Канвонь аймаг (Өмнөд Солонгос)

(Өмнөд Солонгосын Канвон-с чиглүүлэгдэв)

Өмнөд Солонгосын одоо оршин байгаа арван долоон том нутгийн нэг нь Канвонь аймаг (Ганвон, Канвонь; сол. 강원도 - Канвон-ду, Gangwon-do, канг-вон-ду; Англи: Gangwon Province; Орос: Канвондо) юм. Олон зууны туршид хамтдаа байж байгаад 1945 оноос салсан, адил нэрт умардын аймгаас ялгах бол Өмнөд Солонгосын Канвон гэж бичнэ.

Ягаан нь Канвон аймаг
Канвон холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Канвон аймаг одоогоор 7 хот (시 - ши), 11 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 18 нутаг болон хуваагдаж байгаа.

Газрын зураг # Галигласан нэр солонгос англи орос Хүн ам (2011)
 
хот (시 - ши) —
1 Воньжү 원주시 Wonju Вонджу 311,449
2 Чүньчонь 춘천시 Chuncheon Чхунчхон 276,232
3 Каннөн 강릉시 Gangneung Каннын 218,471
4 Тунхэ 동해시 Donghae Тонхэ 90,574
5 Сукчу 속초시 Sokcho Сокчхо 80,791
6 Самчок 삼척시 Samcheok Самчхок 67,454
7 Тэбэк 태백시 Taebaek Тхэбэк 51,558
хошуу (군 - күнь) —
8 Хунчонь 홍천군 Hongcheon Хончхон 62,888
9 Чорвонь 철원군 Cheorwon Чхорвон 43,271
10 Хуэнсон 횡성군 Hoengseong Хвенсон 37,798
11 Пёнчан 평창군 Pyeongchang Пхёнчхан 37,522
12 Чонсонь 정선군 Jeongseon Чонсон 35,980
13 Ёнволь 영월군 Yeongwol Йонволь 35,050
14 Иньжэ 인제군 Inje Индже 28,765
15 Кусон 고성군 Goseong Косон 26,753
16 Ян-Ян 양양군 Yangyang Янъян 25,475
17 Хуачонь 화천군 Hwacheon Хвачхон 22,119
18 Янгү 양구군 Yanggu Янгу 19,363