэр Үйлдвэрлэлийн чиглэл Төв байр Sales Profit Assets Зах зээлийн үнэлгээ
Үндэсний Дэлхийд (US$ тэрбум)
1 14 Samsung Electronics Технологи Suwon, Gyeongggi 220.07 34.49 348.81 334.31
2 104 Hyundai Motor Aвтомашин Seocho, Seoul 114.55 7.02 203.07 38.94
3 256 KIA Aвтомашин Seocho, Seoul 70.17 4.96 58.29 26.04
4 278 KB Financial Санхүү Yeouido, Seoul 44.38 3.31 557.09 14.15
5 279 SK Hynix Tехнологи Icheon, Gyeongggi 34.53 1.73 82.14 46.11
6 299 POSCO Ган Pohang, Gyeongbuk 63.21 2.43 78.82 21.73
7 300 Shinhan Financial Group Санхүү Jung, Seoul 33.38 3.46 534.51 13.85
8 339 LG Chem Хими Yeouido, Seoul 41.81 1.39 53.76 43.26
9 420 Hana Financial Санхүү Jung, Seoul 29.41 2.8 449.88 9.17
10 464 Hyundai Mobis Автомашины сэлбэг Gangnam, Seoul 40.17 1.92 43.82 15.14
11 513 Samsung C&T Барилга

