Өвөр хошуу

Өвөр (Өвүр) — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг. Хандгайт сууринд төвлөдөг.

Өвөр хошуу
хошуу
орос. Овюрский район
тув. Өвүр кожуун
Эзэн улс Оросын Холбооны Улс Орос (ОХУ)
Эрхт орон Бүгд Найрамдах Тува Улс Тува (БНТувУ)
Нутгийн хуваарь 6 суманд хуваагдана
Хошууны төв Хандгайт суурин
Газар нутаг 4522 км² [1]
Хүн ам (2013) 6,812 хүн [2]
Цахим хуудас ovur.tuva.ru

Газар зүйЗасварлах

Өвөр хошуу Тува орны баруун өмнөд зах Баруун Тагны уулсын өвөр талаар Увс нуурын хотгорыг нумран хүрээлсэн байрлалтай 4.4 мянган км² талбай эзлэн оршдог. Тагнаас эх авсан олон гол горхи Өвөр хошууны нутгаар Увс нуурыг чиглээд зэрэгцэн урсдаг.

Хүн ам зүйЗасварлах

2013 онд 6,812 оршин суугчтай байсан.[2] Хүн амын 40 хувь хошууны төв Хандгайтад амьдардаг.[3]

Нутгийн хуваарьЗасварлах

Өвөр хошуу 6 сум болж хуваагддаг:[4]

  • Саглы (Сагил)
  • Сарыг-Холь (Шарнуур)
  • Солчур
  • Дус-Даг (Давст-Уул)
  • Хандагайты (Хандгайт)
  • Чаа-Суур (Чаасуурин)

Зүүлт, тайлбарЗасварлах