Нордовын Болормаа

Нордовын Болормаа (1962 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, 2013 оноос МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга.

Намтар засварлах

Эцэг Нордов Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, эх нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат ажээ.

1980 онд Нийслэлийн Толгойтын 12-р дунд сургууль төгссөн.

1980-1985 онд Москва хотын Комсомолын дээд сургуульд сурч түүх нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн.

1992 онд Москва хотын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны академийг төгссөн. Социологийн ухааны дэд доктор.

1986 оны 1-р сараас МХЗЭ-ийн төв хороонд ажилласан.

1987 оноос Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн ажилтан, дарга.

1990 оноос Монголын Хүүхдийн байгууллагын дарга.

1991 оны 5-р сараас 1996 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний төв агентлагийн дарга, Монголын хүүхдийн эрхийн төвийн тэргүүн.

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2004-2007 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажилласан.

2007-2008 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд.

2013 оноос хойш Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.