Sogo shosha

Gangdong

Jung District, Seoul

32.8 1.71 46.64 13.6
12 562 Woori Financial Санхүү Jung, Seoul 20.47 2.42 379.97 6.41
13 566 Samsung Life Insurance Амьдарлын Даатгал Seocho, Seoul 23.15 1.23 249.47 9.07
14 590 Samsung SDI Зай хураагуур Yongin, Gyeonggi 16.36 1.57 23.93 34.58
15 620 SK Holdings Jongno, Seoul 104.64 0.85 153.82 6.73
16 628 Industrial Bank of Korea Банк Yeouido, Seoul 15.9 2.17 341.62 6.04
17 631 Hanhwa Holdings Jung, Seoul 48.2 1.02 167 1.52
18 703 SK Innovation Газрын тос Jongno, Seoul 61.8 0.55 55.25 11.57
19 718 Korea Gas Байгалийн хий Dong, Daegu 40.02 1.16 49.37 1.75
20 730 HD Hyundai Holdings Seongnam, Gyeonggi 50.2 0.96 51.85 3.09
21 741 LG Electronics Технологи Yeouido, Seoul 63.31 0.33 44.16 14.87
22 747 Korea Electric Power Эрчим хүч Naju, Jeonnam 55.15 −18.94 185.69 9.22
23 790 Samsung Fire & Marine Insurance Үл хөдлөх хөрөнгийн даатгал Seocho, Seoul 16.46 0.99 68.41 7.29
24 825 HMM Далайн тээвэр Yeouido, Seoul 14.38 7.78 20.54 7.41
25 842 GS Holdings Holdings Gangnam, Seoul 22.27 1.66 26.83 2.82
26 921 KT Харилцаа холбоо Seongnam, Gyeonggi 19.85 0.97 32.41 5.89
27 961 Meritz Financial Санхүү Gangnam, Seoul 10.7 0.8 72.87 7.11
28 1,004 DB Insurance Хөрөнгийн даатгал Gangnam, Seoul 13.68 0.76 50.04 3.64
29 1,037 E-mart Жижиглэн худалдаа Jung, Seoul 22.7 0.78 26.26 1.98
30 1,057 S-Oil Түлш Mapo, Seoul 32.25 1.14 15.57 6.37
31 1,140 Korean Air Агаарын тээвэр Gangseo, Seoul 10.91 1.33 22.93 6.38
32 1,144 CJ Corporation Holdings Jung, Seoul 31.67 0.15 38.15 2.29
33 1,157 Hyundai Steel Ган Dong, Incheon 20.43 0.57 29.1 3.54
34 1,161 Naver Tехнологи Seongnam, Gyeonggi 6.36 0.58 26.81 22.23
34 1,371 Hyundai Marine & Fire Insurance Үл хөдлөх хөрөнгийн даатгал Jongno, Seoul 12.21 0.43 40.12 2.2
35 1,186 SK Telecom Харилцаа холбоо Jung, Seoul 13.39 0.69 24.76 7.93
35 1,387 BNK Financial Санхүү Nam, Busan 5.5 0.59 108.64 1.63
36 1,281 Hyundai Glovis Logistics Seongdong, Seoul 20.61 0.9 11.23 4.72
36 1,456 Samsung SDS Технологи Songpa, Seoul 12.56 0.84 9.24 6.93
37 1,303 CJ CheilJedang Хүнс Jung, Seoul 23.28 0.46 23.73 3.75
37 1,459 LG Innotek Технологи Gangseo, Seoul 15.16 0.75 7.94 4.64
38 1,318 LG Holdings Yeouido, Seoul 4.55 0.97 23.43 10.65
38 1,522 Lotte Chemical Хими Songpa, Seoul 17.24 0.04 21.18 5.48
39 1,336 Korea Investment Санхүү Yeouido, Seoul 8.58 0.48 68.25 2.36
39 1,541 HD Korea Shipbuilding & Offshore Engineering Усан онгоц үйлдвэр Seongnam, Gyeonggi 14.46 −0.05 23.63 4.42
40 1,361 LG Display Технологи Yeouido, Seoul 18.35 −3.24 28.22 3.96
40 1,554 Mirae Asset Financial Санхүү Jung, Seoul 3.14 0.49 84 3.06
41 1,621 Lotte Shopping Жижиглэн худалдаа Jung, Seoul 11.98 −0.25 25.07 1.7
42 1,629 Doosan Holdings Jung, Seoul 13.74 −0.35 20.81 1.19
43 1,675 Daou Data Технологи Mapo, Seoul 7.54 0.15 39.44 0.46
44 1,696 Hyundai Engineering & Construction Барилга Jongno, Seoul 17.66 0.31 16.54 3.44
45 1,700 Kakao Технологи Jeju, Jeju 5.49 0.1 18.16 18.89
46 1,730 DGB Financial Санхүү Buk, Daegu 4.23 0.3 72 0.88
47 1,732 Daou Technology Технологи Seongnam, Gyeonggi 7.13 0.28 38.96 0.6
48 1,836 Samsung Electro-Mechanics Технологи Suwon, Gyeongggi 7.29 0.75 8.7 7.87
49 1,860 JB Financial Санхүү Jeonju, Jeonbuk 2.52 0.44 47.31 1.22
50 1,909 LG Uplus Харилцаа холбоо Yongsan, Seoul 10.76 0.51 15.64 3.61
51 1,943 Korea Zinc Ган хайлш Gangnam, Seoul 8.68 0.6 9.57 7.63
52 1,953 Kakao Bank Банк Seongnam, Gyeonggi 1.4 0.22 31.25 8.49
  1. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  2. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  3. "Trade Policy Outlook for Second-term Bush Administration" (PDF). Archived from the original (PDF) on 2015-11-05. Татаж авсан: 2014-02-24.
  4. "Soviet Economic Development". Archived from the original on 2005-01-08. Татаж авсан: 2014-02-24.
  5. NationMaster - NationMaster Survey
  6. See Cumings 1997, chapter 6.
  7. KOIS (2003), pp. 238-239.
  8. [1] Paper: Economic Reform in South Korea: An Unfinished Legacy
  9. 18 out of 30, according to "Country Studies: South Korea". The Economist. 2003-04-10. Татаж авсан: 2006-04-06.
  10. "GDP - Rank order - Real Growth Rate". CIA Factbook. Archived from the original on 2017-07-01. Татаж авсан: 2006-09-15.
  11. "Anti-Speculation Measures". Hankooki Ilbo. Татаж авсан: 2006-09-15.[permanent dead link]
  12. "Field Listing - Inflation Rate - (consumer prices)". CIA Factbook. Archived from the original on 2018-10-24. Татаж авсан: 2006-09-15.
  13. "Field Listing - Unemployment Rate". CIA Factbook. Archived from the original on 2019-01-06. Татаж авсан: 2006-09-15.
  14. "Field Listing - Exports". CIA Factbook. Archived from the original on 2012-05-04. Татаж авсан: 2006-09-15.
  15. Hyundai-Kia Pass Nissan to Become Worlds Sixth Largest Automaker - Automobile.com Auto News
  16. BBC NEWS | Business | S Korea and EU begin trade talks
  17. Shipbuilding on the rise in South Korea - Ports And Shipping | Business Asia | Find Articles at BNET.com
  18. "S. KOREAN SHIPYARDS DOMINATE HIGH-VALUE-ADDED SHIP MARKET. Industry & Business Article - Research, News, Information, Contacts, Divisions, Subsidiaries, Business Associations". Archived from the original on 2015-04-28. Татаж авсан: 2014-02-24.