Каннөн
Каннөн (сол. 강릉 Gangneung, Kangnŭng буюу канг-нөнг; Англи: Gangneung; Орос: Каннын) — Өмнөд Солонгосын Канвон аймгийн харьяа, далайн эргийн хот. Каннөн хотын эзлэн байгаа 1,040 км² талбайд 2006 онд 229,869 хүн оршин сууж байсан. Энэ хотийг Тэбэг нурууны дорно бэлийн Йондун нутгийн эдийн засгийн гол төв гэж ойлгоно. Үүнээс гадна шинэ жилийн ургах нарыг хардаг Чондунжин хэмээх газар болон Кёнпу гэх нуур болон далайн эргээр аялагч жуулчдыг татдаг.
Хотын үзэмж
засварлах-
17-р зууны яруу найрагч Хо Чохүйн төрсөн гэр
-
"Кёнпу" далайн эрэг
-
Цэнгэлдэх хүрээлэн